Хүний бие одоо ч хувьсаж байгааг батлах өөрчлөлтүүд

Хүмүүс бид хувьслын үр дүнд бий болсон билээ. Мэдээж хэрэг тэрхүү үйл явц зогсоогүй одоог хүртэл үргэлжилсээр байгаа. Бид энэ үүднээс хүний хувьсал хэрхэн явагдаж байгаа талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүний бие одоо ч хувьсаж байгааг батлах өөрчлөлтүүд

1 Сэвхтэй хүн ихэссэн

Хүн наранд удаан байх үед сэвх үүсэж арьсыг хэт ягаан туяанаас хамгаалдаг бөгөөд харин Д аминдэмийг нөхөх үед алга болдог.

Сэвхтэй хүн ихэссэн

Эрт цагт нартай өдрийн тоо бага, өвөл удаан болдог байсан тул сэвхтэй хүн ховор байв. Харин одоо зарим хүмүүс сэвхтэй төрөх болжээ. Сэвх нь ерөнхийдөө хүний арьсыг наранд түлэгдэхээс хамгаалах үүрэгтэй байдаг бөгөөд энэ нь орчин үеийн хүмүүс наранд хэр удаан байдаг болсныг харуулж байна. 

2 Эрчүүд эрт халзарч байна

Орчин үеийн амьдралын ихэнх хувийг стресс эзлэх болсон. Үүний нөлөөгөөр эрчүүд 20 наснаас эхлээд халзардаг боллоо. Мөн цагаан хоол үүнд ч нөлөөлж байна. Хүн мах идэхээ болих үед цайр болон төмөр дутагдаж үс унахад хүргэдэг. 

Эрчүүд эрт халзарч байна

3 Энгийн төрөлт цөөрч байна

Төрөлт нь хүндрэх аюултай эхчүүдийг аврахын тулд хийсвэр (кесар) хагалгаа гэгч зүйл гарч ирсэн. Харин орчин үед эхчүүд өвдөлт мэдрэхгүйн тулд энэ хагалгааг нь хийлгэх нь нэмэгдэж байгаа. Эрдэмтэд үүний нөлөөгөөр ирээдүйд хүн энгийн төрөлтөөр төрөх боломжгүй болно гэж үзэж байгаа аж. 

Энгийн төрөлт цөөрч байна

4 Биеийн жин буурч байна

Бид эрт цагийн хүмүүстэй харьцуулвал хамаагүй бага хөдөлж байгаа. Үүний нөлөөгөөр яс болоод булчингийн хэмжээ буурч хүний биеийн үндсэн жин эрс багасч эхэлжээ. Үүнээс сэргийлэхийн тулд байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. 

Биеийн жин буурч байна

5 Шинэ цусны бүлэг гарч ирж байна

Орчин үеийн хүний хувьслын явцад үүссэн мутаци нь цусны шинэ төрлийг бий болгоход хүргэсэн аж. Жишээлбэл, маш цөөхөн хүмүүс алтан цус гэж нэрлэдэг бүлэгт хамаарагдах болжээ. Энэ нь бусад бүх бүлэгтэй таардаг учраас маш үнэ цэнэтэйд тооцогддог гэнэ. 

Шинэ цусны бүлэг гарч ирж байна

6 Дархлаа

Хүмүүсийн хүрээлэн буй орчин улам цэвэршиж байгаа учраас дархлаа нь огцом унаж харшил, багтраатай хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Хүний дархлаа төрөл бүрийн нян, бактери үзэж байж тогтдог учраас тэдгээрийн тоо цөөрөх тусам дархлаа нь улам муудах гэнэ. 

Мөн эм тарианы хэрэглээ нэмэгдэх тусам бидний бие өөрийгөө эмчлэх чадваргүй болох юм. 

Дархлаа

7 Хүүхдүүдийн хараа бага наснаас эхлээд муудаж байна

Орчин үеийн хүүхдүүд дэлгэц байнга үзэх болсноос хараа нь огцом муудаж эхлэв. Хараа муудах үйл явцыг удаашруулж болох ч зогмоох нь боломжгүй. Тиймээс шил зүүх юмуу хагалгаа хийлгэхээс өөр аргагүй. 

Хүүхдүүдийн хараа бага наснаас эхлээд муудаж байна

8 Шүдний хэлбэр муудаж байна

Эрдэмтэд суурин газар тав тухтай амьдрах нь муу нөлөөтэй болохыг баталсаар байна. Хүмүүс бага наснаасаа эхлээд хатуу зүйл идэл идэж шүдээ бэхжүүлэх ёстой байдаг. Харин зөөлөн хоол идэх тусам бидний эрүү болоод шүдний хөгжил муудаж хэлбэр нь эрс өөрчлөгдөх аж. 

Шүдний хэлбэр муудаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()