Япон хүүхдүүдийг яаж зөв хооллолтод сургадаг вэ?

Японы соёлд хоол боловсролын чухал хэсгүүдийн нэгд тооцогддог. Хүүхдүүдэд бага наснаас нь идэж байгаа бүх бүтээгдэхүүнүүд хүний бие болон оюун санаанд хэрхэн нөлөөлдөг болохыг заадаг. Сургуулийн эрүүл мэндийн хамгааллын төлөөлөгч Масахиро Ожигийн хэлснээр: "Засгийн газар сургуулийн хоолны цагийг зүгээр нэг амралтын цаг бус зайлшгүй байх ёстой зүйл гэж үздэг". Хэрэв сурагчийн эцэг эх хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөх боломжгүй бол сурагчдад үнэгүй арай бага хоолны программыг санал болгодог ажээ. 

Япон хүүхдүүдийг яаж зөв хооллолтод сургадаг вэ?

Японд цайны цаг бараг л хамгийн агуу гэгээн зүйлд тооцогддог тул хэн ч хоол идэж байхад бусдыгаа яаруулж хурдан идэхийг шаарддаггүй. 

Сурагчид бэлэн болсон хоолыг бие биедээ аягалж өгдөг ингэснээр бие дааж сурдаг байна.

Ихэнх сургуулиудад бүүр цэвэрлэгч байдаггүй хүүхдүүд өөрөө цэвэрлэгээгээ хийдэг ажээ. 

Будаа бол Япон хоолны гол орц. 

Өдрийн хоол ихэнхдээ гол хоол, будаа болон шөлнөөс бүрддэг. Зураг дээр мисо шөл, шарсан гахайн мах ногоо, сүү, будаа болон хатаасан загас байна.  

Өөр нэг сонголт: махтай дүпү болон будаа, салат, алим болон сүү.

Карритай будаа, сүү болон жимсний салат. Ихэнх сургуулиудад долоо хоногт нэг удаа Солонгос болон Итали хоол өгдөг аж. 

Яшима сургуульд: будаа, гахайн мах болон өндөг, лимонтой тараг, дүпүтэй болон далайн замагтай шөл, сүү.

Үүний үр дүнд Япончууд эрүүл биеэс гадна юу идэж ууж байгаадаа маш нухацтай ханддаг болдог байна. Японд дундаж наслалт хамгийн өндөр бөгөөд хамгийн бага таргалалттай улсуудын нэг юм. 

Сайн хооллосны дараа дуг хийж амрах хэрэгтэй. 

Эх сурвалж: bigpicture

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()