Энэ оны сонирхолтой трэнд - Ээмгийг орлох шивээс (20+ фото)

Шивээснүүд олон янзын загвар, хэлбэр хэмжээтэй байдаг. Зарим нь гараа дүүргэсэн том шивээсэнд дуртай байхад зарим нь жижигхэн чамин шивээснүүдэд дуртай байх нь ч бий. Хүмүүс жижигхэн шивээсийг бугуй, шагай, хуруунууд, гар гэх мэт газрууд дээрээ ихээхэн хийлгэдэг. Харин та үүнээс бага зэрэг онцгой, амархан нууж болохоор газраа шивээстэй болохыг хүсч байвал чихний шивээсийг сонгоорой.

Энэ оны сонирхолтой трэнд - Ээмгийг орлох шивээс (20+ фото)

Сүүлийн хэдэн жилд чихний шивээснүүд загварын сонголтынхоо ачаар интернэтийг ихээхэн шуугиулаад байгаа билээ. Хамгийн түгээмэл нь цэцгэн хээтэй загвар юм. Цэцгийн дэлбээ нь хөөрхөн бөгөөд өнгөлөг харагддаг хэн хүний хийлгүүлэхийг хүсдэг загваруудын нэг юм. Ингээд та бүхэнд чихэндээ хэрхэн шивээс хийлгэж болох жишээ зургуудыг хүргэж байна.

Чихний шивээс ихэвчлэн жижиг байдаг. Гэхдээ энэхүү жижигхэн загвар нь чихний шивээсийг улам чамин харагдуулж байгаа юм. Зарим нь захыг нь дагуулан хийлгэж байхад зарим нь чихнийхээ гэдэс хэсэгт зарим нь бүр гадуур нь ч хийлгүүлдэг. Шивээс хийлгэмээр байгаа ч хэтэрхий ил харагддаг газар хийхийг хүсэхгүй байгаа эсвэл эцэг эх чинь эсэргүүцдэг бол чихэндээ хийлгэх нь муугүй шийдвэр юм. 

Чихээ цоолуулахад их өвддөг. Мөгөөрсөн хэсэгтээ цоолуулбал бүр ч их өвдөнө. Гэтэл шивээс хийлгэхэд чихний чинь гадна дотор талыг дүнгэнэсэн хэрэгслийн зүүгээр зогсолтгүй хатгана гээд төсөөл дөө. Үүнийг тэсэж чадна гэж бодож байгаа бол эргэлзэлгүйгээр чихэндээ шивээс хийлгэж болно л доо. Гэхдээ чадахгүй бол хэрэггүй л болов уу.

Чихний хэсэг бол биеийн хамгийн мэдрэг хэсгүүдийн нэг учир үүн дээрээ шивээс хийлгэх нь мэдээж эрсдэлтэй. Үр дүнд нь толгой хүчтэй өвдөх бүр түр зуурын эрүүний гажилттай ч болж мэднэ.

Тэгээд болоогүй шивээс хийлгэсний дараа хэдэн долоо хоног шивээс хийлгэсэн хэсэгтээ шампунь хүргэж болохгүй гэх мэт барих ёстой гам гэж бас бий. Гэсэн ч эрсдлийг үл тоон хүмүүс олноороо чихний шивээсийг сонгож байгаа билээ. 

Алдартнууд хүртэл чихний шивээсэнд дуртай байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()