Эмэгтэй хүн болсон "амьд Кен" өдгөө хэрхэн амьдарч байгаа вэ?

2020-07-26, 12:16
4,739

Родриго Альвес амьд хүүхэлдэй болохын тулд хэдэн арван мэс засалд орж байсан. Ихэнх нь түүнийг Барби-гийн найз залуугаар тогтоож авсан. Гэвч хэсэг хугацааны өмнөөс Родриго өөр нэг дүрээр амьдарч байгаа юм. Түүнийг эмэгтэй хүний биед хэрхэн амьдарч байгааг сонирхоцгооё!

Эмэгтэй хүн болсон "амьд Кен" өдгөө хэрхэн амьдарч байгаа вэ?
Хаах
Сурталчилгаа

Бразилын иргэн Родриго Альвес хэдэн жилийн өмнө олон тооны мэс заслыг хийлгэж Барби-гийн найз залуу Кентэй адилхан болж нэлээдгүй алдартай болж байсан. 2019 оны сүүлчээр Родриго эмэгтэй болно гэдгээ зарлажээ.

Тухайн үед залуу эр хүний биед тухгүй байдаг, бүр амиа хорлохыг хүсч байсан тухайгаа хуваалцсан юм. Альвесын үгээр бол тэр бага наснаасаа эмэгтэй болохыг хүссээр ирсэн бөгөөд одоо л зориглон өөрчлөгдөх шийдвэрээ гаргасан ажээ.

"Хааяа би амьдралаас явахыг хүсдэг байсан... Би гэр бүл болон найзуудаасаа зайгаа барьж сэтгэлээр унан эмэгтэй болохыг хүссэн", хэмээн залуу дурссан юм.

Эцэст нь Альвес хөхний имплант суулгуулж, өгзөгнийхөө хэлбэрийг өөрчилсөн бөгөөд эмэгтэй гормон ууж эхлэн, үсээ урт ургуулжээ. Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр аль хэдийнээ өндөр өсгийтэй гуталд дурласан ба гэртээ ч ийм төрлийн гутал өмсөхийг хичээдэг тухайгаа хэлсэн юм. 

Хувиралынхаа дараа Родриго өөрийн найз Софиятай төстэй царайтай болсон ажээ. Олон нийтийн сүлжээгээр түүнийг найзтайгаа хайр сэтгэлийн холбоотой гэсэн мэдээлэл түгсэн ч Альвес няцаасан юм.

Родриго эмэгтэй хүний биед өөртөө илүү итгэлтэй мөн сэтгэл санааны хувьд илүү тухтай байгаа тухайгаа хуваалцсан байна. Альвес дуртай нь аргагүй янз бүрийн уулзалт үдэшлэг зэрэгт очиж зургаа авахуулан Инстаграм хуудсандаа хуваалцаж байгаа юм. 

Хүйсээ солих мэс засал үлдээд байгаа ба Родриго үүнд сайтар бэлдэж байгаа ажээ.

Эх сурвалж: anews

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()