Канье Уэстийн сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн үедээ хийсэн дуулиант зүйлс

2020-07-29, 17:03
3,850

Рэппер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо зарласан билээ. Тэгвэл саяхан үүнтэй холбоотой зохион байгуулсан ажил нь сэтгэцийн эмгэг нь сэдэрснээс үүдэлтэй байжээ. Энэхүү таамгийг түүний ойр дотнынхон дэвшүүлсэн байна. 

Канье Уэстийн сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн үедээ хийсэн дуулиант зүйлс

Эх сурвалжуудын хэлж байгаагаар алдарт рэпперийн гэр бүлийнхэн түүний хийж байгаа зүйлсэд ихээхэн санаа зовж байгаа бололтой. Тэдний үгээр бол Уэстийн биполяр буюу хоёр туйлт эмгэг сэдэрсэн байж болзошгүй гэсэн байна. Түүний энэхүү эмгэг нь жил бүр сэдэрдэг аж. 

Саяхан нэгэн ярилцлагынхаа үеэр тэр Цагаан ордныг яг л "Black Panther" киноны Ваканда шиг болгоно гэдгээ зарласан бөгөөд өөрийгөө үр хөндөлтийн эсрэг зогсож, вакциныг "чөтгөрийн тамга" хэмээн, сургуулиудад "бурхнаас айж бас хайрлахыг" заах болно гэсэн юм. 

Тэрбээр твиттер дээр төдийлөн идэвхтэй байдаггүй ч хэд хоногийн өмнө нэлээд олон учир битүүлэг, асуудал дагуулахуйц зүйлсийг жиргэж, удахгүй устгасан юм.

Нэг жиргээн дээр "Ким гэрт эмч авчирч, намайг эмчтэй хамт түгжихийг оролдсон" гэсэн бол өөр нэг дээр Ким Кардашьянаас салахаар төлөвлөж байгаагаа бичжээ. 

Тодруулбал "Шоронгийн реформын үеэр Meek Mill-тэй уулзсанаас нь хойш би Кимээс салахыг хичээж байгаа" хэмээн Канье устгасан жиргээндээ дурджээ.

Мөн өөрийн хадам ээж Крис Женнерийг "Крис Жон Ун" хэмээн нэрлэж, сэтгэцийн эмчилгээнд хүчээр хамруулах гэж байгааг нь буруутгасан байна.

2016 оны 11 сард Уэст сэтгэцийн хувьд хэвийн бус байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэрбээр сүүлд олон нийтийн өмнө гарахдаа хачирхалтай зүйлсийг ярьсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг дэмждэг тухайгаа мөн түүний найз гэгддэг рэппер Jay Z түүнийг алуулахаар алуурчин хөлсөлж байсан гэх мэт.

Эх сурвалжийн мэдээлснээр бол Уэст эмнэлэгт очихоос татгалзсан тул түүнийг хүчээр авч явах шаардлага гарсан ажээ.

Эх сурвалж: lenta

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()