Хөлд "яс ургах" шалтгаан (Хэрхэн сэргийлэх вэ?)

Ихэнх эмэгтэйчүүдийн толгойн өвчин болсон зүйл бол хөлийн эрхий хурууны яс гадагшлах эмгэг буюу мэргэжлийн хэллэгээр "вальгус" юм. Энэ нь хөлийг муухай харагдуулахаас гадна заримдаа алхаж, гүйхэд өвдөлт мэдрүүлдэг аж. Ингээд та бүхэнд хөлд яс ургах шалтгаан болон хэрхэн эмчлэх тухай нийтлэлийг хүргэж байна. 

Хөлд "яс ургах" шалтгаан (Хэрхэн сэргийлэх вэ?)
Хаах
Сурталчилгаа

1 Яс ургах шалтгаанууд:

Анх хөлд яс ургах шалтгаан нь бариу, тухгүй, жижиг размерийн гутал байсан тул тухайн үед ихэнх эмэгтэйчүүд уг асуудал тулгардаг байсан. Тэгвэл яагаад одоо гутлын янз бүрийн сонголтуудтай байсаар байтал эмэгтэйчүүд "вальгус"-аас болж шаналсаар л байна вэ? 

Учир нь уг асуудал дан ганц бариу гутлаас бус өөр олон шалтгааны улмаас үүсдэг ажээ:

  • Буруу алхах буюу алхах үед хөлийн тавхайдаа хэт их ачаалал өгснөөс;
  • удамшлаас;
  • өндөр өсгийтэй гутал өмссөнөөс хөл болон хөлийн тавхай хэт их ачаалал авдаг, иймд өөрт таарсан өндөртэй гутал сонгох нь зүйтэй.

Үүнээс гадна хөлдөө авсан бэртэл, хавтгай ул болон илүүдэл жин ч мөн ихээхэн нөлөөлдөг байна. 

Яс ургах шалтгаанууд:

2 Хөлд яс ургахаас сэргийлэх аргууд

Эмэгтэй хүний хөл эрхий хуруун дээрээ ямар ч илүү ургасан ясгүй байвал сайхан харагдана. Хэрэв ийм яс ургасан бол ямар ч гутал үүнийг тань нууж чадахгүй тул аль болох "вальгус" бий болгохгүй нь төлөө хичээх нь зүйтэй. Үүний тулд хэд хэдэн дүрмүүдийг баримтлах шаардлагатай: 

  • Чамин хэдий ч чанар муутай, бариу, багадсан гутал өмсөхөөс зайлсхий. Үүний оронд сайн чанарын өөртөө таарсан гутал өмсөх нь зүйтэй. 
  • Өндөр өсгийнд дурлагчид гутлынхаа цуглуулгад намхан өсгийт үүд нэмэх хэрэгтэй. Энэ нь хөлд ирэх ачааллыг зөв хуваарилж өгдөг.
  • Хэрэв намхан гутал өмссөн ч явахад хүндрэлтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай. 
  • Илүүдэл жингээ мөн мартаж болохгүй. Энэ бол "вальгус" үүсэх том шалтгаануудын нэг тул жингээ хянах нь танд туслах болно.
  • Мөн хөлд яс ургахаас сэргийлсэн наалт хэрэглэж үзэхийг зөвлөж байна. 
  • Витамин А, D болон С, мөн кальциар баялаг хоол хүнс хэрэглэж ясны бэхжилтийг дэмжиж өгөх хэрэгтэй. 

Хөлд яс ургахаас сэргийлэх аргууд

3 "Вальгус"-ыг эмчлэх энгийн аргууд:

  • Хөлийн уланд зориулсан массаж, дасгалуудыг тогтмол хийх. Эдгээр нь хөлийн тавхайн цусан хангамжийг сайжруулж хуруунуудыг зөв байрлалд оруулдаг. 
  • Хөлийн өвдөлтийг намдаахын тулд 3 литр ус халаан бага зэрэг хөргөөд 5 хоолны халбага далайн давс хийж хөлөө 15 минут дүрэх хэрэгтэй. Энэхүү арга нь ядаргаа тайлж булчин сулладаг. 
  • Лавандагийн тосыг эрүүл мэндэд өргөн ашигладаг тэр тусмаа арьс арчилгаанд. Уг тосноос хэдхэн дуслыг хөлдөө үрж сайтар шингээх хэрэгтэй. 

"Вальгус"-ыг эмчлэх энгийн аргууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()