Алдарт Брюс Ли еврей цустай байсан уу?

2020-07-31, 16:42
1,670

Дорнын тулааны урлаг судлаач Мэтью Полын бичсэн "Bruce Lee: A Life" гэх намтарт алдарт тулааны мастерыг еврей гарал үүсэлтэй байсан талаар бичжээ. Брюс Лигийн өвөг дээдэс нь Роттердамаас гаралтай махны худалдаачин еврей эр байжээ.

Алдарт Брюс Ли еврей цустай байсан уу?

Брюс Лиг цэвэр Хятад хүн байгаагүйг бүгд мэддэг ч Еврей гаралтай байсныг нь тэр бүр мэдээд байдаггүй. Түүнийг Хонг-Конгд тулааны урлагаар хичээллэж байхад нь хамт хичээллэдэг байсан залуучууд нь Ли-г цэвэр Хятад хүн биш тул түүнтэй тулалдахаас татгалздаг байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Поллид Брюс Ли-гийн ээжийнх нь талын өвөг эцгийн талаар мэдээлэл олох боломж олдсон байна.

Хартог Босман Роттердамын махны худалдаачны хүү байжээ. Махны худалдаачин болохыг хүсээгүй тул Босман далайчин болохоор шийдэж Хонг-Конг руу явах төлөөлөгчдийн нэг болсон аж.

Тэндээ Босман бусад Европчуудын адилаар Хятад эмэгтэйг худалдан авч эхнэрээ болгоод 6 хүүхэдтэй болсон бөгөөд удалгүй түүнийгээ хаян Калифорни руу явсан ажээ.

Босманы 6 хүүхэд Хонг-Конгийн хамгийн баян хүмүүс болцгоожээ. Брюсын өвөө болох Хо Ком Тонг маш баян байсан тул өөрийн гэсэн нууц эмсийн хүрээлэнтэй болж, 30 гаруй хүүхдийн эцэг болсон байна.

Тэдний нэг нь Грейс Хо бөгөөд тэрээр жүжигчин Ли Хой Чентэй гэрлэсний дараа, 1940 онд Брюс Ли төрж байжээ.

Анх Брюс Ли-г Ли Чэньфань гэдэг байсан бөгөөд тэрээр ердөө 33 насалсан ч одоог хүртэл тулааны урлагийн түүхэн домогт тооцогдсоор байгаа юм. 

Эх сурвалж: stmeg

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()