Хятадууд дэлхийн анхны "машингүй" хот барихаар төлөвлөж байна

Хятадын Шэньжэн хотын захад ирээдүйд "ухаалаг" хот байгуулна гэж төлөвлөж байгаа аж. Тэрхүү хотод ямар ч машин явахгүй гэдгээгээрээ онцлог бөгөөд бүх зүйлийг эко буюу байгальд ээлтэй байлгахаар барих ажээ. Мөн шинэ хотод зөвхөн "сонгогдсон" хүмүүст бус хүн бүрд нээлттэй байхаар төлөвлөгдөж байгаа юм. 

Хятадууд дэлхийн анхны "машингүй" хот барихаар төлөвлөж байна
Хаах
Сурталчилгаа

Өмнөд хөршийн цахим орчны монопол болох "Tencent" корпораци Шэньжэнд барих гэж буй "ухаалаг хот"-ынхоо талаар дэлгэжээ. 

Өдгөө ил болоод байгаа мэдээллээр бол тухайн хот өндөр технологи, боловсролыг чухалчилсан, байгальд ээлтэй, эрчим хүчээ дотроосоо хангадаг, маш тухтай орчинтой байх ажээ. 

Энэхүү төлөвлөгөө ил болохоос өмнө ирээдүйн хотыг бүтээх төслийн уралдаан болсон бөгөөд уг уралдаанд өөрсдийн сонирхолтой шийдлүүдээрээ алдартай Америкийн "NBBJ" компани ялалт байгуулсан юм. Төслийг бүтээгчид хэлэхдээ: "Бид хотод авто машины төрлийн тээврийн хэрэгсэл явуулахгүй мөртлөө иргэдэд ямар ч төвөг чирэгдэл гаргахгүй төлөвлөлттэй болгохын тулд ихээхэн цагийг зарцуулсан" гэжээ.

Олон жилийн хугацаанд хүн амьдрах, хөдөө аж ахуйн үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан газар "Цэвэр хот" (Net City) нэрээр уг төсөл бодит биеллээ олох ажээ. Барилга байгууламж барихаасаа өмнө уг газрын хөрсийг сайжруулж, хүн амьдрахад тохиромжтой болгох аж.

Сонирхолтой баримт: Хэдийгээр төслийн зургаас уг хот маш өргөн талбайг хамрахаар харагдаж байгаа ч ердөө Монакогийн хэмжээтэй байх ажээ. Мөн энэхүү диваажин мэт газар ойролцоогоор 80 мянган хүн амьдрах боломжтой байх юм. 

Хэдийгээр тээврийн хэрэгслүүдээс татгалзана гэж байгаа ч бусад том хотуудтай холбогдохын тулд тусгай замаар авто машин явуулахаар төлөвлөж байгаа аж. 

Төслийг бүтээгчдийн хэлж байгаагаар энэхүү хотын ихэнх хэсэгт цэцэрлэгт хүрээлэн, нийтийн амралтын газрууд байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд байшингуудын дээвэр дээр хүртэл ногоон байгууламжтай болгох юм.

Эхэндээ шинэ хотыг "Tencent" компанийн ажилчдад зориулж бүтээх гэж байсан ч энэхүү газар Шэньжэний чухал төвүүдийн нэг болох боломжтой байна. 

Ухаалаг дизайны тусламжтай энэхүү хот нь өөрсдийн эрчим хүчийг бүтээж, хог хаягдлыг дахин боловсруулдаг бие даасан газар болох юм. 

Хотын гол хэсэг нь голын эрэг бөгөөд үүгээр бусад том хотуудтай холбогдох боломжтой болох ажээ. Энд хүмүүс томоохон хотуудыг харж цэвэр агаар амьсгалан голын эрэг дээр амрах юм.

Мэдээжийн хэрэг хотод сургууль, эмнэлэг гэх мэт газрууд нээгдэнэ. Хотын дэд бүтэц маш ухаалаг байх бөгөөд өмнө талдаа ажил болон оффис, зүүн талдаа олон нийтийн зориулалтын газрууд, хойд болон баруун хэсэгт олон давхар орон сууцууд байхаар төлөвлөгдөж байгаа ажээ.

Ерөнхийд нь дүгнэвэл "Ухаалаг хот" маш хөгжингүй, хүмүүс амьдрахад ихээхэн тав тухтай байх болно. 

Жич: Хотыг байгуулах ажил 2020 оны сүүлээр эхлэх бол эхний оршин суугчид 7 жилийн дараа л уг газарт нүүж орох боломжтой болох нь. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()