Норвегийн хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай хөл нийлүүлж алхахын тулд эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх шаардлагатай болсон. Харин цэцэрлэгийн хэв маяг, хүүхэд хүмүүжүүлэх арга барил гэх зүйлс нь орон оронд өөр байх нь мэдээж. Ингээд Норвегийн энгийн нэгэн цэцэрлэгтэй танилцацгаая.

Норвегийн хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?

Норвегийн бусад барилгуудын адилаар уг 2 давхар цэцэрлэгийн барилга нүдэнд төдийлөн тусахгүй бөгөөд  өнгөт цонх л ялгарна.

Хүүхдийн тав тухыг хангахын тулд хэмжээ нь төдийлөн том биш байдаг бөгөөд барилгын гадна талд байрлах дүүрэг болон цэцэрлэгийн нэрийг бичнэ.

Энэхүү цэцэрлэгт 5 бүлэг байх бөгөөд нэг бүлэгт 7-15 хүүхэд бий.. Хэдийгээр хотод олон хүүхэд байдаг ч хүүхдийнхээ хэмжээгээр олон цэцэрлэгтэй байдаг учир ачаалал бага, удаан явж очих шаардлага гарахгүй.

Орох хаалганы баруун талд хүүхдэд зориулсан угаалтуур бий. 

Харин зүүн талд нь эцэг эхэд нь зориулсан улавч, 70%-ийн спиртийн агууламжтай гар ариутгагч харагдана.

Саяхан Норвегид Ковид- 19 эрчимтэй тархсан гэдгийг мартаагүй биз дээ.

Улавчийг цэцэрлэгийн шалны цэвэр байдлыг хангахад ашигладаг. Учир нь хүүхдүүд хөл нүцгэн гүйх дуртай гэдгийг бид сайн мэднэ.

Харин гадаа гарсны дараа гараа угаах нь хүүхдүүдийн бас нэгэн зуршил.

Цэцэрлэгт зөвхөн өдрийн хоол өгөх бөгөөд хэрвээ хүүхэд тань өглөөний цайгаа гэртээ ууж амжаагүй бол хамт авчрах хэрэгтэй. Өглөөний хоолтой савыг энэхүү хөргөгчинд хадгалах бөгөөд хүүхэд идэхийг хүсвэл багш нар халааж өгдөг байна.

Цэцэрлэг 8:00-16:30 хүртэл ажиллана.  Энэ нь Норвегийн ажлын цагийн хуваар гэсэн үг юм.

Ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдээ 8 цаг гэхэд, өглөөний цайтай нь хамт цэцэрлэгт хүргэнэ.  Харин заримдаа хүүхдүүд бага зэрэг унтаж, оройтож ирэх нь байх бөгөөд энэ бол санаа зовох зүйл биш.

Анх би энэ зүйлийг хувцас хатаагч эсвэл модон тоглоом гэж бодож байсан юм.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь гутал тайлах гайхалтай төхөөрөмж байсан бөгөөд хөлөө ийшээ хийснээр гутал тайлагдана.

Нэг үйлдэл хийгээд л та оймстойгоо үлдэнэ.

Хүүхдүүд гал тогооны танхимд хоолоо иднэ. Энэ нь хүүхдүүдэд гэртээ байгаа мэт мэдрэмжийг өгөхөд тусалдаг байна.

Гал тогооны танхим нь гэрийн гал тогооны өрөөтэй ерөнхийдөө төстэй Хогийн сав нүдэнд ил харагдах газар байрлах бөгөөд хүүхдүүд хогийг заавал ангилж хаядаг аж.

Хоолны хувьд тийм ч таатай байсангүй. Долоо хоногт 2 удаа халуун хоол өгч, харин бусад өдрүүдэд түргэн хоол өгдөг байна.  Хэрвээ хүүхэд ямар нэгэн харшилтай бол эцэг эхчүүд энэ талаар багшид нь хэлэх хэрэгтэй. Ингээд багш хүүхдэд тохирсон бүтээгдэхүүнийг өгөх бөгөөд долоо хоногийн өдрийн хоол 220 крон хүрнэ.

Ихэнх цаг хугацаагаа хүүхдүүд бүлгээрээ 30 кв.м өрөөнд өнгөрүүлдэг. Нэг бүлгийн хувьд энэ бол хангалттай талбай юм. Багш нар хүүхдүүддээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд яг л сургуульд байгаа мэт хичээл ном хийж, завсарлагааны цагаар хүүхдүүд хоорондоо тоглодог байна.

Үүнээс гадна хүүхдүүд өөрсдийн авчирсан гудсаа хүссэн газраа дэвсэж, өдрийн цагаар унтдаг.

Зөөлөн намуухан ая тавьсны дараа багш нар хүүхдүүдийг нүдээ анихыг сануулдаг бөгөөд унтахгүй хүүхдүүдийг хүчээр унт гэж шаарддаггүй байна.

Долоо хоногт 1-2 удаа цэцэрлэгийн хүүхдүүд “аялал”-д гардаг.  Хүүхдүүдэд цацруулагчтай хантаазыг өмсгөж, тэд бүлгээрээ гадуур зугаалдаг аж.

Цацруулагч хантаазыг өмсөхөөс гадна тэд бүлгээрээ олсноос барьж, цувран явцгаадаг.

Энэ төрлийн аялал ихэвчлэн ой модонд өнгөрдөг бөгөөд тэд ууланд алхаж, шорлог, барбекью хийж орчин тойронтойгоо танилцдаг гэнэ.  

Аялалд гарч буй хүүхдүүдийн сэтгэл хөдлөл маш өндөр байдаг. Уг аялал 4 цагийн  турш үргэлжилнэ.

Харин жижиг хүүхдүүд хэрхэн унтдаг вэ?

Хөлд ороогүй бяцхан жаалууд тэргэн дотроо гадаа унтдаг бөгөөд хүүхэд унтахад зориулагдсан тусгай талбай бий. Яагаад бяцхан хүүхдүүдийг гадаа унтуулдаг юм бол?

Хариулт нь маш энгийн. Хүүхдүүдийг бага өвтгөхийн тулд ийнхүү гадаа унтуулдаг гэнэ. Цэвэр агаар хүүхдийн дархлааг сайжруулахаас гадна хүүхдүүд цэвэр агаарт илүү бат бөх сайн унтдаг байна.  Зүүн талд тэрэг, харин баруун талд ор байрлана.

5 хүүхэд тутамд нэг багш ноогддог учир 15 хүүхэдтэй нэг бүлэгт багадаа 3 багш байдаг.

Үүнээс гадна бүх хүүхдүүд ижил нэг цэцэрлэгт явдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гэх тусгай цэцэрлэг үгүй. Гэхдээ энэ төрлийн хүүхдүүдэд хүүхэд бүрт нэг багш оногддог байна.

Багш нарын цалин 30000-40000 крон хүрдэг аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()