Хамгийн азгүй байдлаар амиа алдсан хаад

Хаант улсын удирдагчид өөрсдийн албадаас илүү сонирхолтой амьдардаг байснаас гадна тэдний үхэл ч мөнх маш сонин содон байдаг байжээ. Тэдний хэн нэгнийг нөгөө ертөнцөд аваачсан шалтгаанууд бүүр инээдтэй байх нь ч бий: хадуураас болоод үхсэн, эмэгтэйн араас гүйж байгаад амиа алдсан гэх мэт сонин үхлүүд ийн талаар бидний нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай. 

Хамгийн азгүй байдлаар амиа алдсан хаад
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шведийн хаан, Адольф Фредерик - Жигнэмгээс болж үхсэн

1771 оны 2-р сарын 12-нд викингүүдын үр удам Адольф Фредерик цайллага хийхийг хүсжээ. Ёсоор болгож хааны хүссэн хоол хүнсийг бэлдэн өгөхөд тэрбээр эхлээд түрс, хавчны мах идэж идэх дур хүслээ нэмэгдүүлээд үргэлжлүүлэн үндсэн хоолоо шөлөөр даруулан идсэн байна. Гол хоолнуудаа идэж дуусгасныхаа дараагаар тэрээр десертэнд нь Шведийн уламжлалт бүйлс самрын тостой сүүн кремтэй жигнэмэг идсэн аж. 

Магадгүй түүний хольж идсэн их хэмжээний хоол болон 14 ширхэг жигнэмгээс ч болсон уу эсвэл тэдгээрийг даруулж уусан сүүнээс болсон уу ямар ч байсан Адольф хаан ширээнээсээ босож чадалгүй бие нь өвдөөд байна хэмээн удалгүй нас барсан байна. 

Шведийн хаан, Адольф Фредерик - Жигнэмгээс болж үхсэн

2 Унгарын 1-р Бела - Эвдэрхий сэнтий аминд нь хүрэв

Унгарын хаан нэгдүгээр Бела өөрийн модон сэнтий дээрээ сууж байтал суудал нь гэнэт салан унасан байна. Үүний улмаас хаан унаж, авсан гэмтлүүд нь түүнийг үхэлд хүргэсэн аж. Одоог хүртэл түүхчид хааны сэнтий яагаад гэнэт эврэн нурсныг ойлгохгүй байгаа юм. 

Мөн түүний үхлийн дараагаар өв залгамжлагчаар хаан авга ахаа ална хэмээн сүрдүүлдэг байсан Шоломон тодорсон юм. Сонин биш гэж үү?

Унгарын 1-р Бела - Эвдэрхий сэнтий аминд нь хүрэв

3 Францын хаан 3-р Луй - Хадуураар толгойдоо цохиулснаас болж үхсэн

Луи эцгийнхээ үхлийн дараа 16 настайдаа хаан ширээнд сууж байсан ч 3 жил л улсаа удирдсан ажээ. Магадгүй тэр илүү удаан хугацаанд Францын хааны суудалд сууж болох байсан ч гэвч нэгэн харамсалтай явдал тохиолдсон юм...

882 оны нэгэн өдөр залуухан хаан нэгэн үзэсгэлэнт бүсгүйг олж харан түүнтэй танилцахаар шийджээ. Гэвч танихгүй бүсгүй шинэ харилцаанд бэлэн бус байсан бололтой хаанаас зугтахад Луи араас нь хөөсөн байна. Гэвч хаан хурдтай гүйж байхдаа толгойгоороо юм мөргөж үхсэн гэсэн таамаг байдаг. 

Өөр нэг таамгаар бол гэрлүүгээ нуугдахаар орсон бүсгүйг хаан даган орох үед аав нь хадуураар толгой руу нь цохиж хороосон гэгддэг. Эдгээр хоёрын аль таамаг нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй ч бүсгүйн араас хөөцөлдөж явахдаа л амиа алдсан юм. 

Францын хаан 3-р Луй - Хадуураар толгойдоо цохиулснаас болж үхсэн

4 Арагоны хаан нэгдүгээр Мартин - Инээснээсээ болж үхсэн

1410 оны 5р сарын 31-нд Мартин хаан нугасны мах идэн оройн зоогоо барьж байхад нь түүн дээр Борра гэх алиалагч ирсэн байна. Хаан түүнээс хаана байж байгаад ирснийг нь асуухад тэрээр: 

"Хажуу талын усан үзмийн талбайд залуухан бугыг яг л инжир жимсний хулгайч шиг сүүлнээс нь дээш уян өлгөснийг олж хараад!" хэмээжээ. 

Эдгээр үгс хааныг баясгаж тэрээр зогсолтгүй инээсэн бөгөөд харамсалтай нь амьсгал хураатлаа инээсээр байсан ажээ. 

Арагоны хаан нэгдүгээр Мартин - Инээснээсээ болж үхсэн

5 Английн хаан Эдмунд - Бие засаж байхдаа хавчаахайд харвуулж үхсэн

Английн хаан Эдмундийн үхлийн талаар хэд хэдэн таамаг байдаг. Тэдний нэгээр бол хааныг үл таних хүмүүс хутгалсан байна. Өөр нэг таамгаар бол түүнийг "Game of Thrones" цувралын Тирион Ланнистерийг алсантай адил байдлаар бие засаж байхад нь хавчаахайгаар харваж амийг нь хороосон аж. 

Английн хаан Эдмунд - Бие засаж байхдаа хавчаахайд харвуулж үхсэн

6 2-р Эдвард - Шулуун гэдсэндээ халуун төмөр хийлгэж үхсэн

Английн хаан Эдвард шулуун гэдэс рүүгээ хатгуулж үхсэн бас нэгэн удирдагч. Уг явдал 1327 онд Эдвард хааны хуучин хатан түүнийг Беркли гэх гянданд хорьсны дараа болжээ.

Тус шоронд хэсэг бүлэг хүмүүс нийлж санаатайгаар хааны шулуун гэдэс рүү төмөр хийж алсан гэсэн яриа бий. Ийм байдлаар тэд түүний гомосексуал сонирхлыг нь шийтгэх гэжээ. 

2-р Эдвард - Шулуун гэдсэндээ халуун төмөр хийлгэж үхсэн

7 Наваррын хаан 3-р Карл - Амьдаараа шатсан

1386 оны сүүлчээр Наваррын хааны бие гэнэт муудаж 4 мөч нь бараг л хөдлөхөө больсон байна. Тухайн үеийн эмч нар түүнийг хэвтрийн дэглэм сахиж бренди гэх архины төрлийн ундаанд норгосон даавуугаар биеэ ороох хэрэгтэй гэж зөвлөсөн ажээ. 

Ингээд эмчийн зөвлөснөөр нэгэн шивэгчин хааны биеийг нь ороож байх үедээ илүү утас унжаад байхыг олж харжээ. Тэрээр тэр утсыг шатаахын тулд барьж баасан лаагаа хааны биед хэтэрхий ойртуулсан байна. Үүнээс болоод архитай даавуунд ороолгосон хаан шатаж эхэлсэн аж. Айсан бүсгүй хааныг орхин зугтсанаар Людовик амиа алджээ.

Наваррын хаан  3-р Карл - Амьдаараа шатсан

8 Грекийн 1-р Александр хаан - Сармагчинд хазуулж үхсэн

1920-иод онд Грекийн хаан Александр, Фриц гэх нэртэй овчарк нохойтой байжээ. Александр бараг хэзээ ч нохойгоосоо салдаггүй байсан бөгөөд нэгэн удаа нохойгоо салхилуулж байхдаа сармагчин тэжээдэг газрын хажуугаар явж өнгөрчээ.

Яагаад ч юм охойд тэдгээр амьтад таалагдаагүй тул нэг рүү нь дайран барьжээ. Александр нохойгоо болиулах гэж оролдож байх үед найзыгаа аврах гэсэн нөгөө сармагчин нь хааныг хазсан ажээ. Сармагчны шүлс хааны хазуулсан газарт халдвар оруулж удалгүй Александр нас барсан байна.

Грекийн 1-р Александр хаан - Сармагчинд хазуулж үхсэн

9 Солонгосын Ханхүү Садо -, Будаа хадгалах саванд хоригдсоноос болж үхсэн

Садо-сежа бол Жусоны Ёнжо хааны дэд хөвүүн билээ. 1728 онд ах нь нас барсны дараагаар Садо угсаа залгамжлагч болсон аж. Гэвч хаан ширээндээ сууж амжилгүй маш сонин үхлээр үхсэн байна. 

Садо хачин ааш авираараа алдартай байсан бөгөөд зарим түүхчдийн үзэж байгаагаар сэтгэцийн өвчтэй байжээ. Өвчин нь хөдөлсөн үед тэрээр өөрийн зарц нарыг хэд хэдээр нь хөнөөдөг байсан байна. 

Садогийн хүчирхийлэл хэрээс хэтрэх үед түүний эцэг хүүгээ шийтгэхийн тулд будаа хадгалдаг саван дотор Садог хорьжээ. 7 өдөр өнгөрсний дараагаар өлсөж, агаар дутагдсанаас болж хааны залгамжлагч аль хэдийнээ үхсэн байжээ.

Солонгосын Ханхүү Садо -, Будаа хадгалах саванд хоригдсоноос болж үхсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()