Хамгийн түгээмэл кофены төрлүүд

Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 30% нь кофег тогтмол  болон тодорхой давтамжтай хэрэглэдэг байна. Гэвч кофе уудаг хүмүүсийн 5%  нь л цэвэр сайн чанарын кофе уудаг харин үлдсэн хүмүүс  нь орлуулагч нунтаг кофе хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Кофены амт, үнэр, сэргээх үйлчилгээнээс шалтгаалан бид ямар кофе уух сонголтоо хийдэг. Хүн бүр өөр өөр төрлийн кофег таашаадаг, гашуун эспрессонд дурлагч нэгэн байхад сүүтэй зөөлөн амттай латтег илүүд үзэх нэгэн ч байна. Дэлхий дээр ойролцоогоор 30-40 төрлийн кофе байдаг гэнэ. Харин энэ нийтлэлээрээ та бүхэнд хүмүүсийн хамгийн нийтлэг хэрэглэдэг, уух дуртай бас Годива нэрийн дэлгүүрт худалдаалагддаг цөөн хэдэн кофены төрлүүдийг онцлон танилцуулж байна.

Хамгийн түгээмэл кофены төрлүүд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Эспрессо - 6’800₮

Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралттайгаар шахаж хийдэг “хар кофе”-г Эспрессо гэнэ. Италиас уламжлалтай энэхүү хар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй багахан хэмжээтэй байдаг. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу тосорхог хөөстэй байдаг ба энэ нь кофены үрний чанарыг илтгэж байдаг ажээ. Кофеноос өөр ямар нэгэн нэмэлт найрлага ороогүй байдаг тул дэглэм барьж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой сонголт болдог. 100% хольцгүй Арабика үр ашиглан гаргасан шинэхэн кофег өглөө бүр Годива нэрийн дэлгүүрээс авч уух боломжтой.

Эспрессо - 6’800₮

2 Американо - 7’800₮

Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж Американо кофег бэлтгэдэг. Дэлхийн 2-р дайны үед Америкчууд гашуун эспрессог ус нэмж амтыг нь зөөллөн уудаг байсан гэдэг. Хожим энэхүү ундаа нь Испаниар дамжин Евро-Азид тархахдаа Американо хэмээн алдаршсан билээ. Американог халуунаар нь уухаас илүүтэй мөстэй хүйтнээр нь уух нь илүү таашаалтай байдаг шүү.

Американо - 7’800₮

3 Кафе Латте - 8’800₮

Эспрессон дээр хөөсрүүлсэн сүүг 3:1 харьцаатайгаар хийж амт болон өнгийг нь зөөлрүүлсэн төрлийг Кафе Латте гэнэ. Латте гэдэг нь Италиар сүү гэсэн үг юм. Сонирхуулахад, хар кофег тогтмол соруулгүй хэрэглэх нь амны хөндийг шарлуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс та хар кофе уусныхаа араас сүү хэрэглэх эсвэл сүүтэй кофе уух зэргээр гоо сайхандаа анхаарангаа дуртай ундаа уугаарай.

Кафе Латте - 8’800₮

4 Каппуччино - 8’800₮

Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөсрүүлсэн сүү, сүүний сэвсгэр болгосон хөөсийг нэмж найруулснаар Каппуччино бий болдог. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг бөгөөд зөөлөн амтанд дурлагсдад илүү тохиромжтой байдаг.

Каппуччино - 8’800₮

5 Мөстэй Латча - 8’800₮

Зөвхөн Годива нэрийн дэлгүүрт л гарах боломжтой Ногоон цай, Кафе Латтены төгс нийлэмж, сэргээх үйлчилгээтэйгээс гадна халуун зун таныг сэрүүцүүлэх өвөрмөц амттай, царайлаг Латча. Энэхүү бүтээгдэхүүн нь ногоон цайны нунтаг буюу матчан дээр дабл эспрессо нэмж, хөөсрүүлсэн сүүг хийж өгснөөрөө ногоон цай, кофены алийг нь уух сонголтоо хийж чаддагүй хүмүүст зориулсан төгс шийдэл юм.

Мөстэй Латча - 8’800₮

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.