Орчин үед хүмүүсийн хийлгэх болсон хачирхалтай гоо сайхны хагалгаанууд

Бидний бэлтгэсэн нийтлэлд орсон гоо сайхны хагалгааг хийлгэх хүн нэг их байдаггүй. Энэ нь ч сайн хэрэг. Учир нь эдгээр хачирхалтай төрлийн гоо сайхны мэс заслуудыг байдаг гэдгийг ч мэдэх хүн цөөхөн. 

Орчин үед хүмүүсийн хийлгэх болсон хачирхалтай гоо сайхны хагалгаанууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хацрын хонхорхой

Хацар дээрх хонхорхой эгдүүтэй бөгөөд халуухан гэж тооцогддог. Иймд зарим эмэгтэйчүүд хацрын хонхорхойтой болох мэс засалд ордог байна. 

Уг мэс заслын үеэр мэс засалч хацрын өөхнөөс багахан хэмжээг авч хонхорхой үүсгэдэг байна. Үүний дараагаар арьсыг татан оёдол тавьдаг юм. Үнийн хувьд ойролцоогоор 1 сая 200 мянган төгрөг байдаг.

Хацрын хонхорхой

2 Хавирга авахуулах

Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн хүсэл тухайн цаг үеийн гоо үзэсгэлэнгийн стандарттай хөл нийлүүлэн алхах байдаг. Ийм ч учраас зарим эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй болохын төлөө хавиргаа авахуулдаг байна.

Жишээлбэл ийм төрлийн мэс заслыг дуучин Шэр болон Мэрилин Монро нар хийлгэж байсан юм. Ийм төрлийн хагалгаа нэлээд хэцүү төрөлдөө ордог бөгөөд үнийн хувьд 6 сая төгрөг орчим байдаг ажээ. 

Хавирга авахуулах

3 Эльфийн чих

Чихний хэлбэр засах мэс ажилбар ихээхэн алдартай байдаг. Гэвч хааяа чихээ гаж хэлбэрт оруулахыг хүсэгчид ч гарч ирдэг ажээ. Энэ дотор хамгийн түгээмэл хэлбэр нь "эльф"-ийн чих юм. Энэхүү мэс ажилбарын үнэ ойролцоогоор 1 сая 200 мянган төгрөг байдаг.

Эльфийн чих

4 Хөлийн хуруу багасгах

Гоо сайхны мэс ажилбар хүний биеийн аль ч хэсгийг өөрчилж чадна. Хөлийн хурууг ч бас. Ийм төрлийн мэс ажилбарыг хагас цагийн дотор л хийж гүйцэтгэдэг байна. Үнэ мөн ойролцоогоор 1 сая 200 мянган төгрөг.

Хөлийн хуруу багасгах

5 Сормуусны мэс засал

Маш хүнд хэлбэрийн мэс засал. Үүнийг зөвхөн ямар нэгэн шалтгаанаар өөрийн сормуусаа унгасан хүмүүст л хийдэг. Энэ нь маш ховор мэс ажилбар. Зөвхөн Германд л хийгддэг бөгөөд нэг сул тал нь ямар үр дүн гарахыг таахад хэцүү. Үнэ ойролцоогоор 7 сая 200 мянган төгрөг.

Сормуусны мэс засал

6 Хөлийн майга засах

Энэ нь мөн маш хүнд төрлийн мэс засал бөгөөд хагалгааны дараа дахин алхаж сурах хэрэгтэй болдог ажээ. Үнэ: 3000 мянган ам.доллар.

Хөлийн майга засах

7 Шанааны мэс засал

Шанаагаа тодруулж гаргаж ирэхийн тулд эмэгтэйчүүд ийм мэс засалд ордог бөгөөд энэ нь маш хурдан буюу хагас цагийн дотор л хийгддэг. Үнийн хувьд 480 мянган төгрөг.

Шанааны мэс засал

8 Хөхний толгойн мэс засал

Хөхний толгойдоо сэтгэл хангалуун биш байдаг бол танд дуулгах сайхан мэдээ байна. Хөхний толгой өөрчлөх мэс ажилбарын үнэ 400 мянган төгрөг. 

Хөхний толгойн мэс засал

Эх сурвалж: womanadvice

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()