Стартапуудын “Seedstars World Competition 2020/21” тэмцээн болно

Дэлхийн хөгжиж буй 90 гаруй орны гарааны бизнес эрхлэгчид оролцдог “Seedstars World Competition 2020/21” тэмцээн Монгол Улсад 4 дэх жилдээ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байна.

Стартапуудын “Seedstars World Competition 2020/21” тэмцээн болно
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Уг тэмцээнийг Швецайрьт төвтэй “Seedstars” группээс жил бүр зохион байгуулдаг ба хөгжиж буй улс орнуудаас төрөн гарч буй, өсөх ирээдүйтэй гарааны бизнесүүдээс шилдэг 5 гарааны бизнесийг шалгаруулж, 500,000 ам.долларын хөрөнгө оруулалт олгохоос гадна олон улсын хөрөнгө оруулагчидтай танилцах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, мэргэжлийн менторуудын сургалтанд хамрагдах боломжийг олгодог билээ.

Уг тэмцээний Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болох Стартап Маркетинг Спэйс төв нь албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг бөгөөд жил бүр 50 гаруй гарааны бизнес эрхлэгчдээс шилдгийг шалгаруулан олон улсын түвшинд бэлтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэн дэмжиж ажилладаг. Өнгөрсөн жилийн “Seedstars Ulaanbaatar” тэмцээний үндэсний ялагчаар iHotel гарааны компани шалгарсан бөгөөд гарааны бизнес эрхлэгч залуу үеэ дэмжиж байдаг Мобиком, Капитрон банк, Айтүүлс зэрэг компаниуд хамтран ажиллажээ.

Энэ жилийн тэмцээний оролцогчдод тавигдах шаардлага:

  1. Технологид суурилсан болон технологийн чиглэлийн гарааны бизнес / ”early-stage” бизнес байх
  2. Бүтээгдэхүүний анхан шатны хувилбараа гаргасан байх (Minimum Value Product)
  3. Одоог хүртэл авсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1 сая ам.доллараас бага байх
  4. Өөрсдийн гэсэн хэрэглэгчидтэй болсон тэр нь хэмжигдэхүйц байх (Initial traction)
  5. Тухайн улсдаа үйл ажиллагаа явуулдаг эсвэл бүртгэлтэй байх.

 

Тэмцээнд оролцоход тавигдах шалгуур:

  1. Тэмцээн англи хэл дээр явагдах тул танилцуулга болон илтгэлээ Англи хэлээр бэлдсэн байх
  2. Тэмцээний өмнөх сургалт, уулзалтуудад оролцох боломжтой байх (Цагийн зөрүүнээс хамаарч оройн цагаар явагдах магадлалтайг анхаарна уу.)
  3. Зохион байгуулагчидтай тогтмол холбоотой байж, идэвхитэй оролцох.

 

Бүртгэл:

  1. “Seedstars Ulaanbaatar 2020/21” тэмцээний бүртгэл онлайн”-аар явагдах тул дараах линкээр орж бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх линк: https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2020/
  2. Бүртгүүлсэн оролцогчдыг онооны системээр шалгаруулж 2020 оны 8-р сарын сүүлээр хариу мэдэгдэнэ.

Тэмцээний үе шат:

 

I шат - Local Stage (Дотоодын шалгаруулалт)

Зохион байгуулагдах хугацаа: 6-р сараас 8-р сар хүртэл.

Тухайн улсаас шалгарсан 1 ялагч Бүсийн шалгаруулалтанд оролцох эрхтэй болно.

Эдлэх боломжууд:

  • Сонгогдсон компаниуд “Seedstars” цахим академид хамрагдах;
  • Зөвлөхүүдтэй нетворкинг хийх;
  • Дотоодын гарааны компаниудтай нетворкинг хийх.

 

II шат - Regional Stage (Бүсийн шалгаруулалт)

Зохион байгуулагдах хугацаа: 11-р сараас 12-р сар хүртэл.

I шатнаас шалгарсан ялагчид бүсийн шатанд өрсөлдөж илтгэлээ тавина. Илтгэлүүд Seedstars.life вэбсайтаар шууд дамжуулагдана. Компаниудыг бизнесийн чадамж, өсөх боломж зэргийг харгалзан үзэж шалгаруулна. Бүсийн шатнаас шалгарсан компаниуд Сүүлийн шатанд өрсөлдөнө.

Эдлэх боломжууд:

  • Хөрөнгө оруулалтанд бэлтгэх сургалтанд хамрагдах;
  • Ментор болон хөрөнгө оруулагчидтай тусгайлсан уулзалтууд хийх;
  • Бүсийн хэмжээнд нетворкинг хийх.

 

III шат - Grand Finale

Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны 4 сар

Нийт 5 бүсээс шалгарсан оролцогчдод энтрепрёнершип мэргэжлийн сургалтууд явуулж, сүүлийн шатанд бэлтгэхээс гадна шалгарсан 1 ялагчид 500,000 долларын хувьцааны хөрөнгө оруулалт авах эрхтэй болно.

Эдлэх боломжууд:

  • 2 өдрийн эрчимжүүлсэн сургалт;
  • Хөрөнгө оруулагчид болон менторуудтай тусгайлсан уулзалтууд хийх;
  • Олон улсын хэмжээнд танигдах, нетворкинг хийх.

Холбоо барих:

Утас: 91916987

Email:  info@smscenter.mn

Хаяг: СБД, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар, Сийдстарс Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар - Стартап Маркетинг Спэйс төв.

 

Та бүхэнд амжилт хүсье!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.