Цусны бүлэг согтууруулах ундааны хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Цусны бүлэг хүний ааш араншин, эрүүл мэндэд нөлөөлдөг болох нь судалгаагаар аль хэдийн батлагдсан билээ. Төрөл бүрийн цусны бүлэг нь хавдар тусах магадлал, араар тавилт, амттан идэх дур хүсэлд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Тэгвэл АНУ болон Японы эрдэмтэд хүчээ нэгтгэснээр цусны бүлэг согтууруулах ундаанд татагдахад хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан байна.  Ингээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирхоцгооё.

Цусны бүлэг согтууруулах ундааны хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 I (0) бүлэг

1-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд тэд үнэхээр азтай юм. Учир нь тэд согтууруулах ундаанд донтохоос сэргийлсэн төрөлхийн сэтгэл зүйн хамгаалалттай байдаг бөгөөд энэ төрлийн хүмүүсийг архинд уруу татах хэцүү байдаг.  Хэрвээ тэд өөрийн энэ хамгаалалтыг эвдэж, согтууруулах ундаа ууж эхлэх юм бол богино хугацаанд хоол боловсруулах эрхтнээ гэмтээх магадлалтай. Үүнээс гадна тэд өтөл насандаа зөнөх эрсдэл ихтэй байдаг ажээ.

I (0) бүлэг

2 II (A) бүлэг

2-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд согтууруулах ундаанд донтож, архичин болох магадлал маш өндөр.  Энэ нь дотоод шүүрлийн эрхтний онцлогтой холбоотой бөгөөд эдгээр хүмүүс стресстсэн үедээ цусан дахь сахарын дутагдалд ордог байна. Тэдний хувьд энэхүү дутагдлаа согтууруулах ундаагаар нөхөх нь илүү хялбар санагддаг аж. 

II (A) бүлэг

3 III (B) бүлэг

Азаар энэ бүлгийн цустай хүмүүсийн хувьд согтууруулах ундаа маш амархан шингэдэг ч, эрүүл мэндэд хамгийн бага хэмжээгээр хор учруулдаг байна.  Тэд архинд донтох нь ховор бөгөөд донтсон тохиолдолд зүрх болон элэгний асуудалтай тулгардаг.  Тиймээс эрдэмтэд 3-р бүлгийн цустай хүмүүст 20-оос дээшгүй градустай согтууруулах ундаа хэрэглэхийг зөвлөж байгаа аж.  

III (B) бүлэг

4 IV (AB) бүлэг

4-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд согтууруулах ундаанд донтох нь юу л бол. Харин бодисын солилцооны асуудалтай тохиолдолд энэ төрлийн хүмүүс согтууруулах ундаанд донтох магадлалтай.  Согтууруулах ундааг шимэгдүүлэх алкогольдегидрогеназ ферментийн ажиллагаа өндөр болон ацетальдегидрогеназ ферментийн идэвх суларсан тохиолдолд л эдгээр хүмүүс согтууруулах ундаанд донтдог байна. 

IV  (AB) бүлэг

5

Оросын наркологич Алексей Казанцев "LIFE" сэтгүүлд генетик согтууруулах ундааны донтолтод хэрхэн нөлөөлдөг талаар ярьсан бөгөөд архинд донтох нь удамшдаг гэж тэр үзжээ.

"Би 3-н үеийн архины хамааралтай хүмүүсийг эмчилсэн. Өвөө, хүү, ач.  Үе ахих тусам донтолт илүү их болж байсан. Өвөө нь бага зэрэг, хүү нь арай илүү, харин ач хүү нь эцсийн шатанд ортлоо ууж байсан. Үүнээс гадна тэд хамтдаа огт амьдарч байгаагүй  гэнэ. Тиймээс өссөн орчин согтууруулах ундаанд донтолтод нөлөөлдөггүй гэхэд болно". 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()