Энгийн зүйлсийн талаар эгэл бус баримтууд

Бидний өдөр бүр хардаг энгийн л нэгэн зүйлсийг сайн харвал биднийг гайхшруулахаар сонин байдгийг та мэдэх үү?

Энгийн зүйлсийн талаар эгэл бус баримтууд

  • Малгайны бөмбөлгийг анх Францын далайчдыг хүчтэй салхины үед толгойгоо тааз, хаалганд цохихоос сэргийлж хийж байжээ.

  • Дэвтрийн хажуу талд нэмэлт зай гаргах нь тухайн бичгийг харх идэхээс сэргийлэх зорилготой бүтсэн бөгөөд тухайн үед айл бүрт харх байдаг байсан тул энэ нь зайлшгүй шаардлагатай байжээ.

  • Бүсийг анх цэргүүдийн шинелд зориулж хийж байсан байна. Учир нь тухайн үеийн шинелүүд маш том хэмжээтэй байсан тул бүсгүйгээр өмсөхөд хэцүү байжээ. 

  • Шинэ хувцастай дагалдаж ирдэг товч болон материалын хэсгүүд тухайн хувцсыг урагдсан тохиолдолд бус янз бүрийн угаалгын нунтгаар угааж болох эсэхийг шалгахад зориулагдсан ажээ.

  • Хаалганы бариулыг зэсээр хийдэг нь бактерийг устгах чадвартай нь холбоотой. 

  • Стандарт халивын бариулын хэмжээ түлхүүрт таардаг тул чангалж, суллахад дэм өгч болно . Тийм учраас халивын бариул нь дугуй биш, харин ирмэгтэй байдаг байна.

  • Балын таглааны дээд талд нүх гаргаж өгдөг нь таглааг залгисан хүн амьсгалын дутагдалд орон үхэхээс сэргийлдэг ажээ. 

  • Зоосны ирмэг дээрх иржгэрүүд эрт дээр үеэс гаралтай. Тухайн үед залилан мэхлэгчид үнэт металлаар хийгддэг байсан зооснуудын ирмэгээс зүсэж авдаг байжээ.

  • Жинсний жижиг товчуудын хувьд хамгийн их элэгдэх эрсдэлтэй газруудыг урагдахаас нь сэргийлэх үүрэгтэй. 

  • Гутал дээр байх илүү нүхнүүдэд үдээсээ хийж хөлөө тойруулан чангалах хэрэгтэй, ингэснээр гутал илүү тухтай байх ажээ.

  • Шатахууны тэмдгийн хажууд байгаа сум машины банк аль талд байгааг заадаг. 

  • Модон чихрийн иш дээр дээр цоорхой гаргаж өгдөг нь чихрийг илүү сайн тогтоож өгөхөд зориулагдсан.

  • Цоожны нүхний хажууд байдаг жижиг нүх бороо орсон үед усыг гадагшлуулж, цоожийг гацахаас сэргийлдэг.

  • Хоёр талтай баллуурын улаанаар нимгэн цаас, цэнхрээр нь бусад төрлийн цаасыг баллуурдах хэрэгтэй. 

  • Модон өлгүүрүүд хуш модоор хийгдсэн байдаг бөгөөд хуш нь янз бүрийн хорхой шавжийг үргээдэг, мөн таатай үнэртэй байдаг. 

  • Шарах шүүгээний доод талд байрлах жижиг шургуулга бэлэн болсон хоолыг дотор нь хийж халуунаар нь хадгалах зориулалттай.

  • Heinz-ийн кетчуп дээрх 57 тоо байгаа хэсэг савны хамгийн зөөлөн хэсэг тул үүн дээр цохиж кетчупээ гаргах нь зүйтэй. 

  • Кейборд дээрх F болон J үсгэн дээр товгор зүйл байдаг нь хараагүй хүнд хуруунуудаа хаана байрлуулахыг нь заах үүрэгтэй. 

  • Тогоо болон шанаганы бариул дээр байх нүхэнд хутгуураа байрлуулан ширээ болон бусад газруудаа бохирдуулахаас сэргийлээрэй. 

  • Яагаад лонхны хүзүү урт, нарийхан байдаг вэ? Учир нь хэмнэх гэсэн оролдлогод байгаа юм. Нэлээд олон жилийн өмнө хүзүү нарийхан байх тусам үйсэн бөглөөнд материал бага зарлагадахыг үйлдвэрлэгчид ойлгосон байна.

  • Яагаад эмэгтэйчүүдийн хувцасны товч зүүн талдаа байрладаг вэ? Яагаад гэвэл товч анх үүсэх үед бүх эрчүүд хувцсаа өөрсдөө өмсдөг байсан бол эмэгтэйчүүд шивэгчдээрээ хувцсаа товчлуулдаг байжээ. Иймд тэдэнд амар байлгах үүднээс ийнхүү эмэгтэйчүүдийн хувцасны товчийг зүүн талд нь байрлуулах болжээ.

  • Онгоцны цонхнуудын дотор талд жижигхэн нүх байдаг нь тодорхой хэмжээний агаарын солилцоог явуулж цонх цантахаас сэргийлдэг байна. 

  • Шүдний OO-ны судлуудад өнгө оруулах санааг анх "Aquafresh" компани рекламын зорилгоор гаргасан аж. Эхлээд цэнхэр, цагаантай гаргасан нь шүдний OO дан ганц шүд бус амьсгалыг тань ч мөн цэвэр сэнгэнэсэн болгож буйг харуулах зорилготой байсан. Харин улаан өнгөний хувьд буйлыг мөн хамгаалж буйгаа илтгэж байгаа хэрэг юм. Мэдээж бүх өнгийг нь цагаан болгох боломжтой ч энэхүү реклам одоог хүртэл үр дүнгээ өгсөөр байгааг шүдний OO үйлдвэрлэгч компаниуд хэлж байгаа юм. 

  • Кейбордны үсгүүдийн байрлал яагаад цагаан толгойн дарааллаар байж болоогүй юм бол гэж та өөрөөсөө урьд нь асууж байв уу? Тэгвэл анх үүсэж байхдаа кейборд цагаан толгойн дарааллаар байсан боловч тийм байрлалтай байх үед хүн маш хурдан шивж, бичгийн машинууд ачааллаа даалгүй эвдрээд байсан ажээ. 

  • Урт хэмжигч дээрх жижиг цоорхой хэсгүүд хэмжилт хийж байгаа хүний гар завгүй байх үед багажаа хадаасанд тогтоох боломжийг олгох зориулалттай байна. 

  • Цахилгаан шатны хажууд байрлах сойзнууд нь нь эмэгтэйчүүдийн цүнх болон өндөр өсгийт шатны хажуу руу хавчуулагдахаас сэргийлдэг.

  • Үсний үл үзэгдэгч хавчаарын нэг хэсэг нь долгионтой байдаг нь үсийг илүү сайн тогтоох боломжийг олгодог байна. 

  • Жинсэн дээрх жижиг халаасыг анх халаасны цаг хийх зориулалттай хийж өгсөн байна. 

  • Машины цонхны доор байрлах хар цэгүүд керамик будгаар хийгдсэн бөгөөд энэ нь цавуу хайлахаас сэргийлж, цонхыг илүү тогтвортой болгодгоос гадна жолоочийн нүдийг хамгаалдаг байна. 

  • Яагаад Toblerone шоколадыг гурвалжин хэлбэртэй хийснийг та мэдэх үү? Энэ бол Швейцарын шоколадны инженерийн санаа бөгөөд гурвалжин шоколадыг хугалахад илүү амархан байдаг аж. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()