Бид эрүүл бус гэж боддог ч үнэндээ биед сайн 6 хүнс

Хоолны дэглэмээс залхаж ямар нэгэн амттай зүйл идмээр байна уу? Тэгвэл биед муу гэж эндүүрч бидний идэхээс татгалздаг хэд хэдэн "сайн" бөгөөд амттай хүнсийг та бүхэнд хүргэж байна.

Бид эрүүл бус гэж боддог ч үнэндээ биед сайн 6 хүнс

1 Попкорн

Эхлээд маш сонирхолтой нэгэн баримтыг хүргэе. Попкорныг анх театр кино үзүүлж эхлэхэд бус бүр үүнээс хэдэн мянган жилийн өмнө, анх чулууны тусламжтай гал асаадаг байсан үеэс бүтээсэн байна. 

Харин одоо уг бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх ач тусын талаар яривал попкорн нь бодисын солилцоог дэмжиж цусан дахь сахарын хэмжээг багасгадаг целлюлозоор баялаг аж. Попкорн дахь полифенол нь антиоксидант нөлөөтэй ба энэ нь арьсанд сайнаар нөлөөлөн залуу чанараа илүү удаан хадгалахад нь тусалдаг байна. 

Попкорн

2 Майонез

Мэдээжийн хэрэг бид дэлгүүрийн бус гэртээ хийсэн майонезийн талаар ярих гэж байна. Дэлгүүрийн майонез бол хамгийн биед муу хүнсний жагсаалтыг тэргүүлэх бүтээгдэхүүн юм. Харин гэртээ хийсэн сүмс бол өөр асуудал. 

Гэрийн майонез  А, D, E, K, РР, С витаминууд агуулах ба энэ нь дархлааг дэмжиж хоол боловсруулалтын хэвийн үйл ажиллагааг дэмждэг ажээ. Энэ бүгдийн учир майонезын гол орц ууд болох өндөг, тос хоёрт байгаа юм.

Үүнээс гадна гэртээ хийсэн майонез дахь өндөгний цагаан нь олон төрлийн амин хүчлүүдээр баялаг бол оливийн тос хоол боловсруулах системийг сайжруулдаг байна.

Майонез

3 Гоймон

Болоньез, карбонара, маринара пастанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Гэвч дан ганц гоймонгоор хооллох нь буруу гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Учир нь паста дахь хамгийн тослог, биед шингэхэд хэцүү нь тухайн хоолны соус нь байдаг бол гоймон хүмүүсийн бодож байгаа шиг биед муу бүтээгдэхүүн биш ажээ.

Гол нь хатуу үр тарианы гоймон сонгох нь чухал. Учир нь ийм төрлийн гоймонгууд биед хурдан шингэх ч удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг байна.

Үүнээс гадна гоймон нь нойр болон сэтгэл санааны байдлыг сайжруулах триптафон гэх амин хүчлээр баялаг юм. 

Гоймон

4 Масло

Тос D, А, Е, С, В витаминууд болон кальци, фосфолипид болон бусад олон төрлийн амин хүчлүүдээр баялаг бүтээгдэхүүн юм. Хэрэв үүнийг бага хэмжээнд талхан дээр түрхээд идвэл холестеринээс айх аюулгүй болохоос гадна олон төрлийн витамин, амин хүчлүүдийг авах ажээ.

Масло

5 Кофе

Кофенд дурлагсад маш их байдаг шиг үүнийг биед муу гэж жигшээх ч хүмүүс бий. Мэдээжийн хэрэг кофе хэрэглээд гарах үр дагавар нь таны биеийн ерөнхий байдал болон хэр их хэмжээгээр хэрэглэхээс шалтгаална. Гэвч сүүлийн үед кофены биед муугаас илүү ашигтай талыг нь олж илрүүлэх нь их болжээ.

Кофеин нь тархины цусны эргэлтийг сайжруулж стресснд тэсвэртэй болгодог байна. Сүүлд хийгдсэн судалгаагаар бол өдөрт 2 аяга кофе уух нь элэг, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний хавдар үүсэхээс сэргийлж астм үүсэхээс сэргийлдэг ажээ. 

Мөн кофе нь арьсны хөгшрөлийг удаашруулдаг шидтэй юм. Гэвч дээр дурдсан сайн талуудыг үл харгалзан кофег тохируулан хэрэглэх хэрэгтэй. 

Кофе

6 Зайрмаг

Дэглэм барьж байгаа хүмүүсийн гол дайсан болох уг бүтээгдэхүүн нь яг үнэндээ тийм ч "аймаар" зүйл биш. Британийн эрдэмтэд цэвэр сүүгээр хийсэн зайрмаг тайвшруулагч эмтэй адилхан нөлөөтэй болохыг баталсан. 

Гол нь зайрмагийн орцыг маш сайтар харах хэрэгтэй. Үүн дотор зайлшгүй цэвэр сүү байх ёстой бол будагч бодис болон өөр биед муу нэмэлт орц ууд ороогүй байвал сайн. Мөн чихэр, тослогийн хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй. 

Зайрмаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()