Ангараг гаригийн дүр төрхийг түүхэнд байгаагүй өндөр нягтаршилтайгаар харуулжээ

"YouTube" дээрх Их Британийн "ElderFox Documentaries" суваг НАСА-гийн Ангараг руу хөөргөсөн 3 станцын авсан зургуудыг нийлүүлэн тус гаригийн талаар 10 минутын баримтат киног нийтэлсэн байна. Энэ нь Улаан нүдэн гаригийг урьд байгаагүй хамгийн сайн чанартайгаар харуулсан 4K бичлэг болжээ. Энэхүү бүтээл бидэнд яг л Ангараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа нь гайхалтай. 

Ангараг гаригийн дүр төрхийг түүхэнд байгаагүй өндөр нягтаршилтайгаар харуулжээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Баримтат киноноос авсан зургууд

Эдгээр зургуудыг НАСА-гийн хөөргөсөн өөрөө явагч станц Спирит, Кьюриосити болон Оппортьюнити авсан юм. 

Ангараг гаригаас мэдээлэл дамжуулахад маш удаан буюу секундэд 32 килобайт юм. Хэдийгээр тэнд байгаа камерууд маш өндөр чанартай зураг авдаг ч зургуудыг хурдан дамжуулахын тулд чанарыг нь арай багасгах шаардлага гардаг байна. 

Гэвч уг 10 минутын бичлэгт оруулахын тулд зургуудын чанарыг сайжруулан 4K болгосон ажээ. Бичлэг бүтээгчид зургуудыг янзлах маш хэцүү байсан тул тэдний компьютерууд бараг л эвдэрсэн хэмээн наргисан байна.

Та магадгүй зургууд дээрх тэнгэрийн өнгийг анзаарсан байх. Марс дээр тэнгэрийн өнгө улаан байх ёстой атал зургууд дээр цэнхэр байгаа. Учир нь ингэж өнгийг нь бага зэрэг өөрчилснөөр геологичдод Улаан нүдэн гаригийн гадаргуугийн онцлогуудыг судлахад нь илүү амар болдог ажээ. 

 

Бичлэг слайд-шоу буюу зургууд ээлжлэн өөрчлөгдөх загвараар хийгдсэн хэдий ч энэ бидэнд Марс дээрх амьдралыг илүү бодитоор харуулж чадаж байгаа юм. 

Ингээд та бүхэн Марс дээр ямархуу байдгийг олж харлаа. Тэнд очиж үзэхийг хүсэж байна уу?

Эх сурвалж: twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()