"Шинэ эрхтнээ голсон нь" - Трансжендер мисс хүйсийг нь сольж өгсөн эмнэлгийг шүүхэд өгчээ

2020-07-25, 12:25
5,183

Тайландын трансжендер мисс, 23 настай Ёлрави Сайсупи (Yolrawee Saisupee) саяхан хүйс солих хагалгаанд орсон ч үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, мэс засал хийсэн эмнэлгийг шүүхэд өгсөн байна.

"Шинэ эрхтнээ голсон нь" - Трансжендер мисс хүйсийг нь сольж өгсөн эмнэлгийг шүүхэд өгчээ

Тайландын мисс Ёлрави Сайсупи шинэ бэлэг эрхтнээс нь болж найз залуудаа хаягдсан явдалдаа хүйсийг нь сольж өгсөн эмнэлгийг буруутгажээ. 

Учир нь 240,000 тайланд батын (7600 ам.доллар) үнэтэй мэс ажилбарын үр дүнд тэрээр ердөө 7 сантиметр гүн, өөрийнх нь дүрсэлснээр "эвгүй үнэртэй, идээлсэн" бэлэг эрхтэнтэй болж хоцорсон аж. Үүнээс болж найз залуу нь бэлгийн амьдралдаа сэтгэл ханамжгүй болж, улмаар түүнийг хаяж явсан хэмээн тэрээр ярьжээ.

"Хагалгааны дараа доошоо юм гарч, эвгүй үнэртэй болсон, түүнчлэн жирийн эмэгтэй хүнийх шиг ажиллахгүй байгааг анзаараад тэр эмнэлэг дээр очин дахин мэс засалд орсон. Гэвч эмчилгээний дараа эрэгтэй хүнийг хэзээ ч хангахааргүй үтрээтэй болж хоцорсон" хэмээжээ.

Эмэгтэй хүний хэвийн бэлгийн амьдралтай болохын тулд маш их мөнгө зарцуулсан ч эцэст нь найз залуугүй болсон тэрээр ихэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Ёлрави өдгөө тус эмнэлгийг нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа бөгөөд Тайландын төв хэсэгт байдаг Нонтабури хотын хуулийн фирмд хандсан аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()