Дүүгээ нохойны дайралтаас аварсан эрэлхэг хүүд "Ахмад Америк" өөрийн бамбайгаа бэлэглэжээ

Америкийн Вайоминг мужийн 6 настай хүү Брижер Уокер дүүгээ нохойны дайралтаас аврахын тулд өөрийнхөө амийг аюулд оруулсан байна. Тэрээр дүүгээ хамгаалж, өөрөө бариулан, 90 ширхэг оёдол тавиулах хэрэгтэй болжээ. "Хэрэв хэн нэгэн нь үхэх ёстой болсон бол тэр нь миний бодлоор би байх ёстой юм шиг санагдсан юм", хэмээн хүү хэлжээ. Хүүгийн эр зоригийг бүгд бахдан ярьж бүүр "Marvel"-ийн од болох Марк Руффало хүүгээр бахархаж байгаа тухайгаа хуваалцсан юм. Харин Ахмад Америкийн дүрд тоглосон жүжигчин Крис Эванс хүүгийн гаргасан эр зоригийг магтсан бичлэгээ бяцхан баатар луу явуулсан байна. 

Дүүгээ нохойны дайралтаас аварсан эрэлхэг хүүд "Ахмад Америк" өөрийн бамбайгаа бэлэглэжээ
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

6 настай хүү Брижер өөрийн 4 настай охин дүүгээ нохойн дайралтаас хамгаалжээ. Тэрбээр дүүгийнхээ урдуур орж нохойтой тулсан байна.

6 настай хүү Брижер өөрийн 4 настай охин дүүгээ нохойн дайралтаас хамгаалжээ. Тэрбээр дүүгийнхээ урдуур орж нохойтой тулсан байна.

Уг явдлын дараа Брижер эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд 90 ширхэг оёдол тавьсан аж

Уг явдлын дараа Брижер эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд 90 ширхэг оёдол тавьсан аж

Тэр бол дүүгийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй жинхэнэ баатар

Тэр бол дүүгийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй жинхэнэ баатар

Одоогийн байдлаар хүүг эмнэлгээс гаргасан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж

Одоогийн байдлаар хүүг эмнэлгээс гаргасан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж

Крис Эванс Брижерийн эр зоригийг магтсан бичлэгээ хүү рүү явуулж, "Ахмад Америк"-ийн бамбайгаа бэлэглэхээр болжээ

Хью Жекман, Закари Ливай, Том Холланд, Робби Амела болон Энн Хэтэуэй болон өөр бусад алдартнууд мөн хүүгийн эр зоригийг бахдан сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Уг харамсалтай явдал 7-р сарын 9-нд болж өнгөрсөн бөгөөд нохойн эзэн түргэн тусламж дуудан хүүд анхан шатны тусламж үзүүлсэн юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()