"Цайны ганц" поозтой одод

Хүн бүрд өөрийн гэсэн зураг даруулах өнцөг гэж байдаг бөгөөд энэ өнцгөөрөө даруулсан тохиолдолд үзэсгэлэнтэй сайхан харагдахаас гадна, зарим тохиолдолд биеийнхээ өө сэвийг ч нуух боломжтой байдаг. Харин алдартнуудын хувьд хэдийгээр аль хэдийн ямар ч поозоор зураг даруулж сурсан мэт санагдах ч тэдэнд ч гэсэн өөрсдийн гэсэн өнцөг гэж байдаг гэнэ шүү. Ингээд камерын дуран хармагцаа нэг байрлалаа авдаг одуудтай танилцацгаая. 

"Цайны ганц" поозтой одод
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Белла Хадид (Bella Hadid)

Белла Хадид бол дэлхийн хамгийн алдартай моделиудын нэг бөгөөд зурган дээр хэрхэн сайхан гарахаа мэддэг нь гарцаагүй. Ингээд туршлагатай модель бүсгүй камер ойртож байгааг анзаармагцаа гараа хажуудаа авч хөшөө мэт болдог гэнэ.  
 

Белла Хадид (Bella Hadid)

Кристина Агилера (Christina Aguilera )

Ерөнхийдөө Кристина Агилера камерын өмнө огт санаа зовохгүйгээр өөрийн бие галбирыг харуулж чаддаг. Гэхдээ алсын зайны үнсэлт бол түүний тренд юм.  Зураг авахуулах бүртээ тэр энэхүү үнсэлтийг илгээдэг байна.

Кристина Агилера  (Christina Aguilera )

Рианна (Rihanna)

Яаж ч зургаа даруулсан сайхан харагдах авъяас, төрөлхийн шгоо үзэсгэлэн Рианнад байдаг бололтой. Тэрээр папараццийн камерын дуранд ч гэсэн үзэсгэлэнтэй гарч чаддаг.  Харин камерын өмнө "пооз" авах хэрэгтэй болох үед бүсгүй секси байдлыг сонгож, мөрөө давуулж хардаг байна.

Рианна (Rihanna)

Тейлор Свифт (Taylor Swift)

Хэдийгээр Тейлор Свифт-д моделийн туршлага байхгүй ч түүний улаан хивсний ёслолын зургуудыг харахад тэр өөрийгөө биш харин хувцсаа харуулж байгаа мэт харагдана.

Тейлор Свифт (Taylor  Swift)

Адель (Adele)

Тейлор Свифт бол Аделийн хамгийн сайн найзуудын тоонд багтдаг. Тиймээс ч тэрээр найзынхаа зөвлөгөөг дагаж өөрийн өнцгийг олсон бололтой. Тэд хэзээ хамтдаа нэг зураг даруулах бол гэдгийг сэтгүүлчид, папараццийн дуран тэсэн ядан хүлээж байгаа.

Адель (Adele)

Майли Сайрус (Miley Cyrus)

Зурган дээр хэлээ гаргах нь дуучин бүсгүйн салшгүй нэг хэсэг. Бүсгүйг 16 настай байхад нь энэ байдал бусдын анхаарлыг татаж, өхөөрдөм мэт харагдуулж байсан бол одоо тэр 27 настай болсон ч хүүхэд насны зуршлаасаа салахыг хүсэхгүй байгаа бололтой.

 

Майли Сайрус (Miley Cyrus)

Линдси Лохан (Lindsay Lohan)

Хар тамхи, согтууруулах ундааны 6 удаагийн эмчилгээнд явсан бүсгүйн гадаад  төрх танигдахын аргагүй өөрчлөгджээ. Тэрээр магтаалын үг сонсохын оронд ихэнхидээ шүүмжлэл сонсох болсон гэнэ.  Гэхдээ жүжигчин бүсгүй одоог хүртэл сайхан харагдах боломжтой гэдгийг мартаагүй. Энэ бүхэнд түүнд фотошоп болон толгойныхоо ард гараа авах байрлал тусална.

Линдси Лохан (Lindsay Lohan)

Мэрайя Кэри (Mariah Carey)

Мэрайя Кэри өөрийнхөн зургийг өөр өнцгөөс дарахыг хориглосон анхны алдартнуудын нэг юм.  Дуучин бүсгүйн хэлж байгаагаар тэр илүүдэл жингээ нууж хэрхэн зураг даруулахаа сайн мэддэг гэнэ.

Мэрайя Кэри (Mariah Carey)

Кристен Стюарт (Kristen Stewart)

Хэдийгээр Кристен Стюарт алдрын оргилд хүрсэн ч тэрээр зураг авалт бүрт тухтай бус харагддаг.  Тэр цус сорогч бүсгүйн байрлалаа огт өөрчилдөггүй болохыг Кристений зурагнаас харж болно.

Кристен Стюарт (Kristen Stewart)

Бритни Спирс (Britney Spears)

Алдартай дуучин бүсгүй маань ихэнхидээ зураг даруулахдаа гараа нурууныхаа араар нуудаг. Бритни анх олны танил болсон цагаасаа эхлэж,  камер хармагцаа энэхүү байрлалыг авдаг болсон гэнэ. Магадгүй тэр нурууныхаа ард амттан нуудаг юм болов уу? 

Бритни Спирс (Britney Spears)

Эх сурвалж: womanadvice

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()