"Apple" компанийн гаргасан хамгийн үзэмж сайтай бүтээгдэхүүний бүтэлгүйтсэн түүх

2000-аад онд "Apple" уналтаасаа гарсан ч зах зээл дээр тэргүүлэгч болохоос нэлээд хол байсан цаг үед Стив Жобс эргээд компанийхаа удирдах албан тушаалтан болжээ. "iPod"-ын нээлтээс нэг жил, "iPhone"-ыг гаргаж эхлэхээс 7 жил, анхны "iPad" бий болохоос 10 жилийн өмнө "Apple" компанийн зөвхөн компьютер болон лаптопуудыг олонхоос ялгарах гэсэн хүмүүс худалдаж авдаг байсан юм. Харин 2000 оны 7-р сарын 19-нд тэднийг бусдаас ялгаруулж өгөх бас нэгэн бүтээлийг "Apple" хийсэн ажээ.

"Apple" компанийн гаргасан хамгийн үзэмж сайтай бүтээгдэхүүний бүтэлгүйтсэн түүх
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

"MacWorld"-ын үзэсгэлэн худалдаагаар Стив Жобс хааш хаашаагаа 20 см хэмжээтэй процессор бүхий "бүх цаг үеийн хамгийн гайхалтай компьютер"-ыг танилцуулжээ. "Cube" нэртэй компьютер нь дотроо сэнсгүй бөгөөд гаднаа товчлуургүй байсан нь тухайн үедээ харь гаригаас ирсэн зүйл шиг л сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Доод тал нь өнгөгүй материалтай тул яг л ширээн дээр хөвж буй компьютер шиг харагддаг байсны зэрэгцээ асаахын тулд ганц л хүрэх шаардлагатай байв. Тухайн үед уг бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд байсан бүгд халуун алга ташилтаар угтжээ.

Стив Жобс ч өөрөө шинэхэн нээлтээрээ сэтгэл хангалуун байсан ба "Wired" сэтгүүлд ярилцлага өгч байхдаа 2 цагийн турш компьютрийнхээ сайн талуудыг магтан ярьсан аж. 

Гэвч хүлээлтээс давсан "Cube" компьютер зөвхөн өөрийн дизайн болон гаднах байдлаараа төгс байсан ч үнийн хувьд хэтэрхий үнэтэй буюу 2400 ам. доллар (одоогийн ханшаар 5000 ам.доллар) байв. Эцэст нь ойролцоогоор 150 хүн л худалдан авалт хийсэн учир "G4 Cube"-ийн үйлдвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ажээ. 

Одоог хүртэл уг төсөл хаагдаагүй байгаа тул удахгүй эргэж үйлдвэрлэгдэх байх гэсэн найдвар тээж болох юм. Эсвэл үнэхээр энэхүү компьютерыг та өөрийн болгомоор байвал цахим худалдааны сайтуудаас анхны загварыг олох боломжтой. 

Эх сурвалж: qq

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()