Сиамын ихрүүдийг салгах мэс заслыг 100 эмчээс бүрдсэн баг амжилттай хийжээ

100 эмч нарын бүрэлдэхүүн 13 сартай сиамын ихрүүдийг мэс заслаар амжилттай салгаж чадсан байна. Трук Нхи болон Дью Тхи нэртэй Вьетнам охидыг төрсөн цагаас нь хойш эмч нар 12 цагийн хагалгааг төлөвлөж ийнхүү амжилттай гүйцэтгэжээ.

Сиамын ихрүүдийг салгах мэс заслыг 100 эмчээс бүрдсэн баг амжилттай хийжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Трук Нхи болон Диу Нхи нарын биеийн байдал хагалгааны дараагаар маш сайн байгаа аж. 12 цаг үргэлжилсэн хагалгааг Хо Ши Миний нэрэмжит Улсын хүүхдийн эмнэлэгт хийсэн бөгөөд 100 эмч үүн дээр ажилласан юм.

Дараагийн 3 сарын хугацаанд эмч нар охидын ходоод гэдэс, шээсний суваг болон аарцаг нь тус тусдаа зөв хөгжихөд анхаарал хандуулах аж.

Ихрүүд 33 дахь долоо хоног дээрээ хийсвэрээр төрсөн ажээ. Тэднийг төрөх үед эмч нар анх ихрүүдийг бүсэлхийнээс доош нийлсэн байгааг харсан байна.

Тэд дундаа нэг хүйтэй байсан нь маш бага жинтэй байх шалтгаан байсан тул үргэлж эмч нарын хяналтад байх хэрэгтэй байжээ.

Эмнэлгийн эмч Троунг Кванг Дины хэлж буйгаар бол : "Мэс засал амжилттай болсон гэвч энэ бол ердөө эхний алхам. Гэхдээ бид үүнийг амжилттай болгохын тулд чадах бүх зүйлээ хийсэн."

Мэс заслыг эмч нар ихрүүдийг төрөхөөс буюу 2019 оны 6 сараас хойш төлөвлөсөн байна. ҮҮнээс өмнө ихрүүд нийлээд 16кг жинтэй байжээ.

Анх төрөхдөө охидын нэг нь суугаа байдалтай үед нөгөө нь заавал хэвтээ байдалтай байх шаардлагатай байсан байна. Үүнээс болж хүүхдүүдийг заавал байнгын хараа хяналтад байлгах шаардлагатай байжээ.

Хагалгаанд оролцсон эмч нарын нэг болох 79 настай Тран Донг А-гийн үзэж байгаагаар: "Хагалгаа амжилттай болсон нь сүүлийн үеийн техник технологийн ач тус" гэжээ. 

Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук болон эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэдэг Нгуен Тхан Лонг нар уг мэс заслыг амжилттай хийсэн эмч нарт баяр хүргэсэн байна. Цаашид ихрүүдэд хэд хэдэн мэс засал хийх шаардлагатай ч эмч нар охидыг бүрэн эдгэнэ гэж бодож байгаа ажээ.

Эх сурвалж: twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()