57 жилийн турш хүлээсний эцэст жинхэнэ хайраа олсон Брюс Уиллис

2020-07-29, 17:20
3,205

Холливудын тулаант кинонуудын од Брюс Уиллис олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулсан нэгэн. Тэрбээр өөрийн хайраа бараг 60 жил хүлээсний эцэст одоо яг л үлгэрт байгаа мэт сайхан амьдарч байгаа ажээ. Яаж "Хатуу Самар" төгс харилцаатай аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн бол? 

57 жилийн турш хүлээсний эцэст жинхэнэ хайраа олсон Брюс Уиллис

1 Уиллис анхны эхнэртэйгээ сайхан гэр бүлийг зохиосон ч нэг л зүйл дутаад байв

1987 онд Брюс Уиллис Дэми Мур нар гэрлэж, аз жаргалтай, үлгэр жишээ болсон гэр бүл шиг харагддаг байсан. Тэд 3 охинтой болж "өөр амьдралаас юу хүсэх билээ" гэж бодохоор амьдарч байсан ч тэдний амьдрал харагддаг шигээ тийм ч төгс байсангүй тул жүжигчид 2000 онд салжээ. 

Уиллис анхны эхнэртэйгээ сайхан гэр бүлийг зохиосон ч нэг л зүйл дутаад байв

Гэвч энэхүү гэрлэлтийг бүтэлгүй байсан гэж дүгнэж болохгүй юм. Жүжигчид ухаантай сонголт хийж хоёр талаас зөвшөөрсний үр дүнд салсан тул тэдний дунд сайн найзуудын харилцаа бий болсон байна.

2 Эмма Брюс түүний амьдралд аврагч мэт орж ирсэн

Салсныхаа дараа Уиллис хэд хэдэн удаа гэр бүл зохиох гэж үзсэн ч талаар болж хайр дурлалд итгэхээ больсон байсан цагт нь Эмма түүний амьдралд орж ирсэн аж. 

Эмма Брюс түүний амьдралд аврагч мэт орж ирсэн

Брюсын хэлж буйгаар Эмма түүний амьдралыг харах өнцгийг өөрчилсөн, мөн энэ л эмэгтэйтэй байхдаа тэрээр хамгийн ихээр аз жаргалтай байдаг гэдгээ хуваалцсан юм. 2009 онд Уиллис Эмма нар гэрлэж тэдний аз жаргалтай амьдрал эхэлсэн байна. 

3 Брюс өөрийн төсөөлж ч байгаагүй их хайрыг олж авсан

Гэрлэлтийн дараа удалгүй хосууд 2 охинтой болоход Брюсыг 5 сайхан охин хүрээлэх болсон байна. Охид бүгд бие биетэйгээ сайхан харилцаатай байдаг ажээ.

Брюс өөрийн төсөөлж ч байгаагүй их хайрыг олж авсан

4 Брюс Эмма нар 2 удаа гэрлэсэн

2019 онд хосууд гэрлэлтийнхээ 10 жилийн ойг тэмдэглэн дахин хуримын ёслол зохион байгуулж Дэми Мурыг ч мөн уг ёслолдоо урьсан байна. Эммагийн хэлснээр: "Дэми намайг өөрийн гэр бүлд хүлээж авсан, яг л би түүнийг мөн хүлээн авсан шиг".

Брюс Эмма нар 2 удаа гэрлэсэн

Брюс Уиллисийн түүх бидэнд жинхэнэ хайраа олоход хэзээ ч оройтдоггүйг ухааруулж байгаа юм. 

Эммагийн хувьд Брюс түүнд зориулагдсан хүн мэт санагддаг мөн тэрбээр маш аз жаргалтай амьдарч байгаа гэж ярьдаг байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()