Азийн орнуудад байсан хамгийн хэрцгий эрүү шүүлтийн аргууд

Эрүүдэн шүүх нь хохирогчдод бие махбодийн болон сэтгэцийн хүчирхийлэл учруулах замаар мэдээлэл олж авах арга юм. Эрт дээр үеэс үүнийг гэмт хэрэгтэн, тагнуул, урвагч, тэр байтугай шулам гэж сэжиглэж буй хүмүүсийнхээ эсрэг ашигласаар ирсэн юм. Одоогийн байдлаар эрүүдэн шүүлт нь олон улсын конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хориглогдсон байдаг. Гэсэн хэдий ч бүх хоригийг үл харгалзан ийм тамлалтыг одоо хүртэл зарим газарт нууцаар үйлддэг ажээ

Азийн орнуудад байсан хамгийн хэрцгий эрүү шүүлтийн аргууд

1 Ишидаки

Японд хэрэглэгддэг "чулуун тэврэлт" нь хугацаанаасаа хамаарч эрүүдэн шүүлт эсвэл шийтгэл болдог байсан байна. Уг эрүү шүүлтийн үед хөлөө нугалж сөхрөн суусан хүний өвөр дээр чулуун хавтангуудыг давхарлан тавьдаг байсан аж.

Эрүүдэн шүүх ажиллагаа 6-8 цаг үргэлжилдэг байсан ба хамгийн хүнд жинтэй хавтангуудаар даруулсны дараа хүн ихдээ л 3 хоног амьд явж чаддаг байжээ. Ийм байдлаар, жишээ нь, нөхрийнхөө араар тавьсан хэргээр яллагдсан самурайн эхнэрүүдийг хороодог байсан юм.

Өвдөг дээр ихэвчлэн таваас арван хавтан тавьдаг байсан бөгөөд хөл, үе мөчид хэтэрхий их ачаалал өгснөөр цусны эргэлт саажиж яс хугарах, шөрмөс тасрах гэх мэт бэртлүүдийг авдаг байна. Эрүүдэн шүүгдэж байгаа хүн тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрч нэг бол хөлөө алдаж нэг бол амиа алддаг байсан юм.

Ишидаки

2 Камбу

Солонгост эрүүдэн шүүлтийн олон төрлүүд байдаггүй байсан хэдий ч жирийн савааны тусламжтайгаар тэд хүнийг шаардлагатай нөхцөл байдалд хүргэж чаддаг байжээ. 

Чусон улсын засаглалын үед энгийн боловч үр дүнтэй эрүүдэн шүүх арга нь Камбу байсан. Байцаагдаж буй хүнийг сандалтай хүлж, хөлийг нь мөн олсоор холбон хүлээд, дундуур нь хоёр модон савааг перпендикуляр байрлуулаад хөшнө. Энэ нь тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдрүүлдэг байсан тул уг арга маш үр дүнтэйд тооцогддог байсан юм.

Камбу

3 Барын суудал

Эрүү шүүлт тулгасан хүний андан сандал дээр суулган, хөлийг дээш нь өргөж өсгий доор нь тоосго тавиад,  хөл дээр нь модоор хөшин дардаг уг арга маш хэрцгий байсан юм. Хэрвээ тарчлаагдсан хүн буруугаа хүлээхгүй бол өсгий доор нь дахин 2 тоосго тавиад мөн л уг аргаараа дардаг байсан аж. Тэвчихийн аргагүй байдалд орсон хүн ухаан алддаг ба тэднийг сэрээхийн тулд олсыг нь суллаж, хүйтэн ус цацан, байцаалтаа үргэлжлүүлдэг байжээ.

Барын суудал

4 Усны дусал

Усны дуслаар эрүүдэн шүүх нь эрт дээр үеэс Хятадад хэрэглэгддэг байсан бөгөөд үүнийг хамгийн хэрцгий бөгөөд аймшигтай арга гэж үздэг байжээ. Толгойг нь хөдөлгөөнгүй болгон бэхэлж,үсийг нь хусан, дээрээс нь устай хувин дусал дуслаар зулай дээр нь дуслахаар байрлуулдаг байсан юм. Богинохон хугацааны дараа тарчлаан зовсон хүн ухаан алдахад түүнийг сэрээж бүх зүйл дахин эхэлдэг байсан ажээ. Энэ эрүүдэн шүүлт нь хэдэн ч өдөр үргэлжлэх боломжтой байв.

Эхлээд хүн дусалж буй усанд анхаарлаа хандуулдаггүй бол дараа нь уур уцаартай болж, өөрийгөө чөлөөлөхийг хичээн, эцэст нь ухаан алддаг бөгөөд дараа дараагийн дуслах дусал бүр нь толгой дээр алхаар цохих мэт мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Эрүүдэн шүүх хугацаанаас хамааран хохирогч эцэст нь галзуурдаг эсвэл үхдэг байна.

Усны дусал

5 Чанасан махаар эрүүдэн шүүх

Эртний Хятадад чанасан махаар тамлан зовоож, цаазаар авдаг байв.

Цаазаар авах ял авсан гэмт хэрэгтний гар, хөлийг хөдөлгөх боломжгүй байдалтай болгон торонд хийн хүчээр хооллож эхэлдэг байна. Өглөөний хоол, үдийн хоол, оройн хоолонд зөвхөн давсгүй чанасан үхрийн мах ус өгдөг бөгөөд сарын хугацаанд ийм хоолны дэглэм барьсан хүн нас бардаг байжээ. Уургаар баялаг хоол хөдөлгөөнгүй байгаа хүний биед шингэж амжилгүй гэдэс дотор нь мууддаг ба амьтны эд эс задралын үр дүнд азотын нэгдлүүд цусны урсгал руу орж, бие махбодод хордлого үүсгэдэг ажээ. Ийнхүү ялтнууд бие махбодод буй илүүдэл хорт бодис, бөөрний дутагдал, цус багадалтаас болж үхдэг байсан байна.

Эрүүдэн шүүх энэ арга нь зөвхөн чанасан будаагаар ихэвчлэн хооллодог Зүүн Азийн ард түмэнд үр дүнтэй байсан. Учир нь тэдний биед их хэмжээний мах шингээхэд шаардлагатай фермент дутагдалтай байдаг ажээ.

Чанасан махаар эрүүдэн шүүх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()