Интернетийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан 15 зураг

Олон нийтийн сүлжээнд алдартай болно гэдэг хэцүү. Ямар зураг бусдад анзаарагдахгүй үлдэж, ямар нь харин алдартай болж бүхий л хүмүүсийн ярианы сэдэв болохыг хэн ч таашгүй. Тэгвэл та бүхэнд  цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиулж байсан үе үеийн 15 зургийг хүргэж байна.

Интернетийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан 15 зураг
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Селена Гомез (Selena Gomez)

Дуучин мөн жүжигчин Селена Гомез мэдээжийн хэрэг үзэсгэлэнтэй бүсгүй. Гэвч яагаад ч юм түүний 2016 онд тоглосон "Кока-Кола" компанийн зар сурталчилгааны уг зураг цахим ертөнц дэх жинхэнэ тэсрэх бөмбөг болсон бөгөөд ойролцоогоор 3.7 сая хүнд таалагдсан байна.

Селена Гомез (Selena Gomez)

2 Кендалл Женнер (Kendall Jenner)

Кардашьяны гэр бүлийнхэн эротик зургуудаараа алдартай бөгөөд хүмүүсийн анхаарлыг ч ихээр татаж чаддаг. Кендалл Женнерийн 2015 оны зун нийтлэгдсэн үсээ зүрх хэлбэртэй болгож, торон даашинзтай хэвтэж буй дур булаам зураг ч мөн адилаар бусдын анхаарлыг ихээхэн татаж ойролцоогоор 2.5 сая хүнд таалагдсан байна.

Кендалл Женнер (Kendall Jenner)

3 Ким Кардашьян болон Кэнье Вэст хоёрын хуримын зураг (Kim Kardashian, Kaney West)

Ким Кардашьяныг өдөөн хатгасан янз бүрийн зургууд цахим сүлжээгээр ихээхэн тархсан байдаг. Гэвч тэдгээр зургууд хэзээ ч энэхүү хайр мэдрэгдэх хуримын зургийг хандалтаараа гүйцэхгүй юм. Сүйт залуу болон бүсгүйд хуримын бэлэг болсон мэт уг зураг 2э4 сая хүнд таалагдсан юм.

Ким Кардашьян болон Кэнье Вэст хоёрын хуримын зураг (Kim Kardashian, Kaney West)

4 Пиццатай харх

Хэн ч энэ бичлэгийг ийм их хандалт авна гэж бодоогүй! 2015 оны 9 сард энгийн нэг харх өөрийн үүр лүүгээ пицца зөөж яваа бичлэг Нью-Йоркчуудын анхаарлыг ихээхэн татсан юм. Уг бичлэг YouTube-д 10 сая үзэлттэй болсон аж. Судалгаагаар үүнийг Нью-Йоркийн хүн амын 77% нь үзсэн байна. Үүний дараагаар Хэллоуний баяраар хүмүүс пицца барьсан хархын дүрд хувирч байжээ.

5 Алиша Хесслер (Alisha Hessler)

Алиша Хесслер бол Флоридагийн бариа засалч бөгөөд өөрийн гэсэн салонтой нэгэн. Тэрбээр өөрийнх нь цахим сүлжээнд нийтэлсэн зураг хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан бөгөөд учир нь түүний 3 дахь хөхөнд байсан юм. Алишагийн хэлснээр бол тэр 20 мянган ам.доллараар 3 дахь хөхөө хийлгэсэн ажээ. Сая сая хэрэглэгчид Алишагийн энэхүү зургийг харж жинхэнэ эсэхийг нь мэдэх гэж хичээж байсан юм. Гэвч удалгүй Алиша цахим сүлжээнээс алга болсон байна.

Алиша Хесслер (Alisha Hessler)

6 Алдартнуудын хамт авахуулсан зураг

Энэхүү алдартнуудын зураг Твиттерийн түүхэн дэх хамгийн их хандалт авсан зураг юм. Энэ нь ч гайхах зүйл биш учир нь ийм олон алдартныг нэг зургаас олж харах хэцүү шүү дээ. 

Жуд Лоу, Боэдд Питт, Анжелина Жоли, Мэрил Стрип, Жулиа Робертс... мөн тэд маш хөгжилтэй харагдаж байна! 3 саяас дээш репост болон 2 сая хүнд таалагдсан явдал бараг "Оскар" авсантай тэнцэх байх!

Алдартнуудын хамт авахуулсан зураг

7 Тэйлор Свифт болон Том Хиддлстон (Taylor Swift, Tom Hiddleston)

Тэйлор Свифт нэгэн арга хэмжээний үеэр "Thor" киноны жүжигчин Том Хиддлстонтой танилцаж хосууд бие биендээ "талтай" байгаагаа тухайн үед нууж чадаагүй юм.

Үүнээс хойш тэднийг ангуучлах зурагчид хосуудыг хаа ч явсан дагаж байсан бөгөөд Тэйлор болон Том нарын тэврэлдэн үнэсэлдэж байгаа зургийг авч чадсан аж. Тэдний зураг ч маш хурдацтайгаар цахим сүлжээнд тарж нэлээдгүй сенсаци тариад байсан юм. 

Тэйлор Свифт болон Том Хиддлстон (Taylor Swift, Tom Hiddleston)

8 Цэнхэр үү алтан шаргал уу?

2015 оны эхээр олон нийтийн сүлжээнд нэг талаас цэнхэр-хар, харин нөгөө талаас цагаан-шаргал харагдах сонирхолтой зураг бий болж байсан юм. Уг даашинзыг ямар өнгөтэй талаарх мэтгэлцээн нэг хэсэгтээ л дэлхийг бүрхэн аваад байсан. Яагаад даашинзын өнгө ийм их хүний анхаарлыг татсан нь одоо ч сонин.

Цэнхэр үү алтан шаргал уу?

9 Хүүхдээ хөхүүлж буй Жизель Бундхен Gisele Bündchen()

Зураг авалтын үеэр хүүхдээ хөхүүлж байгаа моделийн зураг Твиттер болон Инстаграмд тухайн үедээ ихээхэн хандалтыг аваад байсан.

Ээжүүд Жизелийг магтаж түүнийг нүүр будагч, үсчин болон маникюрны багийнхантай атаархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд сайхан хүүхдээ төрүүлсэн гэхэд төгс галбираа авч үлдэж чадсаныг нь биширч байсан юм. 

Хүүхдээ хөхүүлж буй Жизель Бундхен Gisele Bündchen()

10 Li сэтгүүлийн нүүрэн дээрх Рианна (Rihanna)

Li сэтгүүлийн нүүрэн дээрх Рианнагийн дээгүүрээ нүцгэн зурагт тийм ч "айхтар" зүйл байгаагүй ч энэ нь нэлээдгүй шуугиан тарьж байсан. Рианнагийн шүтэн бишрэгчид ч уг зургийг ийм их хандалт яагаад авсныг гайхаж байсан ажээ.

Li сэтгүүлийн нүүрэн дээрх Рианна (Rihanna)

11 Бейонсе болон Блю Айви (Beyonce, Blue Ivy)

Энэ удаа ч мөн гэр бүлийн зураг ялалт байгуулав! Бейонсегийн даруухан хувцлан охиноо тэвэрсэн байгаа энэхүү зураг 2,4 сая хүнлд таалагдсан бөгөөд энэ нь алдарт дуучны авахуулц байсан нүцгэн зургуудаас ч их хандалт юм. 

Бейонсе болон Блю Айви (Beyonce, Blue Ivy)

12 Жастин Бибер-"Sorry" (Justin Bieber)

Өсвөр насандаа од болсон Бибер болон чадварлаг бүжигчдийн хамтлаг болох ReQuest нарын бүтээл тухайн үедээ 1.6 тэрбум хүнд хүрч байсан юм. 

13 Жастин Бибер болонУилл Смит (Justin Bieber, Will Smith)

2013 онд Жастин болон Уилл Смит нарын зураг Инстаграмд хамгийн эхэнд гарч ирдэг алдартай зураг байв. Тухайн үед яагаад уг зургийг ийм их алдартай болсныг хэн ч ойлгоогүй юм . 

Жастин Бибер болонУилл Смит (Justin Bieber, Will Smith)

14 "Target" дэлгүүрийн кассчин Алекс

Сан-Францискогийн залуухан кассчин Алекс өөрийн мэдэлгүй гэнэтийн байдлаар нэрд гарсан юм. 2014 оны 11 сарын 4-нд ажлаа тарахдаа Алекс Твиттер дээрээ хэдэн мянган шинэ дагагчтай болоод харьсан аж. Түүнийг ажлаа хийж байхад нь үйлчлүүлэгчдийн нэг нь түүнийг царайлаг хэмээн зургийг нь авч найз руугаа явуулсан байна. Тэр найз нь бусад найзууд руугаа явуулах гэх мэтээр зураг маш хурдацтайгаар цахим сүлжээнд тархсан ажээ. Алексийг гэртээ ирэхэд нь түүнийг аль хэдийнээ 100 мянган хүн Твиттер дээр дагасан байжээ. Үүнээс гадна зарим охид түүнийг гэрийнх нь гадаа хүлээх гэх мэтээр тайван байлгахгүй байсан бөгөөд Алекс ч гэнэтийн алдар нэрээс ихээхэн эмээж байсан байна.

Тэрбээр уг явдлаас хойш 2 долоо хоногийн дараа ажилдаа эргэн орсон ч дотор буюу үйлчлүүлэгчидтэй харилцдаггүй албан тушаалд өөрийн хүсэлтээр очсон юм. 

"Target" дэлгүүрийн кассчин Алекс

15 Star Trek

Хэдийгээр "Star Trek Into Darkness" тийм ч амжилттай нээлт хийгээгүй ч 2015 оны сүүлчээр 3 дугаар хэсгийн трейлер гарахад YouTube-д энэхүү бичлэг хэдхэн хоногийн дотор 13 саяас дээш үзэлт авч чадсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()