Хэрхэн зөв гүйж сурах вэ?

Төгс галбиртай сайхан харагдахад туслах хамгийн шилдэг дасгалуудын нэг бол гүйлт яах аргагүй мөн билээ. Төлбөр төлж, нэмэлт тоног төхөөрөмж ашиглахгүйгээр эрүүл мэнддээ анхаарах гайхалтай боломжийг гүйлт бидэнд олгодог. Хамгийн гол нь гүйхийн тулд та гүйх хүсэлтэй байж, биеийн тамирын гүйхэд тохирсон хослолтой байхад л хангалттай.  Ингээд бид танд хэрхэн зөв гүйх талаар зөвлөгөөг хүргэе.

Хэрхэн зөв гүйж сурах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Хаана гүйх нь тохиромжтой вэ?  

Гүйх хамгийн тохиромжтой газарт цэцэрлэгт хүрээлэн, стадион, ой мод зэрэг багтана. Ерөнхийдөө чимээ шуугиан,  хөл хөдөлгөөн ихтэй газраас холдох хэрэгтэй гэсэн үг юм. Үүнээс гадна чулуугүй, модгүй зөөлөн  хөрсөөр гүйхийг бид зөвлөж байна. Учир нь хар зам маш хатуу учир гүйхэд бага зэрэг хүндрэлтэй байдаг. Хэрвээ танд тусгай гутал байхгүй бол эрүүл мэндээ золиослохгүйгээр хамгийн ойр байрлах гүйх боломжтой газар руугаа яваарай. 

2. Хэрхэн зөв хувцас сонгох вэ?

Гүйлтийн хувцас сонгоход хэд хэдэн зөвлөгөө байдаг бөгөөд хамгийн түрүүнд улиралдаа тохирсон хувцас өмсөх хэрэгтэй. Зуны улиралд мэдээж уламжлалт ёсоор шорт болон футболка өмсөж болно. Үүнээс гадна өглөө эрт болон орой гүйж байгаа тохиолдолд даарахгүйн тулд нимгэн цамц аваарай. Харин өвлийн улиралд зузаан биеийн тамирын хослол, хөнгөн малгай өмсөх нь тохиромжтой. Гүйж байх явцад та халууцах учир хэт зузаан хувцаслах хэрэггүй.

Ерөнхийдөө бариу хувцаснаас татгалзаж, тэгш ултай гутлыг сонгоорой. Мөн гадаа +10 байгаа тохиолдолд +20 градус байгаа мэт хувцаслаж гарах хэрэгтэй.

3. Анх удаа гүйж байгаа тохиолдолд хэр удаан гүйх вэ?

Бид биедээ бага багаар тогтмол ачаалал өгөх хэрэгтэй байдаг. Хэрвээ та анх удаа гүйж байвал 15-20 минутнаас эхлэх бөгөөд энэ хугацаанд та 1,5 км замыг туулах юм. Энэ бол хангалттай тоо. Бэлтгэл хийх бүртээ хугацаагаа 2-3 минутаар сунгаж болно. Үүний ачаар та илүү тэвчээртэй болж, булчингаа чангалах боломжтой.

Анхаар: Хэрвээ гүйж эхэлснээс хойш 5-10 минутын дотор та амьсгаадаж эхэлсэн бол хэмнэлээ багасгаарай. Та дэлхийн амжилтыг эвдлэхийн тулд гүйгээгүй гэдгээ санах хэрэгтэй шүү.

4. Долоо хоногт хэдэн удаа гүйх хэрэгтэй вэ?

Хэрвээ та тогтмол бэлтгэл хийдэг бол гүйлтийнхээ хугацаа болон давтамжийг нэмэгдүүлэх боломжтой.  Жишээлбэл: Та зөвхөн амралтын өдрүүдэд гүйдэг бол энэ нь хий дэмий цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан хэрэг болно. Тиймээс долоо хоногт 3-4 удаа гүйж, дунджаар 15-30 минутыг гүйлтэндээ зарцуулж байгаарай.

5. Гүйхийн өмнө хоол идэж болох уу?

Асуултыг хоёр хэсэгт хувааж авч үзье.  Нэгдүгээрт, гүйж байхдаа болон гүйснийхээ дараа ус уух хэрэгтэй. Хэрвээ та 20 минутаас дээш гүйж байгаа бол бэлтгэлдээ жижиг савтай ус авч, бага багаар балгаж уугаарай.

Харин хоолны хувьд гүйхийн өмнө ходоодоо дүүргэх хэрэггүй. Хэрвээ та өглөө гүйхээр шийдсэн бол гүйхийн 40-60 минутын өмнө шүүс ууж болно. Орой гүйхээр шийдсэн бол гүйхээсээ 2 цагийн өмнө л юм идэх боломжтой.

6. Цаг агаарын ямар нөхцөл байдлын үед гүйх хэрэггүй вэ?

Мэдээж, хэт халуун, хэт хүйтэн, хүчтэй бороо, хүчтэй салхитай үед та бэлтгэл хийх хэрэггүй.  Энэ тохиолдолд таны бэлтгэл түргэний тэргэнд сууснаар дуусах магадлалтай. Бүтэн сар бэлтгэлээ тасалснаас нэг л өдөр тасалсан нь зүгээр биш гэж үү.

7. Өглөө гүйх үү? Орой гүйх үү?

Өглөө гүйх орой гүйхийн хооронд төдийлөн ялгаа байхгүй бөгөөд танд тохирсон цаг үеийг л сонгоход хангалттай. Жишээлбэл: Хэрвээ та орой гүйхээр шийдсэн бол бэлтгэл хийгээд шууд унтахгүйн тулд гүйлтээ эртхэн эхлэж, эртхэн дуусгах хэрэгтэй.  Эс тэгвээс та эрүүл биетэй болохын оронд нойргүйдлийн асуудалтай тулгарна.

8. Гүйлтийн техникийг мөрдөх хэрэгтэй юу?

Тиймээ, гүйлтийн хэд хэдэн төрөл байдаг бөгөөд эдгээр нь бүгд өөрийн гэсэн онцгой техниктэй. Жишээ нь: Хэрвээ та марафон алхалтаар гүйж байгаа бол тавхайгаа бүхэлд нь газар тавих хэрэгтэй. Харин энгийн гүйлтээр гүйж байх үед энэ аргыг хэрэгжүүлбэл та нуруу нугасны асуудалтай болох магадлалтай. Гүйлтийн дараа нуруу тань өвдөж байвал гүйлтийнхээ техникийг өөрчлөөрэй.

9. Хэрхэн зөв амьсгалах вэ?

Гүйх явцад амаараа амьсгалах нь тийм ч зөв сонголт биш бөгөөд хэрвээ та амьсгаадаж байвал хурдаа хасаж, хамраараа амьсгалах техникт шилжих хэрэгтэй.  Харин идэвхитэй бэлтгэлийн хэв маягт шилжсэн бол хамраараа амьсгалж, амаараа гаргаж сурах ёстой юм.

10. Гүйж байхдаа зүрхний цохилтонд анхаарал хандуулах хэрэгтэй юу?

 Боломжтой бол зүрхний цохилтондоо анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ нь таны эрүүл мэндэд тустай бөгөөд хоёрдугаарт, таны бие организм дасгал хийхэд бэлэн байгаа эсэхийг хэлэх болно.  Жишээлбэл: Хэрвээ энгийн алхалт хийж байх үед таны зүрхний цохилт минутанд 100 хүрч байвал гүйх оролдлого ч хийх хэрэггүй.

11. Зүрхний цохилт болон ачаалал хоорондоо ямар холбоотой вэ?

Бүх зүйл маш энгийн.  Нэн түрүүнд та өөрийн зүрхний цохилтын дээд хэмжээг олох хэрэгтэй. Энэ нь 220 гэсэн тооноос өөрийн насыг хасах явдал юм. Жишээ нь: хэрвээ та 30 настай бол таны зүрхний цохилтын хамгийн дээд хэмжээ 190 гэсэн үг. Зүрхний цохилт тань (195–200) хүрч байвал ачааллаа багасгах хэрэгтэй.

Зүрхний цохилтын тодорхой заалтууд:

  • Хөнгөн дасгал хийж байх үед зүрхний цохилтын дээд хэмжээний - 50-60%
  • Дунд зэргийн дасгал хийж байх үед (олон цагийн бэлтгэл) —  60-70%
  •  Өндөр ачаалалтай дасгал хийх үед (хурдан гүйлт) — 70-80%

12.Гүйлтийг хэрхэн зөв дуусгах вэ?

Ихэнх хүмүүс зүгээр зогсоод амьсгалаа хэвийн болгоход хангалттай гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ бэлтгэлээ огцом дуусгаж болохгүй бөгөөд бага багаар хурдаа сааруулж, алхалтын хэмжээнд хүрч амьсгалаа хэвийн болгосны дараа дасгалаа дуусгана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()