Алдартай дурсгалт газрууд жуулчдын анхаарлыг татахаасаа өмнө ямар харагддаг байсан бэ?

Эрт дээр үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн алдартай байгууламжууд байгуулагдсаныхаа дараа болон хүмүүс соёлын өвөө дээдлэн хамгаалдаг болсны дараа гэсэн хоёр үе шатыг дамжсан байдаг. Та бүхэнд алдартай газруудын аялал жуулчлалын төв болохоос өмнөх үеийн зургуудыг хүргэж байна. 

Алдартай дурсгалт газрууд жуулчдын анхаарлыг татахаасаа өмнө ямар харагддаг байсан бэ?
Хаах
Сурталчилгаа

1 Гизагийн Сфинкс, 1870-аад онд

Баригдсан: МЭӨ 2558-2532 он

150 жилийн өмнө энэхүү алдарт Сфинкс мөрнөөс доош элсэнд булагдсан байсныг мэдэх хүн цөөн. 1925 онд л бүтнээр нь ухан гаргасан юм. 

Гизагийн Сфинкс, 1870-аад онд

2 Мачу Пиччу, 1912 онд

Байгуулагдсан: 1450 он

Хэдэн зуун жилийн турш хаягдсан байсан хотыг Америк судлаач профессор Хайрам Бингем 1911 онд олж харсан юм. Тэр үеэс уг хотыг цэвэрлэн сэргээх ажиллагаа эхэлж байжээ.

Мачу Пиччу, 1912 онд

3 Стоунхенж, 1877 онд

Баригдсан: МЭӨ 30 зуун

Дэлхий дээрх хамгийн эртний чулуун байгууламж 20-р зуунд бага зэрэг өөр харагддаг байсан. 1901-1965 онуудад хийгдсэн сэргээн засварлах ажиллагаа чулуунуудын анхны байрлалуудыг ихээхэн өөрчилсөн гэж Их Британийн судлаачид үздэг ажээ.

Стоунхенж, 1877 онд

4 Хятадын цагаан хэрэм, 1907 онд

Алдартай хананы хэсгүүд цагийн уртад анх байснаасаа өөрчлөгдөн нурж эхэлсэн бөгөөд хэтэрхий урт тул Цагаан хэрмийг бүхэлд нь хамгаалан, яг байсан хэвээр нь тордох хэцүү байдаг ажээ. 

Хятадын цагаан хэрэм, 1907 онд

5 "El Castillo" пирамид, 1892 онд

Байгуулагдсан: ​8-12 зуун

19 зууны сүүлчээр өтгөн өвсөөр хучигдсан байсан пирамид 20-р зууны 30-аад онд л жуулчдыг хүлээн авах боломжтой болж байжээ.

"El Castillo" пирамид, 1892 онд

El Castillo, одоо

El Castillo, одоо

6 Гэгээн Петрийн сүм, 1900-1940 онд

Баригдсан: 1-р зуун

Энэхүү агуу барилга дэлхий нийтэд 1812 онд л нээлттэй болсон бөгөөд өнгөрсөн зууны 20-оод он гэхэд ихээхэн алдартай болж байсан юм. Зургаас зарим нэг өөрчлөлт орсон байгааг анзаарч болно.

Гэгээн Петрийн сүм, 1900-1940 онд

The Treasury, одоо

The Treasury, одоо

7 Партенон, 1839 онд

Баригдсан: МЭӨ 5-р зуун 

Одоог хүртэл уг газар бүтэн бус байдалтай байгаа ч өмнөхөөсөө арай дээр байгаа юм. 

Мэдээжийн хэрэг 1687 онд суманд оногдсон барилга өөр яаж харагдах билээ. 

Партенон, 1839 онд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()