Цоо шинэ машиныг 11 жилийн турш зогсоол дээр орхивол юу болох вэ?

Москва хот дахь энгийн нэгэн зогсоол дээрх "Toyota Corolla"  хүмүүсийн анхаарлыг ихээр татсан юм. Учир нь уг машин шив шинээрээ нэг газраа бараг 10 жил зогсжээ.

Цоо шинэ машиныг 11 жилийн турш зогсоол дээр орхивол юу болох вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хүмүүсийн анхаарлыг татсан зүйл бол машин дээр зузаан тогтсон  тоос шороо бөгөөд энэ нь маш муу гэрэлтүүлэгтэй үед ч сайн харагдаж байсан аж.

Ойртоод үзэхэд хүмүүсийн таамаг баталгаажиж уг машин цоо шинэ байсан байна. Машины дугаараас хүртэл шинэхэн машин гэдэг нь харагдаж байсан ба улсын дугаар дээрх 77 гэх тоо сонирхол татсан юм.

Учир нь ийм дугаар Орост одоо ч маш үнэтэй буюу ойролцоогоор 200 мянган рубль (8 сая төгрөг)-ээр зарж болно.

Энэхүү хачирхалтай явдал нь тухайн зогсоолын харуулын сонирхлыг ч ихээхэн татсаар ирсэн ажээ. Машиныг анх 2010 онд дугаартай нь хамт оруулж ирж зогсоолд тавьсан бөгөөд үүний дараагаар сар болгон нэг эмэгтэй ирж зогсоолын сарын түрээсийг төлчхөөд л яваад өгдөг байжээ.

Тухайн үедээ уг машины үнэ 900мянган рубль буюу тухайн үеийн ханшаар бодвол ойролцоогоор 30 мянган ам.долларын үнэтэй байсан байна. 

Та бүхний ойлгосноор зогсоол ч мөн үнэтэй, анх сарын 4000 (160мянган төгрөг) рубль байсан бол одоо 6000 (240мянган төгрөг) рубль болж өсжээ.

Хэрэв бусад татвар болон даатгалын мөнгийг тооцолгүйгээр зогсоолын жилийн төлбөрийг дунджаар аваад үзвэл ойролцоогоор 60мянган рубль (2сая 400мянган төгрөг) болж байгаа юм. 10 жил гэхээр бүүр 600мянган рубль (24сая төгрөг)! 

Өнөөдөр ийм Короллагийн үнэ 7 мянган ам.долларын үнэтэй байгаа бөгөөд одоо зарлаа ч зардлаа нөхөж чадахааргүй байгаа юм. 

Гэвч бид бусдын логикийг таах гээд хичээгээд яахав дээ.

 

Ганц ч км яваагүй цоо шинэ машиныг ингэж орхижэээ

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()