Сарын тэмдэг хэт их ирэх эсвэл хэт багасах нь аюултай юу?

Сарын тэмдэг 2-5 хоног ирж 1-2 хоногт нь идэвхтэй буюу их хэмжээгээр ирж байвал хэвийн гэж үздэг. Харин сарын тэмдэг ихээр ирэх өдөр 2-с дээш, эсвэл нийт сарын тэмдэг 5-с дээш өдөр ирвэл энэ нь умайн дотор талын салстын хавдрын урьтал эмгэг байх боломжтой. Эсвэл умайн хөндийн ургацаг, умайн меом гэх мэт эмгэгүүд үүссэн байх боломжтой тул мэргэжлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.

Сарын тэмдэг хэт их ирэх эсвэл хэт багасах нь аюултай юу?
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

Төрхийн өмнө сарын тэмдэг 5-6 хоног ирж байгаад төрсний дараа хэмжээ хэт багасаж болох ба идэвхтэй ирж байгаа хоног 1 хоног байвал энийг хэвийн гэж үзнэ, харин эсрэгээрээ төрсний дараа сарын тэмдэг өмнөхөөсөө илүү ихээр ирдэг болсон бол эмчид үзүүлэх шаардлагатай.

Сарын тэмдэг хэвийн хэмжээнээс бага ирэх шалтгаанууд :

Ажлын ачаалал стресс, оюуны болон биеийн хүчний ачаалал, шөнийн цагаар ажиллах нойргүй байх, гэнэт фитнес дасгал хийх гэх мэт шалтгаанууд мөн хэрэглэж буй эм тариа , бамбай булчирхайн эмгэг, эмэгтэйчүүдийн эм эмчилгээнээс шалтгаалж сарын тэмдэг хэвийн хэмжээнээс бага ирэх боломжтой. Мөн тамхи татах нь сарын тэмдэг багасахад нөлөөлдөг байна.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн үтрээний болон умайн үрэвсэлтэй, өндгөвчийн бүтцийн өөрчлөлттэй буюу уйланхай, киста , меомтой зэрэг эмгэг өөрчлөлттэй байгаа тохиолдолд сарын тэмдэг багасах боломжтой.  

45-с дээш насанд сарын тэмдэг багасах нь хэвийн гэж үздэг:  

45-с дээш насанд сарын тэмдгийн хэмжээ болон мөчлөг багасах нь хэвийн гэж үздэг ба үүнийг цэвэршилтийн өмнөх хам шинж гэдэг. Харин 45-с өмнөх насанд сарын тэмдэг хэт багасах, үзэгдэх төдий болсон бол заавал эмчид хандах шаардлагатай.

Хэрэв таны арьс харшламтгай эмзэг бол хөвөн  зөөлөн, харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэлийг сонгоорой. Мөн сарын тэмдгийн эхний өдрүүдэд буюу ихээр ирэх өдрүүдэд болон орой унтахдаа илүү урт, шингээлт хамгийн сайн өмсдөг ариун цэврийн хэрэглэлийг  сонгон хэрэглээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.