Хүнс ногооны хэлбэр юу өгүүлж байдаг вэ? (Хүний эд эрхтнүүдэд үзүүлэх нөлөө)

"Чи юу идэж байна түүн шигээ болно", гэх хэлцийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл уг хэлцэд бидний бодож байгаагаас илүү утга учир агуулагдаж байдаг байна. Бид хэлбэр дүрсээрээ хүний биеийн эрхтнүүдийг санагдуулам 9 хүнсний бүтээгдэхүүнийг тэдгээр эрхтнүүддээ сайн нөлөөтэй болохыг олж мэдсэн. Жишээлбэл хушга тархинд сайн гэх мэт. Ингээд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая. 

Хүнс ногооны хэлбэр юу өгүүлж байдаг вэ? (Хүний эд эрхтнүүдэд үзүүлэх нөлөө)

1 Лууван - Нүд

Хэрэв та лууванг зураг дээр харуулсан шиг зүсээд харвал уг ногоо хүний нүдтэй ямар адилхан болохыг олж илрүүлэх болно. Лууван сайн идсэнээр өтөл үед хараагаа алдах эрсдэлээс сэргийлдэг байна. Учир нь лууван витамин болон антиоксидантаар маш баялаг ажээ. 

Лууван - Нүд

2 Хушга- Тархи

Хушганы гаднах үрчлээ мэт нугалааснууд уг самрыг баруун ба зүүн тархитай илүү адилхан болгож байна. Самар омега-3-ийн өндөр агууламжтай бадаг нь тархинд маш сайнаар нөлөөлдөг ажээ. 

 

 

Хушга- Тархи

3 Цоохор майлз - Яс

Урт нарийн мөчирнүүд нь яаг л хүний ясыг санагдуулам уг хүнсний ногоо ясанд маш сайнаар нөлөөлдөг байна. Цоохор майлз бол кремнигээр баялаг ногоо юм. 

Цоохор майлз - Яс

4 Авокадо - Умайн хүзүү

Авокадо харагдах байдлаараа умайн хүзүүтэй төстэй бөгөөд нөхөн үржихүйн эрхтэнд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Авокадод их хэмжээний фолийн хүчил байдаг нь умайн хүзүүний дисплази үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. 

Авокадо - Умайн хүзүү

5 Хясаа - Төмсөг

Судалгаагаар хясааг эр бэлгийн булчирхайд тустай болохыг баталжээ. Үүнд фолийн хүчил ба цинк байдаг тул эдгээр нь эр бэлгийн эсийг "чанаржуулдаг" ажээ. 

Хясаа - Төмсөг

6 Бэрсүүт жүрж - Хөх

Цитрусын төрлийн жимснүүд хөхний хэлбэртэй адилхан байдаг шүү дээ. Энэ нь ч зүгээр нэг тохиолдол биш аж. Бэрсүүт жүржин дэх лимоноидууд хөхний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байна. 

Бэрсүүт жүрж - Хөх

7 Улаан лооль - Зүрх

Улаан лоолийг дундуур нь зүсэж байгаад хараад үзээрэй, зүрхийг санагдуулам олон тооны камеруудтай юм шиг харагдана. Судалгаагаар улаан лоолин дахь ликопин бодис нь зүрхний өвчлөлүүдээс сэргийлдэг байна. Үүнээс гадна хэрэв та уг хүнсний бүтээгдэхүүнд бага зэргийн тос нэмбэл ликопины хүний биед шингэх үйл явц хурдасдаг ажээ.

Улаан лооль - Зүрх

8 Улаан дарс-цус

Цустай адил харагддаг улаан дарс антиоксидант болон полифенолуудаар баялаг байдаг. Бага зэргийн улаан дарс ууснаар та холестрины эсрэг хамгаалалтыг авах юм.

Үүнээс гадна дарс цусны өтгөрөлтөөс сэргийлдэг байна.

Улаан дарс-цус

9 Цагаан гаа-ходоод

Цагаан гаа ходоодтой төстэй харагддаг бөгөөд энэхүү хүнсний бүтээгдэхүүн нь бөөлжих үед ихээхэн тусалдаг. Цагаан гаа гингерол гэх бодисыг агуулдаг нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй билээ.

Цагаан гаа-ходоод

Эх сурвалж: bigpicture

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()