"Мерседес"-ийг хуулбарлаад Хятадын тэргүүн баян болсон эр

Хамгийн анхны "Geely" автомашин бол Audi 100 суурьтай Mercedes-Benz-ийн дуураймал загвар байсан бөгөөд анх энэхүү загвар зохион бүтээгчийг бусад хүмүүс шоолж шүүмжилж байсан бол одоо тэрээр тэрбумтан болсон. Ингээд энгийн нэгэн залуу хэрхэн тэрбумтан болсон талаар сонирхоцгооё. 

"Мерседес"-ийг хуулбарлаад Хятадын тэргүүн баян болсон эр

Түүнийг Ли Шуфу гэдэг.  Ли дэлхийн шилдэг 20 автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох "Geely Automotive" компанийн захирал юм. Үүнээс гадна Ли тэрбумтан, "Mercedes-Benz"-ийн хувьцаа эзэмшигч.

Бизнесийн ертөнцөд хөл тавих гараагаа тэр маш багаас эхэлсэн. Эхлээд тэрээр өөрийн амьдардаг дүүргийнхээ ойролцоогоор унадаг дугуйтай аялж, эргэн тойрныхоо хүмүүсийн зургийг дардаг байсан юм. Амжилттай зураг дарж чадсан тохиолдолд зарим зургаа хямд үнээр зардаг байж.

Унадаг дугуй, зургийн аппарат. Энэ хоёрхон зүйлийн тусламжтайгаар тэр асар том бизнесийн ертөнцөд хөл тавих гараагаа эхэлсэн ажээ.

Гэр бүлийн данснаас Ли өөрийн анхны жинхэнэ бизнесийг эхлүүлжээ. Энэ нь хөргөгч болон агааржуулагч засварын үйлчилгээ байсан юм. Үүний дараа тэр сайдинг панель үйлдвэрлэж, эцэст нь албан ёсны эрхтэйгээр мотороллеруудыг үйлдвэрлэх болсон аж.

Гэхдээ Лигийн эцсийн зорилго бол автомашин байсан юм. Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн автомашинд дурлаж байсан бөгөөд Хенри Форд, Андре Ситроентэй мөр зэрэгцэж алхахыг мөрөөддөг байсан гэнэ.

Түүний мотороллерууд хамгийн анх Geely марктай болжээ.

Лигийн бизнес амжилттай явагдаж байсан учир 1990 оны дунд үед тэр хөдлөх цаг нь болсон болохыг ойлгожээ. Ингээд тэр тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэх зоригтой алхмыг хийхээр болсон байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах гэдэг хэний ч танихгүй бизнесмен залуугийн хувьд боломжгүй зүйл байсан учир Ли бүх зүйлийг өөрөө хийхээр шийдсэн аж.

1996 онд тэр хятадын "Hongqi CA7220" седан буюу “Ауди-100”-ийн лицензжүүлсэн загварын автомашиныг худалдаж авсан юм. Ингээд дараа нь тэр энэхүү машинаа "Mercedes-Benz E" загвараар өөрчлөх ажилдаа ханцуй шамдаж орсон гэнэ.

Ауди 100-ийн Хятад загвар нь анхны Geely автомашины суурь болсон.

Ингээд нэмэлт сэлбэг, зохион бүтээгчийн асар их сэтгэн бодох чадварын ачаар машины хэлбэр хэв маяг танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч харьцааны хувьд бага зэрэг тааруухан болсон аж.

1997 онд танилцуулсан Geely 001 нь энгийн макет төдийгүй “Geely” маркийн хамгийн анхны автомашин байсан юм. Ли аз жаргалтай гаар өөрийн зохион бүтээсэн автомашиныг унаж байсан ч олон тоогоор үйлдвэрлэх талаар яриа огт гараагүй байна.

Энэхүү машины зураг маш хурдацтайгаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болсон юм.

Mercedes-Benz шиг хэрнээ, “ауди”-ийн үнэр үнэртэнэ. Хамгийн анхны “Жили”.

1998 онд Ли Шуфу Хятадын хамгийн анхны хувиараа автомашин үйлдвэрлэгч болсон бөгөөд Линьхайд өөрийн үйлдвэрийг нээж, хэзээ ч эргэж буцаж харахгүйгээр урагш тэмүүлэх болсон аж. 20 жилийн дараа "Geely" тухайн жилд үйлдвэрлэгдсэн шилдэг автомашины жагсаалтад багтжээ.

Хэдийгээр Ли Шуфу “Geely”-г үйлдвэрлэгдэгч ч Mercedes-Benz-д маш их дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Өнөөдрийн байдлаар “Geely”...

Олон жилийн турш тэрээр Штутгартын фирмтэй албан ёсоор хамтран ажиллах гэж хичээсэн боловч татгалзсан хариуг сонсжээ. Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд Мерседесийн хувьцааг бага багаар худалдаж авсан байна.  Ингээд эцэст нь тэр Mercedes-Benz-ийн хамгийн чухал хувиараа хувьцаа эзэмшигч болсон аж.

Ли Шуфу өөрийн хүсэж буй бүх зүйлийг мэддэг учир түүнтэй наргих хэрэггүй. Тэр тавьсан зорилгодоо заавал хүрдэг гэдгийг Штутгартын боссууд мэдэх хэрэгтэй болов уу. “Geely”-г мандарин хэлнээс орчуулбал “азтан” гэх утгатай аж.

Эх сурвалж: fishki

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()