"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ

Америкийн иргэн Жефферсон Пальма өөрийн жижиг, 4 хаалгат "Honda Fit" машинаа амьдралынхаа хэв маягт тохируулан бартаат замын машин болгон тоногложээ. тэрээр "YouTube"-д өөрийн гэсэн сувагтай бөгөөд үүгээрээ дамжуулж хэрхэн адал явдлаар дүүрэн аялж байгаа тухайгаа харуулдаг байна. Сүүлийн бичлэг дээрээ тэрбээр хаягдсан уурхайгаар аялж байгаагаа харуулжээ. 

"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Авсаархан, бага оврын "Honda Fit" машинд хүчирхэг амортизатор, 30 инчийн бартаат замын дугуй, "Jeep Cherokee"-ийн крыло, татлагын винчээр тоноглож туулах чадвар сайтай SUV машин болгожээ. Мөн LED гэрэл, чулууны хамгаалалт, төмөр буфер, антенна нэмсэн байна.

Тэрээр машинаа тоноглож дуусаад хаягдсан уурхайд туршилтын жолоодлого хийсэн бөгөөд үүнийгээ бичлэгээр хүмүүст хүргэсэн юм. Цахим сүлжээний хэрэглэгчид залууг магтаж түүний бүтээлч байдлыг сайшаажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()