29 жилийн турш өөрсдийн бүтээсэн арал дээр хоёулхнаа амьдарсан хос

Цар тахал эхэлснээс хойш бид өөр хоорондоо зай барин, гэртээ хөл хорионд орсон ч нэгэн хосын амьдралд энэ нь тийм ч том нөлөө үзүүлсэнгүй. Канадын Ванкувер арлаас зүүн тийш, Бритиш Колумбиа мужийн Тофиногийн эргээс 16 километрийн зайд байрлах хөвөгч арал дээр Катерина Кинг, Вэйн Адамс нар өөрсдийн амьдралаа төвхнүүлээд амжжээ. "Эрх чөлөөний булан" гэж нэрлэгдсэн тус арал дахин боловсруулагддаг материал ашиглан баригдсан байна. Сүүлийн 29 жилийн турш хосууд тэндээ амьдарсан ба хамгийн ойр орших хотоос 25 минут завиар яван очих боломжтой ажээ. 

29 жилийн турш өөрсдийн бүтээсэн арал дээр хоёулхнаа амьдарсан хос
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 453 тонн жинтэй

Байгууламж нь 2 тосгоны хэмжээтэй ба 453592 кг жинтэй ч далайд чөлөөтэй хөвж байдаг. Эрэг рүү холбох олс байдаг ч усны ёроолд тогтоох зангуу байхгүй.

Халимын ясаар хийсэн хаалга, тод улаан байшингуудаар энэхүү арал таныг угтана. Бүжгийн танхим, галлерей, хүлэмж, чихрийн үйлдвэр, усан оргилуур гээд бүхий л зүйлийг барьж байгуулсан нь гайхалтай.

Мөн өөрийн гэсэн хаягдал боловсруулах системтэй. Ундны усаар байнга хангагдах систем, том агуулахтай учраас тэд хүсэх юм бол хот руу явалгүйгээр арал дээрээ өөрсдийгөө тусгаарлах бүрэн боломжтой.

453 тонн жинтэй

2 Байгалиас санаа аван бүтээжээ

Тэд өөрсдөө уран бүтээлчид учраас үргэлж байгалиас санаа аван бүтээлээ туурвидаг байжээ. Адамс нь өд, яс  гэх мэт зүйлээр баримал урладаг сийлбэрчин бол Кинг нь бүжигчин, анагаагчийн мэргэжилтэй юм байна.

Тэгвэл яагаад системээс гадуур амьдрах болов? Адамсын хэлснээр "Би Тофинод амжилттай, баян, том студитай уран бүтээлчид болохыг хүссэн ч үл хөдлөх хөрөнгө авах боломж байгаагүй учир өөрсдөө бүтээхээр болсон."

Ийнхүү тэд өөрсдөө хөвдөг арал хийж, яваандаа дахин боловсруулагддаг, байгальд хоргүй материалыг л ашигладаг болжээ.

Шинэ гэр босгохын тулд тэр хоёр ойролцоох загасны ферм дээр очин өөрийн бүтээлүүдээ хэрэггүй материал, эд ангиудаар солин авдаг байжээ.

Байгалиас санаа аван бүтээжээ

3 Гэрээс ч илүү

Өнөөдөр тэдний өдөр тутмын амьдрал нь Тофинод байснаас багагүй ялгаатай ажээ. Кингийн хэлснээр "Чи энд амьдарч байхад хүссэн зүйл чинь шууд бэлэн байхгүй. Пицца захиалж болохгүй, зүгээр л шууд дэлгүүр явж чадахгүй. Хэрвээ нэг зүйлийг хүсэж байвал түүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй."

Тэдэнд арал нь гэрээс ч илүү хэмээсэн. Арал дээр амьдрах нь сурах, өсөх, өөрчлөгдөх үйл явц. Кинг өдрөө хогоо шүүрдэж, хивснүүдээ сэгсрэн эхлүүдэг. Дараа нь тусгай тариалангийн талбайдаа суулгасан үр, ургамлуудаа усладаг бол Адамс мод түүн, гал түлдэг ажээ.

"Энэ бол төсөл. Гэр бүлээ тэжээхийн тулд хоол хүнсээ ургуулахаас өгсүүлээд урлагийн нэгэн томоохон төсөл. Орон зайг бүтээх, бүжиглэх, хөгжим сонсох, хотод байхдаа хийж чадахгүй зүйлсийг гэнэт хийх онгод төрүүлэх төсөл."

Гэрээс ч илүү

Тэдний хөршүүд нь хачирхалтай. Хэдэн километрээс нааш амьд хүнтэй харилцах боломжгүй байж магадгүй ч, хангалттай хань болох найзуудтай ажээ. Тэнд байдаг бүх хэрээнүүдтэй гэр бүл мэт болцгоосон бөгөөд бүгдэнд нь нэр өгчээ. Дэглий Харри, далайн нохой Силвье гэх мэт... Кинг хэлэхдээ: "Би том хотод амьдрах ямар байдгийг мэднэ. Тэр бүгдээс завсарлага аван, онгон байгалийг мэдрэхийг л хүссэн."

29 жилийн дараа ч тэр нь гэртээ татагдах хамгийн том шалтгаануудын нэг байдаг байна. "Хот руу явахад ядахдаа л дуу чимээ ихтэй. Дотор арзаганаад л явчихдаг учраас сэтгэл санааны хувьд эмзэг болчихдог. Эндээ бид өөрсдийн гэсэн ертөнцийг бүтээсэн. Энэ дэлхий дээр байгаа хэнээс ч илүү өвөрмөцөөр амьдрах боломжтой." Далайн давалгаанд дотор муухайрдаг, эсэх талаар асуухад Адамс "Би тэгдэггүй ээ. Харин хот руу явахад газраас болон дотор муухайрдаг." хэмээн хариулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()