Орголт, эрх чөлөөний төлөөх тэмцлийг харуулах шилдэг 10 кино

Детектив төрлийн кинонуудаас үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг төрөл бол өөрсдийн алдаанаас бус бусдын гүтгэлгээс болж хоригдсон хүмүүсийн талаар бүтээлүүд юм. Ийм төрлийн кинонуудын цаашдын үйл явдлыг таахад маш хэцүү байдаг бөгөөд үүгээрээ ч үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг шүү дээ. Гол дүрүүд бүгд өөр өөр асуудлаас болж хэрэгт орсон ч тэднийг холбодог ганц зүйл нь ямар ч хамаагүй аргаар эрх чөлөөг олж авах байдаг. Үүний нэг жишээ кино бол шоронгийн хоригдлууд болон ажилчдыг хууран уснаас хэрхэн хуурай гарч ирж байгааг харуулдаг "Prison Break" юм. Ийм төрлийн кинонд дурлагчдад санал болгох 10 киног бид бэлтгэлээ. 

Орголт, эрх чөлөөний төлөөх тэмцлийг харуулах шилдэг 10 кино
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 "Law Abiding Citizen"

Найруулагч: Ф. Гэри Грей

Клайд Шелтон бол эхнэр охиноо гэмт хэрэгтнүүдийн гарт алдсан нэгэн бөгөөд хэрэгтнүүдийн нэг нь шүүгчтэй тохиролцон шоронгоос гарсныг олж мэддэг. Ингээд тэрбээр өөрийн өшөө авалтыг эхэлж уг хэрэгт холбоотой бүх хүнийг үгүй хийхийг оролдоно. Тэрхчадсан болов уу?

"Law Abiding Citizen"

2 "Шоушенкаас оргосон нь" (The Shawshank Redemption)

Найруулагч: Фрэнк Дарабонт

1947 онд Мэн мужийн нэгэн банкны дэд ерөнхийлөгч Энди Дюфрейн эхнэрээ нууц амрагтайг мэдээд, сэтгэл гутран тэр шөнийг бааранд өнгөрүүлдэг.

Өглөө нь түүний эхнэр, нууц амраг хоёрыг будуулан үхсэн байдалтайгаар олдог бөгөөд уг хэргийг түүнд тулган бүх насаараа хорих ял авна. Тэрбээр шоронд байхдаа бусдын хүндлэлийг хүртэж, шоронгийн даргыг мөнгө угаахад нь туслана. Мөн "Рэд" хэмээх хочтой ахмад хоригдолтой нөхөрлөж, түүнээс олж авсан жижиг алхаараа ханандаа нүх гаргадаг. Тэрхүү нүхээрээ зугтаж чадсан эсэхийг нь та киноноос олж мэдээрэй. 

"Шоушенкаас оргосон нь" (The Shawshank Redemption)

3 "Celda 211"

Найруулагч: Даниэль Монсон

Шоронгийн харгалзагчаар ажиллахаар болсон Хуан Оливер азгүй байдлаар шоронгийхонтой хамт ганцаар үлдсэн байдаг. Гэвч тэр аргаа олж шинэ хоригдол хэмээх өөрийгөө танилцуулж хоригдлуудтай ойр харьцаж тэд ч мөн сайн зүйлс хийж чаддаг болохыг олж мэднэ. 

"Celda 211"

4 The Fugitive

Найруулагч: Эндрю Дэвис

Мэс заслын эмч Ричард Кимблын амьдрал эхнэрийнх нь хачирхалтай үхлийн дараа тэс өөр болж өөрчлөгддөг. Учир нь эхнэрийнх нь үхэлд түүнийг буруутгаж цаазаар авах ял оноодог. 

Азаар түүнийг авч явж байсан машин онхолдож Кимбл зугтах боломжтой болдог ч  түүний араас маршал Жерардын багийнхан хөөж барихын даваан дээр Кимбл амиа хорлоно. Гэвч зөвхөн Жерард болон бусдын хувьд л...

The Fugitive

5 Enemy of the State

Найруулагч: Тони Скотт

Золгүй байдлаар ирсэн нууц бичлэгтэй кассет энгийн нэгэн өмгөөлөгчийн амьдралыг хэрхэн тэр чигээр нь өөрчилж байгаа болон өмгөөлөгч эцэст нь учрыг ойлгон хэрхэн уг хэргийг шийдэж байгааг энэхүү сонирхолтой явдлуудаар дүүрэн киноноос олж үзээрэй.

Enemy of the State

6 Papillon

Найруулагч: Франклин Ж Шаффнер

Чадварлаг хулгайч Анри Шаньер хүн алсан хэргээр гүтгэгдэн шоронд ордог. Түүнд бүх насаараа хоригдох болон 10 жилийн хугацаанд Карибын тэнгисийн нэгэн арал дээр сайн дурын ажил хийх ял оноодог. Гэвч Анри бууж өгөлгүй зугтаж дахин баригдаж дахин дахин эрх чөлөөгөө олж авахын тулд тэмцсээр л байх болно. 

Papillon

7 The Next Three Days

Найруулагч: Пол Хаггис

Эхнэр Лараг нь өөрийн даргаа алсан хэргээр буруутган шоронд оруулахад Жон жоохон хүүгийн хамтаар үлддэг. Гэвч тэр бууж өгөлгүй эхнэрээ оргуулах төлөвлөгөө боловсруулж үүнийгээ биелүүлэх явцдаа тэрбээр хар тамхичдыг дээрэмдэж өөрөө ч мөн цагдаа нараас зугтах шаардлагад ордог. 

The Next Three Days

8 24

Энэхүү кино цуврал гэдгээрээ онцлогтой. Гол дүр болох Жек Байэр бол террористуудтай тэмцэх багийн ахлагч бөгөөд улсдаа заналхийлээд буй бүх гадаад болон дотоод асуудлуудыг шийддэг нэгэн. Түүний багийнхны адал явдлаар дүүрэн ажиллагаануудыг уг цувралаас олж үзээрэй. 

24

9 ОZ

Мөн л цуврал кино бөгөөд "ОZ" гэх шоронгийн хоригдлуудыг согтуудаа санамсаргүй байдлаар хүүхэд дайрч алсан гол дүрийн баатар болох өмгөөлөгч Тобиас Бичерийн нүдээр харуулдаг. Уг шоронгийн онцлог нь энд дандаа маш хүнд гэмт хэрэг үйлдсэн юу ч хийхээс буцахгүй хоригдлууд хоригддог. 

ОZ

10 Traveler

Жижиг цуврал бүхий энэхүү кино нь 3 тэс өөр зан болон амьдралтай оюутнуудын талаар гарах бөгөөд тэдгээрийн хоёр нь музей дэлбэлсэн хэрэгт орж харин үлдсэн нэг нь ор сураггүй алга болдог. Хэрэгт холбогдоогүй уснаас хуурай гарсан найз нь уг хэрэгтэй ямар холбоотой болохыг 2 залуу цагдаа нараас зугтахын хажуугаар олж мэдэхийг оролдоно.

Traveler

Эх сурвалж: twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()