"Модтой хамт ургасан дугуй"-ны цаана ямар түүх нуугддаг вэ?

"Дугуйтай мод" аль хэдийнээ АНУ-ын Вашингтон мужийн Вашон арлын дурсгалт газруудын нэг болоод удаж байгаа. Уг дугуйны эзэн залууг гэнэтийн байдлаар Дэлхийн I-р дайн руу явуулсан гэх цуу яриа худал юм. Тэгвэл уг дурсгалт газрын ард ямар түүх нуугддаг вэ?

"Модтой хамт ургасан дугуй"-ны цаана ямар түүх нуугддаг вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрхүү яриагаар бол: "1914 онд нэгэн залуу өөрийн дугуйг мод  түшүүлэн орхиод байтал хэдхэн минутын дараа түүнийг Дэлхийн I-р дайн руу явуулах зарлан ирсэн бөгөөд харамсалтай нь тэрээр эргэж ирээгүй ажээ. Хүүгийнхээ дурсгалд зориулан эцэг эх нь дугуйг тухайн газраас хөдөлгөлгүй үлдээсэн тул мод дугуйн хамтаар ургасан байна." 

Гэвч уг яриа бодит байдалтай тохирохгүй байгаа юм. Жишээлбэл, АНУ 1917 онд дайнд оролцож эхлээгүй байсан, дугуйны хувьд яавч цэрэг татлагын насны залуугийнх биш, ихдээ л 10 настай хүүхдийнх байсан нь харагдана. Хэрэв илүү гүнзгий судалбал 20-р зуунд ийм загварын дугуй худалдаалагдаж эхлээгүй байсан нь тодорхой болно. 

Дугуй нэлээд нэрд гарч бүүр тухайн газрынхаа дурсгалт зүйл нь болсны дараагаар түүний эзэн гарч ирэн жинхэнэ түүхээ ярьсан юм. Эзэн нь 72 настай тэтгэвэрт гарсан цагдаа Дон Паз байсан бөгөөд уг явдал 1954 онд түүнийг 8 настай байх үед болж өнгөрсөн аж. 

Дон Вашоны аралд дээр өссөн бөгөөд тэндээ 1992 оныг хүртэл амьдарчээ. 1954 онд түүний гэр бүлд золгүй явдал тохиолдож Доны эцэг түймрийн улмаас амиа алдсан байна. Арлын иргэд бэлэвсэн эмэгтэй болон хагас өнчирч хоцорсон хүүг өрөвдөж тэдэнд янз бүрийн эдлэл өгдөг байсны дотор уг дугуй байжээ. Донд тэрхүү дугуй шууд л таалагдаагүй байна. 

Удалгүй Доны гэр бүл намгийн ойролцоох байшин руу нүүсэн ба тэнд хүү дугуйгаа тавин орхиж байжээ. 

Хэдэн жилийн дараа буюу 1995 онд Дон эгчтэйгээ уулзахаар мөн хүмүүсийн яриад байгаа алдарт дугуйг харахаар арал дээр ирсэн аж. Дугуйгаа хараад түүний хэлсэн эхний зүйл нь: "Энэ чинь миний дугуй байна шүү дээ!".

Хэрэв шинжлэх Ухааны үүднээс тайлбарлавал мод хүнд дугуйг хэзээ ч өөрөө өргөж чадахгүй байсан, харин хэн нэгэн дугуйг модон дээр гаргаж тавьснаар ийм байгалийн урлаг үүссэн байх. Өдгөө арал дээр "Дугуйтай мод"-ыг л харах гэсэн жуулчид энд ирэх нь олонтаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()