"Playboy-ийн өвөө"-ийн бэлэвсэн эхнэр шинэ хайраа олж, жаргалд умбаж байна

2020-07-30, 14:28
4,340

Кристал Харрис нөхрийнхөө үхлийн дараагаар гашуудаж байсан нь саяхан, харин одоо халуухан шаргал үст бүсгүйн амьдрал эргээд хэвийн байдалд оржээ. Үзэсгэлэнт бүсгүй шинэ хайртайгаа учирсан бөгөөд түүнтэйгээ Мексик дахь тансаг зэрэглэлийн амралтад цагийг сайхан өнгөрүүлж байгаа ажээ. Ингээд түүний хэрхэн амьдарч байгааг сонирхоцгооё.

"Playboy-ийн өвөө"-ийн бэлэвсэн эхнэр шинэ хайраа олж, жаргалд умбаж байна
Хаах
Сурталчилгаа

24 настай Кристалын хувийн амьдрал эцсийн эцэст аз жаргалаар дүүрсэн бололтой. Саяхан тэрбээр өөрийн шинэ найз залуугийн хамтаар Мексик дахь нэгэн амралтын газрын наран шарлагын газар оржээ.

Хефнер Кристал нар 2012 онд гэрлэж байсан бөгөөд тэр бүсгүйд 32 сая фунт хөрөнгийнхөө ердөө 3 сая фунтийг үлдээсэн байна. Үлдсэн мөнгөө өөрийн 4 хүүхдүүдэд хуваан өгчээ. 

Үзэсгэлэнт бүсгүй нөхрийнхөө үлдээсэн мөнгийг хадгалалгүй өөрийнхөө дураар үрэхийг илүүд үзжээ.

Playboy-ийн хуучин модель бүсгүй үргэлж аялах дуртай байжээ.

Кристалын хэлснээр тэр Playboy-ын харшид 10 жилийг өнгөрөөсөн харин одоо өөрийн амьдралын мөрийг хөөхөөр шийдсэн гэжээ. 

 

Тэдний хамт амьдардаг байсан байр Хефнерын үлдээсэн цор ганц үл хөдлөх хөрөнгө байсангүй. Лос-Анжелес дахь байрыг мөн Бүсгүй түрээсэлж зарах эрхтэй ажээ. Кристал хямд газар худалдаж аваад тансаг байшин барьж худалддаг байна. 

Кристал Беверли-Хиллсд байртай ч ихэнх цагийг аялж өнгөрүүлдэг бөгөөд хэдхэн жилийн дотор Кейптаун, Дубай, Австрали, Бали, Шанхай, Парис, Сент-Люси, Барбадос, Мартиник болон Танзаниар аялаад амжжээ.

Тэрбээр тансаг зэрэглэлийн зочид буудлуудаар зочилж үүндээ мөнгөө харамгүй зориулдаг байна.

Аз жаргалтай хосууд Мексик дахь Casa de Mita амралтад амарч байгаа нь.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()