Хүмүүстэй зэрэгцэн оршдог зэрлэг амьтад

Аль ч газар, бүр хүний хөдөлгөөн ихтэй хотуудад хүртэл нөхцөл нь бүрдсэн л болон ямар нэг төрөл зүйлсийн амьтад чөлөөтэй өсөж үрждэг билээ. Жишээ нь Улаанбаатар хотод тагтаа, болжмор зэрэг шувууд асар олноороо сүрэглэн амьдардаг. Тэгвэл үүнтэй адил дэлхийн өнцөг булан бүрт өөрт таатай газраа олж хүмүүстэй зэрэгцэн амьдардаг болсон амьтад цөөнгүй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэе.

Хүмүүстэй зэрэгцэн оршдог зэрлэг амьтад
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Каракас хот, Венесуэл - Ара тоть

Тэд яг тагтаа шиг үлдэгдэл хоол эсвэл хүмүүсийн өгсөн зүйлсээр гол зогоодог.

Каракас хот, Венесуэл - Ара тоть

2 Сидней, Австрали - Ибис шувуу

Төдийлөн хүмүүст сайн биш ч юм өгвөл голохгүй. Ихэвчлэн хогийн сав хоослох дуртай.

Сидней, Австрали - Ибис шувуу

3 Эквадор - Игуана гүрвэл

Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд амьдардаг. Мексикт ч бас ийм дүр зургийг харж болно.

Эквадор - Игуана гүрвэл

4 Шинэ Дели, Энэтхэг - Сармагчин

Тэд бусдын юмыг хулгай хийх дээ дэндүү гаргуун. Тэднийг хооллох, гэмтээх, хөнөөх зэрэг үйлдлийг хуулиар хориглосон.

Шинэ Дели, Энэтхэг - Сармагчин

5 Зао Кицүнэ Мура, Япон - Үнэг

Энэ жижигхэн хотод хэдэн зуун зэрлэг үнэг байдаг. Тэднийг үзэхээр олон мянган жуулчид жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс ирнэ.

Зао Кицүнэ Мура, Япон - Үнэг

6 Шинэ Зеланд - Лам гөрөөс

Тэднийг хооллох эсвэл цуг зураг дарах зэргийг зөвшөөрдөг.

Шинэ Зеланд - Лам гөрөөс

7 Нара, Япон - Буга

Нара хотод ирсэн хүмүүсийн гол үздэг юм нь зэрлэг буганууд юм. Тэдэнд зориулсан тэжээлийг хотын хаа сайгүй худалдаалдаг.

Нара, Япон - Буга

8 Австри - Тарвага

Хэдий зэрлэг хэдий ч нутгийн иргэд тэднийг иддэггүй учраас Австри тарваганууд хүмүүстэй сайн харилцаатай байдаг.

Австри - Тарвага

9 Аошима, Япон - Муур

Энэ газрыг бүүр "муурны арал" гэж нэрлэх нь бий.

Аошима, Япон - Муур

10 Багамийн арлууд - Зэрлэг гахай

Багамийн арлууд дунд "Гахайн арал" гэх газар бий. Тус арал дээр олон тооны зэрлэг гахай байдаг бөгөөд тэднийг үзэхээр жуулчид олноор цуглардаг. Ийм олон гахай хаанаас гарч ирсэн болохыг хэн ч мэддэггүй.

Багамийн арлууд - Зэрлэг гахай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()