Ухаан муутай, удаан хөдөлгөөнтэйн ачаар аюулаас мултарч чаддаг амьтан

"Залхуу сармагчин" гэхээр танд юу бодогдож байна? Ихэнх хүмүүс энэхүү амьтныг өдөржин модон дээр залхууран унтаж байдаг хэмээн боддог. Гэхдээ тэд үүнийхээ ачаар зэрлэг байгальд амьд үлддэг нь хачирхалтай. 

Ухаан муутай, удаан хөдөлгөөнтэйн ачаар аюулаас мултарч чаддаг амьтан

1749 онд Францын судлаач Жорж Буффон "Байгалийн түүх" номдоо уг амьтны талаар анх удаагаа дурдсан байна.

"Удаан, залхуу мөн ухаан муутай - Энэ бол уг амьтныг тодорхойлох чанарууд. Залхуу сармагчинд дээр дурдагдсанаас өөр дутагдал байсан бол одоо бараг л мөхсөн байх байсан." гэж бичжээ.

Залхуу сармагчны талаар хүмүүс олон зүйлс зохиож ярьдаг. Тэднийг өдөржин унтдаг гэдгээс эхлүүлээд бүр эдгээр амьтад ухаан муутайгаасаа болоод өөрсдийн гараа мөчир гэж боддог гэх мэт. 

Эдгээр амьтад дэлхий дээр бараг 64 сая жил амьдарч байгаагаас хархад тэдний удаан байдал нь амьд гарах нэг төрлийн стратеги болж өгдөг аж. 

Яагаад тэднийг ийм удаан хөдөлгөөнтэй, мөн энэ нь хэрхэн амьд үлдэхэд нь тусалдгийг ойлгохын тулд залхуу сармагчны биологийг судалцгаая. 

Судалгааны үндсэн дээр тэднийг өдөрт ойролцоогоор 8-10 цаг унтдаг мөн гайхмаар удаан хөдөлгөөнтэй буюу модон дээр 3м/мин, газар дээр 1,5м/мин хурдтайгаар явдаг болохыг илрүүлжээ. Залхуу сармагчин долоо хоногт нэг л удаа "бие засахаар" газарт буудаг аж. 

Бага хөдөлгөөнд бага энерги хэрэгтэй бөгөөд энэ бол эдгээр амьтдын хачирхалтай биологийн үндэс юм. 

Тэд дэлхий дээрх бүх зүйлээ удаан хийдэг цор ганц амьтад биш юм. Хүйтэн цуст мэлхий болон могой цаг агаарын байдлаас үл хамаарч өөрийн биеийн хэмээ удирдах чадваргүй байдаг тул хүйтрэх үед хөдөлгөөнөө удаан болгох шаардлагатай болдог ажээ. 

Эсрэгээрээ тогтвортой, биеийн хэмээ удирдаж ямар ч үед хурдан хөдөлж чаддаг хөхтөн амьтад ч бий. Тэдгээр амьтад энерги их зарцуулах тусам илүү их хооллох хэрэгтэй болдог. 

Харин Залхуу сармагчны хувьд тэд ямар ч температурт удаан хөдөлгөөнтэй байдаг бөгөөд биеийн дулаан нь үргэлж 32.7℃ байдаг байна. 

Мөн тэд хөхтөн амьтад дундаа хоолоо удаан боловсруулдаг тул  их энерги зарцуулж их хооллох шаардлага гардаггүй ажээ. 

Залхуу сармагчны хоолны цэс ихэнхдээ навчнаас бүрддэг. 

Мөн нэг сонирхолтой зүйл нь эдгээр амьтдын идсэн хоол биед нь 157 цагаас 50 хоног хүртэл шингэхгүй хадгалагддаг.

 

Залхуу сармагчин хооллолтоосоо үл хамаарч хурдан хөдлөх чадваргүй тул махчин амьтдаас зугтах боломжгүй байдаг юм. Харин амьд үлдэх гол арга нь навчин дунд нуугдах бөгөөд үүнээс болоод эдгээр амьтдын үс нь ногоон болж, нэг ёсны өнгөлөн далдлалт хийдэг ажээ.

Ирвэс болон махчин шувуунууд бол Залхуу сармагчны гол дайснууд,. Гэхдээ тэд бараг хөдөлгөөнгүй тул араатнууд олж харахад хэцүү, баригдах нь ч бага байдаг.

Залхуу сармагчин 30 грамм жинтэй төрдөг бөгөөд эхийнхээ нуруун дээр хагас жилийг өнгөрөөж 3 нас хүрэх үедээ томордог байна. 

Эдгээр залхуу амьтад бол энергиэ хадгалдаг амьтдын нэг жишээ бөгөөд үүнийхээ ачаар хоол хайж, махчдаас зугтах шаардлагаггүй байдаг юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()