Насны хэт их зөрүүг үл харгалзан кинонд дүр бүтээсэн жүжигчид

Кино найруулагчид ихэнхдээ өөрийн зохиосон дүртэй ойролцоо настай жүжигчдийг сонгож, кинондоо тоглуулахыг эрмэлздэг. Гэхдээ энэ бол хамгийн гол шалгуур биш бөгөөд нэн түрүүнд жүжигчний чадвар, гадаад төрх зэрэг нь маш чухал. Тиймээс ч заримдаа кинон дээр маш сонирхолтой зүйл тохиолддог. Жишээлбэл: эцэг нь хүүгээсээ дүү (Ли Пейс болон Орландо Блүүм), 23 настай гэрлэсэн эмэгтэй өсвөр насны хүүхэдтэй хайр сэтгэлийн холбоотой болох (Татьяна Аксюта болон Никита Михайловский) гэх мэт. Тухайн  кино үнэхээр сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн болж чадвал үзэгчид энэ  төрлийн зүйлийг төдийлөн анзаардаггүй байна.

Насны хэт их зөрүүг үл харгалзан кинонд дүр бүтээсэн жүжигчид
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Анжелина Жоли болон Колин Фаррелл («Alexander», 2004)

Оливер Стоуны “Alexander” түүхэн кинонд Колин Фаррелл залуу Александрын дүрийг бүтээдэг бол үзэсгэлэнт Анжелина Жоли Олимпия буюу Александрын ээжийн дүрийг бүтээдэг байна. Кино дэлгэцийн бүтээл болох үед Жоли 29 настай, харин Фаррелл түүнээс ердөө нэг насаар дүү байжээ.

Анжелина Жоли болон Колин Фаррелл («Alexander», 2004)

2 Ли Пейс болон Орландо Блүүм («The Hobbit», 2012–2014)

Питер Жексоны хоббитуудын тухай өгүүлэх кинонд ойн эльфийн хаан Трандуилын дүрд жүжигчин Ли Пейс дүр бүтээсэн бөгөөд тэрээр 1979 онд төрсөн байна.  Зохиолын дагуу Трандуил Леголас гэх хүүтэй. Харин энэ дүрийг 1977 онд төрсөн Орландо Блум бүтээсэн.  Үүнээс харахад эцэг нь хүүгээсээ 2 насаар дүү байна гэсэн үг юм.

Ли Пейс болон Орландо Блүүм («The Hobbit», 2012–2014)

3 Колин Ферт болон Эмма Стоун («Magic in the Moonlight», 2014)

Вүүди Аллены кинонд Эмма Стоун болон Колин Ферт нар хосуудын дүрийг бүтээдэг. Гэтэл Ферт 54 харин Стоун тухайн үед 26 настай байсан гэнэ.  Гэхдээ Колин гэх гайхалтай залуугийн талаар яригдаж байхад нас хамаатай гэж үү?

Колин Ферт болон Эмма Стоун («Magic in the Moonlight», 2014)

4 Дрю Бэрримор болон Адам Гарсия («Strong Woman», 2001)

“Strong Woman” кинонд Дрю 15 насандаа жирэмсэлсэн охины дүрийг бүтээдэг.  Тиймээс ч хүү нь өссөн ч ээж нь залуу харагдаж байгаад гайхах зүйл үгүй.  Бэрримор болон гол дүрийн жүжигчний хүүгийн дүрийг бүтээсэн Гарсия нарын насны зөрүү ердөө 2 нас гэнэ.

Дрю Бэрримор болон Адам Гарсия («Strong Woman», 2001)

5 Селена Гомес болон Дрю Сили («Another Cinderella Story», 2008)

Селена Гомес болон Дрю Сили нар уг кинонд сургуулийн дурлалт хосуудын дүрийг бүтээдэг байна. Селена одоо ч гэсэн хүүхэд шиг царайтай учир сургуулийн насны охины дүрд гайхалтайгаар хувирч чадна.  Харин кино гарах үед тэр 16 настай байсан бол, хамтрагч нь түүнээс 10 насаар ах байжээ.

Селена Гомес болон Дрю Сили («Another Cinderella Story», 2008)

6 Хит Лежер болон Кейт Мара («Brokeback Mountain», 2005)

Жүжигчин Кейт Мара нь Эннисийн (Хит Леджер) охины дүрд тоглодог бөгөөд үнэндээ Кейт 22, харин Лежер 26  настай байсан гэнэ.

Хит Лежер болон Кейт Мара («Brokeback Mountain», 2005)

7 Рейчел Макадамс болон Эми Полер («Mean Girls», 2004)

“Mean Girls” кинонд Полер болон Макадамс нар ээж, охины дүрийг бүтээсэн байна.  Тэдний насны зөрүү ердөө 7 нас байсан бөгөөд хатагтай Жорж тухайн үед 33 настай байсан гэнэ.

Рейчел Макадамс болон Эми Полер («Mean Girls», 2004)

8 Татьяна Аксюта болон Никита Михайловский («Вам и не снилось...», 1980)

Сургуулийн сурагчид болох Катя болон Рома нар ээж, эмээ нарын эсэргүүцлийг үл харгалзан дурлалынхаа төлөө тэмцэж буйг өгүүлэх -"Зүүдэнд ч оромгүй явдал" киног бүгд мэдэх билээ. Анхны хайр гэдэг маш хүчтэй зүйл учир Оросын Ромео, Жульетта хоёр маань бүх саад тотгорыг давах гэж хичээнэ.

Тухайн үед Никита 16, харин Татьяна 23 настай, аль хэдийнээ нөхөртэй болсон байжээ.

Татьяна Аксюта болон Никита Михайловский («Вам и не снилось...», 1980)

9 Том Хэнкс болон Салли Филд («Forrest Gump», 1994)

Жүжигчин Салли Филд хэдийгээр Том Хэнксээс 10 насаар эгч байсан ч Форрест Гампын ээжийн дүрийг гайхалтайгаар бүтээсэн байна.

Том Хэнкс болон Салли Филд («Forrest Gump», 1994)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()