Ховор өвчнөөсөө болж байнга сансрын нисгэгчийн хувцас өмсдөг эмэгтэй

2020-07-30, 14:00
2,341

Ихэнх хүмүүс тодорхой асуудалгүй хэрнээ амьдралаа голдог. Гэхдээ төсөөлөлд ч буумгүй асуудалтай мөртлөө гомдоллохгүй амьдарч буй хүмүүс бий. Жишээлбэл 28 настай энэхүү марокко эмэгтэй өөрийн ховор төрлийн нарны харшлаасаа болж заавал сансрын нисгэгчийн хувцас өмсөх шаардлагатай болдог байна. 

Ховор өвчнөөсөө болж байнга сансрын нисгэгчийн хувцас өмсдөг эмэгтэй

Мароккогийн иргэн Фатима Газауи 2 настайгаасаа хойш "пигмент ксеродерм" буюу нарны хэт ягаан туяанд мэдрэмтгий болох өвчнөөр өвчилсөн ажээ. Одоо эмэгтэй 28 настай бөгөөд 10-аас дээш жил өөрийн хамгаалалтын хувцас буюу түүний нэрлэдгээр "NASA-гийн маск"-ийг гадаа гарахдаа зайлшгүй өмсдөг гэдгээ хуваалцсан юм. 

Фатимаг 2 настай байхад нь эцэг эх нь хэтэрхий их сэвхтэй болоод байгаад нь санаа зовон эмчид үзүүлснээр "пигмент ксероперм" гэх өвчинтэй гэдгийг нь олж мэдсэн байна. Ийм өвчтэй хүмүүс бүрхэг өдөр ч түлэгдэлт авах эрсдэлтэй байдаг аж. Энэхүү өвчин нь арьсны нөхөн төлжилтийг зогсоож хуурайшуулан хөгшрөлийг идэвхжүүлдэг байна.

Фатима бүхий л амьдралынхаа туршид өдрийн гэрлээс зугтаж, нар жаргахаар амьдрал нь эхэлдэг гэж хэлж болно. Тэрбээр маш өндөр нарны хамгаалалттай тос түрхдэг бөгөөд ингэхдээ цаг тутам түрхэх шаардлагатай байдаг ажээ. Гэрийнх нь цонхнууд ч мөн нарны хамгаалалттай. Хэрэв өдрөөр гэрээс зайлшгүй гарах шаардлагатай болбол Фатима "сансрын нисгэгчийн хувцас" болон хамгаалалтын бээлийг зэргээ өмсдөг байна.

Охин 13 настай байхдаа сургуулиасаа гарсан юм. 16 настайдаа Фатима өөрийнх нь өвчин цагаасаа эрт үхэх шалтгаан болж болохыг олж мэдээд ихэд айж байсан ч сүүлд нь өөрийнхөө түүхийг олон нийттэй хуваалцсан байна. 

Одоогийн байдлаар Фатимад 55 мэс ажилбар хийжээ. Энэхүү зоригт эмэгтэйн үгээр бол ийм үед хүн зүгээр л бүтэн амьдралаар амьдрах гэж хичээх хэрэгтэй мөн үргэлж эерэг байх нь зүйтэй. 

"Миний хувьд өөрийн өвчний талаар бусдад ярих нь тэднийг анхааруулж байгаа нэг хэрэг. Би бол өөдрөг үзэлтэн мөн би олон хүнд сэтгэлийн хүч өгч чадна гэдгээ мэддэг. Тэдэнд хэлэх үг гэвэл өдөр бүрийг сүүлийнх мэт хайрлаж амьдраарай. Юу ч тохиолдсон амьдрал маш богинохон тул бүтэн амьдралаар амьдрах нь чухал."

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()