Өдөрт 200 удаа дур тавьдаг бүсгүй

Дур тавилт гэж юу болохыг мэдэрч ч үзээгүй бүсгүйчүүд олон байдаг. Зарим нь дур тавих гэж эрэгтэйнхээ нөгөөхийг нь лемон шиг шахаж зовоох нь ч бий. Харин Сара Кармен нэртэй Англи бүсгүй бэлгийн ажил хийхгүй байсан ч өдөрт 200 гаруй удаа дур тавьдаг гэнэ. Түүнд галт тэрэгний чичиргээн бүр үсний сэнсний бяцхан чичиргээн байхад л хангалттай байдаг гэнэ.

Өдөрт 200 удаа дур тавьдаг бүсгүй
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

"Арьс арчилгааны мэргэжилтэн учраас би чичиргээтэй төхөөрөмжтэй ихээхэн харьцах шаардлагатай болдог. Тэр төхөөрөмжүүд хүртэл намайг дур тавихад хүргэдэг. Найзууд маань үүнийг сайхан гэж боддог. Би нэг өдөрт тэдний бүтэн жилд мэдэрч чадахаас нь ч олон удаа дур тавьдаг. Тэд надад заримдаа найз залуу нь дур тавилтыг мэдрүүлбэл их юм гэж хэлдэг, харин би 10 минут тутамд дур тавьдаг."

Лондонд амьдардаг залуу бүсгүй 19 насандаа сэтгэл гутралын эсрэг эм ууж байгаад Permanent Sexual Arousal Syndrome (PSAS) нэртэй байнга сэрэл нь хөдлөх синдромтой болжээ. "Хэдэн долоо хоног өнгөрөхөд сэрэл минь маш их хөдлөх болсон, найз залуу маань үүнд үнэхээр гайхаж байсан, бидний бэлгийн харьцаа хэдэн цагийн турш үргэлжилсэн ч хэсэг хугацааны дараа орондоо хийсэн зүйлээ бодох төдийд л сэрэл хөдлөөд дур тавьчихдаг байсан. 6 сарын дараа гэхэд өдөрт 150 гаруй удаа дур тавьдаг байсан, одоо бол 200 гаруй удаа дур тавьдаг."

Түүнээс хойш тэр хэд хэдэн дотно харилцаанд орж байжээ. "Ихэнхдээ би чадах чинээгээрээ олон удаа дур тавичихвал дахиад дур тавихаа больж амар амгаланг мэдрэх болов уу гэж боддог. Өөрийгөө тайвшруулахын тулд олон удаа бэлгийн харьцаанд орохоор сүүлдээ уйддаг. Надтай унтсан эрчүүдэд би хэтэрхий амархан дур тавьчихдаг болохоор хичээх ч шаардлага байдаггүй."

Чичирдэг гоо сайхны хэрэгслүүд сэрлийг нь амархан өдөөдөг учир ажил дээрээ хүртэл хэцүү байдаг гэнэ. "Намайг ханиагаад нойл руу орвол манай ажилчид үйлчлүүлэгчдэд маань аяга цай эсвэл сэтгүүл өгч саатуулдаг. Заримдаа үнэхээр энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Бикини вакс хийж байхад гараа огтхон ч хөдөлгөж болдоггүй ч дур тавих үед гар маань сулардаг, яах ч аргагүй болохоор хөлний шөрмөс татсан дүр эсгээд дуустал нь хоолойгоо бариад нэг газраа зогсдог."

"Алкохол хэрэглэх үед илүү мэдрэг болдог учраас одоо маш бага уудаг болсон."

Гэвч PSAS нь бэлгийн харьцаанд донтолт огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ ийм өвчинтэй хүмүүс үүндээ дургүй, бусдад хэлэхээсээ ичдэг байна. Өвчтөнүүд байнга дур тавьж байхыг хүсдэггүй юм. PSAS бол маш ховор тохиолддог бөгөөд судлаачид сүүлийн үед хүлээн зөвшөөрөөд байгаа өвчин билээ. 

Сэрэл нь удаан хугацаанд тайвшрахгүй бөгөөд хэчнээн бэлгийн харьцаанд орсон ч хэдэн цагийн дараа шинж тэмдэг дахин илэрч эхэлдэг байна. 

Энэхүү бүсгүйгээс гадна энэ өвчний өөр тохиолдлууд ч бүртгэгдсэн байдаг. Өвчтөнүүдийн хамтрагчдад хэцүү байх хэдий ч тэвчээр, хүлээцтэй хандах нь чухал билээ. 

Судлаачид одоо ч энэхүү өвчнийг судласаар байгаа бөгөөд ихэвчлэн 40-50-аад насны эмэгтэйчүүдэд тохиолддог ч гормоны эмчилгээ хийлгэсэн эсвэл сэрлийн мэдрэлийн хэсгүүдэд үрэвсэл үүссэн тохиолдолд ч үүсдэг байна.  

Тразодоне гэх мэт эмнүүдийн гаж нөлөөнд энэ өвчин үүсэх, Сарад тохиолдсон шиг сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх юмуу холестрины хэмжээ багасгах эмчилгээ хийлгэсэн тохиолдолд үүсэх магадлалтай байдаг гэнэ. 

Эмчилж болох аргууд нь сэтгэл гутралын эсрэг эм, эр эсний нөлөөллийг хаах эм, мэдээ алдуулагч тос зэрэг бөгөөд мэдрэл сэргээх эмчилгээ болон сэтгэлзүйн эмчилгээ ч тус болдог гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()