15 настай Афган охин эцэг эхийг нь хөнөөсөн Талибаны цэргүүдээс өшөөгөө авчээ

Афганистаны төв нутагт орших Гор мужид амьдардаг Гюлийнхны гэр рүү "Талибан" бүлэглэлийн цэргүүд улсынхаа эрх баригчдыг дэмжсэнийх нь хариуг өгөхөөр дайран орсон байна. 

15 настай Афган охин эцэг эхийг нь хөнөөсөн Талибаны цэргүүдээс өшөөгөө авчээ

Тэд эцэг эхийг нь чирэн гаргаж хүүхдүүдийнх нь нүдэн дээр хороосон аж.

Тухайн үед 15 настай том охин болох Камар Гюль аавынхаа хуучин зэвсэг АК-47-г авч амжсан байна. Тэрбээр буугаа автомат дээр нь тохируулаад, эхлээд хоёр цэргийг буудан хөнөөж, дараа нь гурав дахийг нь шархдуулжээ. Талибууд ухарсан ч тэндээс яваагүй бөгөөд тосгоны бусад зэвсэглэсэн иргэд ирэн охинд туслах хүртэл буудалцсан юм. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өсвөр насны охин болон түүнийг дүүг аюулгүй газар болох нийслэл Кабулд аваачсан байна. Учир нь хүүхдүүдээс талибууд өшөөгөө авах вий гэсний үндсэн дээр нүүлгэсэн ажээ. 

Камарын автомат буутай зураг Афганистаны цахим сүлжээгээр тархаж түүнийг аль хэдийнээ эр зоригийн бэлгэ тэмдэг болгосон аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()