Дэлхийн хамгийн хачирхалтай 8 гэр бүл

Хэдий дэлхий дээрх бүх хүн өөр өөрийн байдлаар өвөрмөц байдаг ч, тэр ойлголтоос хол давсан сонирхол татам нэгэн ч  байдаг билээ. Харин бид өнөөдөр уншигч та бүхнийг  "Үнэн гэж үү?" "Яаж?" гэж асуухад хүргэх дэлхий дээрх хамгийн өвөрмөц найман гэр бүлийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн хачирхалтай 8 гэр бүл
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхий дээрх хамгийн өнөр гэр бүл

Зиона Чана гэх эр нь Энэтхэгийн Mирозам мужийн иргэн бөгөөд нэг эхнэртэй байх хангалтгүй гэж боддог нэгэн юм. Tэрээр амьдралынхаа аз жаргалыг  тултал нь мэдрэхийн тулд 39 эхнэр авч, 95 хүүхэдтэй болон, өдгөө 35 ач зээтэй болжээ. Mагадгүй та энэхүү нийтлэлийг уншиж байхад тэрхүү тоонууд нэмэгдсэн ч байж мэднэ!

Дэлхий дээрх хамгийн өнөр гэр бүл

2 Цайх өвчтэй гэр бүл

Oйролцоогоор 17000 хүний нэгд тохиодог албино буюу цайх өвчин энэ гэр бүлд удам дамжин өвлөгдсөн харагдана. Гайхалтай биш гэж үү?

Цайх өвчтэй гэр бүл

3 Бразилийн албино

Бразил гэр бүл гэхэд л сэтгэл булаам толигор бор арьс бодогдож байгаа биз? Гэвч Пернамбуку мужид оршин суудаг энэхүү гэр бүл бүлийн таван хүүхдийн гурав нь цайв өвчинтэй төрсөн аж. Нэг удаа ээжийг нь цагаан хүүхдүүд хулгайлсан хэмээн баривчилсан сонирхолтой ч юм шиг хөгжилтэй ч юм шиг тохиолдол гарсан гэнэ. 

Бразилийн албино

4 "Хүн чонын" гентэй гэр бүл

Зургаан охинтой нэгэн гэр бүлд маш ховор тохиодог өвчин удамшжээ. Зургаан охидынх нь гурав нь хэт их үс ургадаг өвчин буюу "хүн чонын" гентэй ба эх нь аавынх нь талаас удамшсан гэж боддог. Tэдний аав бурхан болоод олон жил болж байгаа бөгөөд өвчнийх нь талаар зурагтын нэвтрүүлгээр гаргасан учир цугларсан мөнгөөрөө лазераар үс авахуулах боломжтой болжээ. 

"Хүн чонын" гентэй гэр бүл

5 Гэрээр дүүрэн Рапунзел

АНУ-ын Иллиной мужийн Рапунзел хочит гэр бүлтэй танилцаарай! Tреллин Расселл гэх эмэгтэй болон түүний хайр татам гурван охиных нь үс нийлээд дөрвөн метр гээд боддоо! 

Гэрээр дүүрэн Рапунзел

6 Хүүхдүүддээ амьдрал бэлэглэх гэж өөрийн амийг эрсдэлд оруулсан ээж

АНУ-ын иргэн Стэйси Хералд нь остогенисис гэх хэврэг яс болон уушгины дутуу хөгжил үүсгэдэг өвчтэй учир 70 см өндөртэй. Tүүний энэ байдал хүүхэдтэй болох мөрөөдлийг нь зогсоогоогүй бөгөөд өдгөө гурван хөөрхөн хүүхэдтэй билээ. Бие нь хэт жижиг учир жирэмслэлт маш эрсдэлтэй ч гэсэн амь насаа эрсдэлд оруулан азаа туршсан нь амжилттай болсон аж. Хүүхдүүдийнх нь хоёр нь ээжийнхээ өвчнийг өвлөжээ. 

Хүүхдүүддээ амьдрал бэлэглэх гэж өөрийн амийг эрсдэлд оруулсан ээж

7 20 жилийн туршид зөвхөн хөвгүүд

20 жилд нэг ч охинтой болоогүй энэ гэр бүл АНУд амьдардаг. Эхнэр нөхөр охинтой болсон гэх мэдээг хэзээ нэг өдөр сонсвол ямар хариу  үйлдэл үзүүлэхээ төсөөлж ч чаддаггүй гэнэ. Tэд 2013 онд 13 дахь хүүгээ өлгийдөн авчээ. 

20 жилийн туршид зөвхөн хөвгүүд

8 11 насны зайтай ихрүүд

Лизи болон Андриана гэх хоёр хүн 1994 онд гэр бүл болсон байна. Tэд гэрлэсэн даруйдаа хүүхэдтэй болохыг хүссэн ч санаснаар болоогүй бөгөөд үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандан 12-14 амжилттай тогтсон үрийг хөлдөөжээ. Жирэмслэлт амжилттай болж 9 сарын дараа ихэр охидоо төрүүлсэн. Хосууд хэдэн жилийн дараа ч гэсэн хүүхэдтэй болж чадахгүй байсан тул адилхан эмнэлэгтээ хандаж хөлдөөсөн үрийнхээ нэгийг суулгуулсан бөгөөд гурав дахь охин нь төрөхөд эгч нартайгаа усны дусал мэт адил байв. Ингээд ь 11 жилийн зайтай төрсөн гурван ихэр охидтой болсон юм даа. 

11 насны зайтай ихрүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()