Одоог хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай үхлийн хэргүүд

Орчин үед мөрдөх үйл ажиллагаа маш ихээр хөгжсөн билээ. Мөрдөгчид хэргийн газар юу болсон талаар маш амархан мэдэх боломжтой болсон. Ихэнх тохиолдолд хэргийн газраас нотлох баримтуудыг цуглуулж, шинжилгээнд явуулахад л хангалттай. Хэдийгээр технологи эрчимтэй хөгжсөн ч зарим нэг хэргийн ул мөрийг олж илрүүлэхэд ихээхэн төвөгтэй байдаг гэнэ шүү. Ингээд одоог хүртэл учрыг нь олж чадаагүй хачирхалтай үхлийн хэргүүдтэй танилцацгаая.

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай үхлийн хэргүүд
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Хар тугалган маскны хэрэг

Бразил улс хачирхалтай сүнсний онол, домгоороо алдартай. Ингээд 1966 онд хоёр залуу хэд хэдэн онолыг батлаж үзэхээр шийдсэн бололтой. Тэдний ямар туршлага хийх гэж байсныг хэн ч мэдэхгүй бөгөөд харамсалтай нь тэд туршилтаа давж чадсангүй. Залуусын цогцсыг цагдаагийн байгууллага олж илрүүлсэн аж.

Мөрдлөгийн явцад залуус харь гаригийн ямар нэг зүйлтэй холбогдох гэсэн хүсэлтэй байсан гэх дүгнэлтэнд хүрсэн аж.  Тиймээс тэд тусгай хувцас өмсөж, хамгийн ойр байрлах ой руу явсан байна.  Ийнхүү ойд тэд туршилтаа эхлүүлсэн боловч амжилтгүй болж, амиа алджээ.

Залуусыг олох үед тэд хар тугалган маск зүүсэн байсан бөгөөд хажууд нь хачирхалтай агуулга бүхий захиа байсан гэнэ. Үүнд:

“ТӨЛӨВЛӨСӨН ГАЗРАА 6:30 ГЭХЭД ИРЖ КАПСУЛЫГ ЗАЛГИАД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛМЭГЦ НҮҮРЭН ДЭЭРЭЭ ТӨМӨР МАСКЫГ ЗҮҮЖ, ДОХИО ИРЭХИЙГ ХҮЛЭЭ” ГЭСЭН БАЙЖЭЭ.

Залуус орчуулгыг өөрсдөө хийсэн учир буруу орчуулсан ч байх магадлалтай. Учир нь бичвэрийн зарим үг үнэхээр ойлгомжгүй байсан аж.

Хоёр залуу зүгээр л цагийг зугаатай өнгөрөөхийн тулд гэрээсээ гарч амиа алдсан харамсалтай хэрэг болсон гэхэд болно. Залууст задлан шинжилгээ хийхэд ямар нэгэн  гадны бодис илрээгүй бөгөөд биед нь гадны нөлөө бүхий гэмтэл ажиглагдаагүй аж. Тэдний зүрх зүгээр л зогссон байна. Үүнээс хойш хэд хэдэн удаа шинжилгээ туршилт хийсэн боловч хэргийн нууц тайлагдаагүй, харин ч энэ хэргийн эргэн тойронд маш олон домог, цуу яриа үүссэн гэнэ. Залуусын маскийг Рио-де-Жайнеро дахь музейд хадгалдаг юм.

Хар тугалган маскны хэрэг

Бомонтын хүүхдүүд алга болсон нь

Дахиад л 1966 он. Өмнөд Австралид орших Аделина хотод дэлхий даяар эцэг эхчүүдийг айдаст автуулсан нэгэн хэрэг болжээ.  Уг хэрэг Бомонтын гэр бүлийнхэнтэй тохиолдсон байна.  Гэрийн эзэн хувцасны худалдаачин,  харин эхнэр нь гэрийн эзэгтэй байсан гэнэ.  Тэдний гурван хүүхэд болох Жейн, Арнна, Грант нар энгийн хүүхдүүд мэт амьдарч байсан аж.

Нэгэн нартай өдөр 3 хүүхэд наран шарлагын газар руу яваад буцаж ирээгүй байна. Том охин нь ердөө 10 настай байсан ч хүүхдүүд өөрсдөө явах шийдвэрийг гаргасан гэнэ.  Мэдээж, өдрийн цагаар хүүхдүүдийн эцэг эхийн санаа огт зовоогүй ч оройн унаагаар хүүхдүүдийг гэртээ ирээгүй үед тэдний санаа зовж эхэлсэн аж. Харанхуйг хүртэл Бомонтынхон өөрсдөө хүүхдээ олохыг хичээсэн боловч амжилтанд хүрээгүй учир тэд тусламж хүсэж цагдаагийн байгууллагад хандсан гэнэ.

Австралийн түүхэн дэхь хамгийн том хэргийн тоонд багтах уг хэргийн мөрдөх үйл ажиллагаанд маш олон нөөц бололцоог ашигласан ч төдийлөн амжилтанд хүрээгүй байна.  Цагдаагийн байгууллага болон хотын иргэд ойр орчмын бүх газар нэгжлэг, судалгаа хийсэн ч хүүхдүүдийг олоогүй аж. Хэрэгт тухайн үеийн шилдэг хувийн мөрдөгч болох Рэем Келли оролцсон боловч энэ нь ямар ч  үр дүнг авчраагүй.

Уг хэргийн учрыг тайлж чадаагүй учир болсон бүх зүйлд дээд тэнгэрийг буруутгаж эхэлсэн гэнэ. Хүүхдүүдийн эцэг эх зөн билигч нарт хандсан ч мөн л үр дүн өгсөнгүй. Энэхүү хэрэг нь хүүхдийг тогтмол хараа хяналтандаа байлгах хэрэгтэй гэсэн сургамжийг дэлхий дахинд хатуу өгсөн бөгөөд энэ явдлаас хойш эцэг эхчүүд хүүхдээ байрныхаа ард тал руу  ч явуулахгүй болсон байна.

Бомонтын хүүхдүүд алга болсон нь

Элиза Лэмийн аллага

Хэрвээ мөрдөгч хохирогчийг ямар шалтгаанаас болж нас барсныг нь олж чадвал энэ нь мөрдлөгт маш их тустай байдаг.  Гэвч Элиза Лэмийн аллагын хувьд бүх зүйл өөр байсан юм. Бүсгүйг буудаллаж байсан буудлаас нь нас барсан байдалтай олжээ.  Түүний нүцгэн бие гал тогооны хэрэгцээнд ашигладаг байсан буудлын дээврийн өрөөнд байрлах устай саванд байсан гэнэ. Шинжээч Элизаг живж амиа алдсан гэх дүгнэлтэнд хүрсэн байна.

Хөл хөдөлгөөн ихтэй буудлын хувьд хянах камерийн тусламжтайгаар бүсгүйг дээвэр дээр гарсан болохыг тодорхойлоход асуудалгүй мэт санагдавч мөрдөгчдөд энэ мэдээлэл тус болсонгүй.  Үүнээс гадна гэрчийн мэдүүлэг огт байгаагүй учир хэргийг илрүүлэхэд нэлээд төвөгтэй болжээ. Мөрдөгч нарт олдсон цорын ганц зүйл нь цахилгаан шатны бичлэг бөгөөд цахилгаан шатанд болсон зүйл цагдаа нарын гайхшралыг төрүүлсэн байна.

Цахилгаан шатанд Элизагаас өөр хэн ч байгаагүй бөгөөд тэрээр ганцаараа ямар нэг зүйлтэй ярьж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан энэхүү бичлэгийг дэлхий даяар цацсан бөгөөд энэ тал дээр хэн нэгэн ямар нэгэн сэжүүр бүхий мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байжээ.

Элиза Лэмийн аллага

Бичлэг цацагдсанаас хойш бүсгүйг амиа хорлосон гэх таамгаас эхлээд далдын хүчний нөлөө гэх маш олон таамгыг үзэгчид дэвшүүлсэн боловч энэ хэргийн учир одоог хүртэл тайлагдаагүй байгаа аж.

YOGTZE-ийн хэрэг

Гюнтер Штолль бол 1985 оны үед Герман улсад амьдарч байсан энгийн нэг инженер юм. Түүний амьдрал энгийн хэв маягаар өрнөж байсан бөгөөд заримдаа тэр эхнэртээ хэн нэгэн намайг мөрдөж байгаа мэт санагдаж байна хэмээн хэлдэг байжээ. Гэхдээ эхнэр нь Гюнтерийн энэ байдлыг тоодоггүй байсан гэнэ. Учир нь Гюнтер бага зэрэг сэтгэцийн асуудалтай байсан аж.

Ингээд нэгэн сайхан орой Гюнтер Штолль түүнийг дагаж буй үл мэдэгдэх биетүүдийн талаар дахин ярьсан бөгөөд энэ үед тэр “Харин би одоо бүх зүйлийг ойлголоо” хэмээн хэлж цаасан дээр YOGTZE гэж бичээд ямар нэг баяр тэмдэглэх гэж байгаа мэт цэнгээний газар руу явжээ. Гэвч цэнгээний газар тэр ууж чадсангүй гэнэ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тэр захиалгаа өгчихөөд хүлээж байх зуураа ухаан алдсан байжээ. Энэ нь түүний сэтгэл санааг маш их гонсойлгосон бололтой тэр цэнгээний газраас гарч, танил хот руу гаа явсан байна.

Ээжийнхээ найзын гэрт тэр бүр шөнө очсон гэнэ.  Энэ шөнийн айлчлал ээжийнхэн найзад таалагдаагүй бөгөөд тэр Штоллийг гэртээ харь хэмээн хэлжээ. Харин энэ үед Гюнтер эмэгтэйд хандаж: Өнөөдөр шөнө ямар нэгэн аймшигтай зүйл болно гэж хэлсэн байна. Ийнхүү эмэгтэйн гэрт айлчилснаас хойш 2 цагийн дараа нүцгэн, шархалсан Штоллийг мөргөлдсөн машин дотроос нь олсон байна.  Штолль эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

Шинжилгээний явцад тэр машинд мөргүүлсний улмаас шархадсан болохыг тогтоосон бөгөөд түүнтэй хамт нууцлаг зорчигч байсан эсэх нь эргэлзээтэй. Цагдаагийн байгууллагынхан уг  хэрэгт нухацтай хандсан юм. Тэд Штоллийг хэн нэгэн машинаараа мөргөж, харин дараа нь хэргээ нуухын тулд түүнийг өөрийнх нь машинд суулгасан гэх таамгийг дэвшүүлж 1200 орчим сэжигтнийг шүүсэн ч алуучрныг олж чадаагүй аж.

Энэ хэргийн эргэн тойронд бусад хэргүүдийн адилаар маш олон таамаг, тайлбар эргэлдэж байсан бөгөөд хамгийн гол нь YOGTZE гэж юу болох, Штолль үнэхээр нууцлаг өрсөлдөгчидтэй байсан уу гэх асуулт гарч байгаа юм. Хэдийгээр уг хэргийг илрүүлэхэд багагүй цаг хугацааг зарцуулсан ч хэрэгтэнг олж чадаагүй учир Гюнтерийг галзуурсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Эсвэл тэр маш сайн алуурчны ямар нэг хэргийг мэдэж байсан учир түүний гарт амиа алдсан байх ч магадлалтай.

 

YOGTZE-ийн хэрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()