Хүн амьсгал хураасныхаа дараа эргэн тойрноо сонсож байдаг эсэхийг судалжээ

Олон зууны туршид хүн төрөлхтөн үхлийн талаар мэдээлэл хайсаар ирсэн. Хүн энэ ертөнцийг орхин одож байхдаа юу мэдэрдэг бол? Үхлийн дараа оюун санаа үлддэг болов уу? Үхэж буй хүн сүүлчийн мөчид юу хардаг вэ гэх мэт асуултуудын хариулт бидний сонирхлыг татсаар ирсэн. Канадын сэтгэл судлаачид үхэж байгаа хүн эргэн тойрны зүйлсээ сонсож байдаг эсэхэд хариулсан байна. 

Хүн амьсгал хураасныхаа дараа эргэн тойрноо сонсож байдаг эсэхийг судалжээ

Канадын Их Сургуулийн эрдэмтэд удаан хугацааны туршид хүний мэдрэмжийн талаар судалсаар ирсэн. Саяхан тэд хүн амьсгал хураах явцдаа хажуудаа гарч буй дуу авиаг сонссоор байдаг тухай дүгнэлтэд хүрчээ. Энэ бол зүгээр нэг таамаг төдий зүйл бус тодорхой хэмжээний туршилтан дээр суурилсан баримт юм. 

Канадын эрдэмтдийн судлахыг хүссэн зүйл нь чих бол үхлийн үед хамгийн сүүлд мэдрэмжээ алддаг эрхтэн мөн эсэхийг тогтоох байжээ. Үхэж буй хүн сүүлийн мөчид үг хэлж чадахаа больдог ч тархи нь дуу авианд мэдрэг байсаар байдаг ажээ. Уг судалгааны ажил "Scientific Reports"-д нийтлэгдэж хүмүүсийг алмайруулсан байна.

Уг судалгаанд оролцогсдод богино хэмжээний ая тавьж өгсөн бөгөөд ингэхдээ тархины электрон идэвхийг шалгасан байна. Энэ нь өвчтөнүүдийн тархины хариу үйлдэл үхэж байгаа хүн болон тийм ч муу байдалтай биш байгаа хоёртой хоёулантай нь адилхан гарсан ажээ. Гэвч уг судалгааны ахлагч Элизабет Блундон үхэж байгаа хүнийг үг яриаг бүрэн ойлгож чаддаг эсэх нь эргэлзээтэй талаар хэлсэн юм. 

"Бид одоохондоо үхэж байгаа хүн бидний хэлсэн үгийг ойлгодог эсэх талаар оновчтой хариулт байхгүй байна. Гэвч ийм үед тасралтгүй тухайн үхэж буй хүнтэй ярьсаар л байх хэрэгтэй. Энэ тухай эмч болон сувилагч нар сайн мэддэг. Магадгүй ойр дотнын хүнийн хоолой тэдэнд тайтгарал авчирдаг байх."

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()