Харь гаригийн хүн шиг төрхтэй Төвд бүсгүй

2020-07-28, 16:36
3,677

Төвд гаралтай модель Цунайна Лимбо маш содон төрхтэй бөгөөд түүнийг "Аватар"-тай адилтгаж ярьдаг. Үзэсгэлэнтэй муурын нүд, том уруул, сонирхолтой байрлалтай сэвхнүүд гэх мэт түүнийг харсан хүн бүр содон царайг нь гайхам. Ингээд та бүхэнд Цунайна Лимбогийн модель болсон түүхийг хүргэж байна. 

Харь гаригийн хүн шиг төрхтэй Төвд бүсгүй
Хаах
Сурталчилгаа

Цунайна анх орчин үеийн хамгийн нэртэй нүүр будагч болох Пэт Макгратын урилгаар "Mothership" брэндийн нүүр царай болсноор бусдад танигдаж байсан юм. Удалгүй Цунайна "ASAI", "Christian Dior", "Burberry" гэх брэндүүдтэй хамтран ажиллаж "Harper's Bazaar", Их Британийн "Vogue" болон "King Kong" гэх сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн бөгөөд Лондонгийн загварын долоо хоногт оролцсон байна.(тэрбээр 152 см өндөртэй)

Instagram-д ч мөн багагүй нэр алдартай болж, олон дагагчтай болсон бөгөөд тэрбээр олон нийтийн сүлжээнд их идэвхтэй байж янз бүрийн нүүр будалтын зургуудаа нийтэлдэг ажээ. 

Цунайнагийн эцэг эх Төвд гаралтай бол тэрээр өөрөө Хонг-Конгийн Кулун хотод төрж, хүүхэд насаа Өмнөд Азид өнгөрүүлсэн бөгөөд дараа нь  Лондон хот руу нүүжээ. 

Цунайна охидын католик сургуульд сурдаг байсан ба уг сургуульд эмэгтэйчүүд энгийн мөн даруухан харагдаж байх ёстой байжээ. 

Тэрбээр энэ тухайгаа: "Надад зааж байсан зүйлсийн эсрэг хүн болж би өссөн", хэмээжээ.

Эмэгтэй үргэлж өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог байгаагүй тухайгаа хуваалцсан бөгөөд түүний үгээр бол тэр Дэлхийн ч Азийн ч гоо үзэсгэлэнгийн стандартад нийцдэггүй байсан байна. Харин дараа нь Цунайна хүн бүхэнд таалагдах боломжгүй, үүний оронд өөрийгөө баярлуулдаг байх хэрэгтэй хэмээжээ. 

Содон төрхтэй модель бүсгүй дуу хөгжмийг өөрийн хүүхдээр нэрлэдэг. Тэрбээр хүмүүстэй өөрийн бүхий л бодол санаагаа хуваалцахаас илүү дотно зүйл гэж үгүй хэмээсэн юм. Түүний анхны дуу удахгүй цацагдах бөгөөд Цунайна "Go-See" гэх газар харьяалагдаж байгаа ажээ. 

Тэрбээр 30 жилийн дараах өөрийгөө ямар байна гэж төсөөлж байна гэж асуухад: 

"Магадгүй би буурал үстэй болсон байх болно, гэвч одоо  байгаа шигээ үсээ задгай тавьсан хэвээрээ байх болно. Нүдний минь ойр орчимд инээснээс болж гардаг үрчлээнүүд бий болсон байх болно гэж бодож байна. Уруулаа бага зэрэг өнгөлсөн байх болно, учир нь би нүүрээ будах дуртай хэвээрээ байх ч үнэсэлдэх илүү дуртай байна. Харин миний хувцаслалт үргэлж хүмүүсийн бодолд орж ирж байгаагүй содон байх болно."

Эх сурвалж: spletnik

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()