Амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй эр Энэтхэгт "амьд бурхан" болжээ

Энэтхэг улсын Карнатакад мужид амьдардаг 95 настай эр амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй бөгөөд тосгоны иргэд түүнийг бурхан гэж хүндэлдэг. Tэгвэл тэр яагаад үсээ тайруулж байгаагүй юм бол оо?

Амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй эр Энэтхэгт "амьд бурхан" болжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү Энэтхэг эр төрснөөсөө авахуулаад энэ хорвоог орхих хүртлээ нэг ч удаа үсээ тайрахгүй гэж шийджээ. Үс нь ургаж, ширэлдсээр өнөө үеийн залуусын дунд дэлгэрээд буй дредлок шиг засалттай болсонучир түүнийгээ өдрийн туршид ороолттой явдаг. Түүний үс одоогоор долоон метрийн урттай. 

Tосгоны иргэд түүнийг "Доддапали" хэмээн дуудаж, амилсан бурхан мэтээр харьцдаг аж. Хэдий гайхалтай урт үс нь өдөр тутмын амьдралд нь ихээхэн бэрхшээл учруулдаг ч урт байх тусмаа хүч чадал арвиждаг гэж үздэг тул тайруулах бодолгүй байгаа гэнэ. 

Доддапали олны анхаарлын төвд байгаадаа их л сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийгөө дэлхий дээр буусан бурхны элч гэж нэрлэдэг байна. Tүүний бодлоор өдий зэрэгтэй урт насалж, бие нь хүчтэй мөн эрүүл байгаа нь үснийх нь ач. 

95 настай эр үсээ ер өөрөө арчилдаггүй ба сүсэгтнүүд нь үсийг нь угаах, ширэлдээг нь гаргах, самнаад эргүүлэн боох зэрэг ажлуудыг хийж өгдөг ажээ. Tэрээр хамгийн сүүлд хэзээ өөрөө үсээ самнаснаа санадаггүй гэнэ шүү. 

Үсээ угаадаггүй эр

Мөн л Энэтхэгт амьдардаг, 63 настай Сакал дев Tүдү гэх эмч 40 жилийн турш үсээ угааж, тайраагүй билээ. Tүүний хэлсэнчлэн 40 жилийн өмнө бурхан түүн дээр иррж үсээ тайрахгүй байхыг тушаасан учир өдийг хүртэл зааварчилгааг нь дагажээ. Хөршүүд нь Сакалыг гэгээрсэн хүн хэмээн ярьцгаадаг. 

Эх сурвалж: Fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()