Түүхэн дэх хамгийн цуутай нууц амрагууд

2020-08-04, 17:10
103,589

Өндөр албан тушаалтнууд, нийгмийн нөлөө бүхий эрхмүүд үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй амрагийн холбоо үүсгэх нь цөөнгүй билээ. Хэдий гэр бүлээ алдах эрсдэлтэй ч олон эрчүүд дур хүслээ эсэргүүцэж үл чаддаг. Сайхан бүсгүйчүүдтэй учрахын тулд зарим нь бүхнээ дэнчин тавьж байхад гэр бүлээ хэнэг ч үгүй хаян одох эрхмүүд ч их ажээ. 

Түүхэн дэх хамгийн цуутай нууц амрагууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Мэрилин Монро болон Жон Ф. Кеннеди

Жон Ф. Кеннеди нь улс төрчийнхөө хувиар ихээхэн нэр хүндтэй байсан ч гэрлэлтийнхээ туршид нэлээн хэдэн янаг амрагийн холбоог үүсгээд амжжээ.

Түүний эхнэр Жаки Кеннеди бүгдийнх нь нэрийг мэддэг байсан ч өөрт нь хамгийн их хүндрэл учруулдаг байсан нь шар үст, дур булаам хатагтай Мэрилин Монро байв. Хэвлэлүүд бүгд түүнийг хоёр дахь тэргүүн хатагтай болно гэдэгт итгэлтэй байдаг байлаа. Гэхдээ Жаки Мэрилин рүү залган гэр бүлээс гадуурх харилцааг хүлээн зөвшөөрсөн гэгддэг. Тэргүүн хатагтай хэзээ ч нийтэд энэ нууцыг дэлгэж, нөхрийнхөө нэр хүндийг, гэрлэлтийг сүйрүүлж болохгүй гэж эмээдэг байжээ.

Мэрилин Монро болон Жон Ф. Кеннеди

2 Мариа Маплес болон Дональд Трамп

Ирээдүйн ерөнхийлөгч Дональд Трамп тухайн үед Ивана Трамптай гэрлээд 13 жилийг өнгөрөөсөн байсан ч жүжигчин, модель Мариа Маплестай учир ургуулаад амжжээ. 1990-ээд оны үед Колорадогийн Аспенд олон нийтийн нүдэнд өртсөнөөр дэлхий даяар шуугиан дэгдээжээ. 

Төд удалгүй тэд эхнэр нөхөр болцгоосон билээ.. Маплес Трамп хоёр 1993 оны 10-р сарын 13-ны өдөр Тиффани Ариана Трамп гэх охинтой болсон бөгөөд 2 сарын дараа хуримаа хийсэн юм. Хуриманд жүжигчин Рози О'Доннель, О.Ж.Симпсон гэх мэтийн 1000-аад зочин хүрэлцэн очжээ. Хосууд 1997 онд тусдаа амьдарч эхлэн 1999 онд салцгаасан юм.

Мариа Маплес болон Дональд Трамп

3 Люси Мерсер Рудерфорд болон Франклин Рузвелт

1914 онд Элеанор Рузвелт Люси Мерсерийг нарийн бичгээр хөлсөлжээ. 1916 оноос эхлэн нарийн бичиг нь Франклин Рузвелттэй амрагийн харилцаагаа эхлүүлсэн гэж үздэг. Элеанор тус харилцааны тухай 1918 онд тэдний бие биендээ бичсэн захиануудыг олсноор олж мэджээ. Элеанор гэрлэлтээ цуцлуулахыг санал болгосон ч, улс төрийн хувьд нөхөр Франклин Рузвелтэд гэрлэлтээ үргэлжлүүлсэн нь ашигтай байлаа. Люси дараа нь нэгэн ганц бие эртэй гэрлэсэн боловч тэдний харилцаа 30 жилийн турш үргэлжилсэн. 

Люси Мерсер Рудерфорд болон Франклин Рузвелт

4 Корнуоллын гүнгийн авхай Камилла болон ханхүү Чарльз

Ханхүү Чарльз гүнж Дианатай гэрлэсэн байх хугацаандаа гүнгийн авхай Камиллатай нууцаар уулздаг байжээ. 1993 онд тэдний хоорондын нууц яриа олон нийтэд дэлгэгдэж, гүнгийн хатагтай олны хэл амны бай болж байв. Камилла 2 хүүхэдтэй байсан ч, 1995 онд гэрлэлтээ цуцлуусан бөгөөд гүнж Диана авто ослоор нас барсны дараа 2005 онд тэр хоёр хуримлажээ. Дэлхий тэдний харилцааг бага багаар хүлээн зөвшөөрсөөр, одоо Камиллаг сайн дурын ажил, болон улс төрийн туслалцаагаар нь хүмүүс илүү таних болсон байна.

Корнуоллын гүнгийн авхай Камилла болон ханхүү Чарльз

5 Моника Левински болон Билл Клинтон

1995 онд ерөнхийлөгч Билл Клинтон Моникатай "явалдаж" эхэлхэд тэрээр Цагаан ордны дадлагажигч байсан бөгөөд тэдний харилцаа 1997 он хүртэл үргэлжилсэн.

1998 онд тэр хоёрын нууц дэлгэгдэн, шуугиан тариад байх үед Клинтон анх Левинскигийн хамтаар "Энд ямар ч ёс зүйгүй бэлгийн болон сэтгэл зүйн харилцаа байхгүй." хэмээн цуу яриаг няцааж байсан бол сүүлд амрагийн харилцаа мөн байсныг баталж, үүнийхээ улмаас конгрессийн шийтгэл (импичмент) хүлээж байжээ. 

Моника Левински болон Билл Клинтон

6 Женнифер Флаурс болон Билл Клинтон

Хүмүүс Моникаг сайн мэдэх ч, Биллийн өөр учралуудын талаар сайн мэдэх нь хэр бол? Женнифер Флаурс нь жүжигчин, загвар өмсөгч бөгөөд "Penthouse" сэтгүүлд нүцгэн зураг авахуулж байсан. 1992 онд Билл Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулгын үеэр улс төрчтэй 12 жилийн турш нууц амрагийн харилцаатай байснаа дэлгэжээ. Флаурс өөрсдийн харилцан ярианаас заримыг нь олон нийтэд сонсгосон ч, Билл тус мэдэгдлийг няцаажээ. 1998 онд Флаурс тангараг өргөн бэлгийн харилцаа үүсгэснээ мэдүүлэхэд Клинтон эцэст нь тус харилцааг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч 1977 онд ганц л удаа гэр бүлийн харилцааны гадуурх явдал болсон болохыг тодруулсан(Хилари Клинтонтой гэрлэснээс 2 жилийн дараа).

Женнифер Флаурс болон Билл Клинтон

7 Карла Бруни Саркози болон Мик Жаггер

Карла Бруни Саркози нь Францын ерөнхийлөгч асан Никола Саркозигийн эхнэр билээ. Гэвч тэд нийлэхээс өмнө бүсгүй Англи од Мик Жаггертай халуухан амрагийн харилцаанд ороод амжсан юм. Дуучин бүсгүйг Эрик Клаптонтой уулздаг байхад нь "булаан" авсан ба тэд үерхэж эхлэхэд бүсгүй 23 настай байжээ. 

Карла дараагаар нь "Би хэзээ ч тэр салалтыг давахгүй гэж боддог байсан. Өглөө бүр цөхрөлийн нулимсандаа живж сэрэхдээ дахиж хүнд дурлана гэж төсөөлсөн ч үгүй." хэмээн дурссан байна.

Карла Бруни Саркози болон Мик Жаггер

8 Милдред Бэна болон Арнолд Шварценеггер

2011 онд "Лос Анжелес Таймс" Арнолд Шварценеггерын 25 жилийн гэрлэлт түүний гэрийн үйлчлэгч Милдред Патришиа "Патти" Бэнатай эхлүүлсэн янагийн явдлаас үүдэн дуусч байгааг мэдээллэсэн юм. Үнэндээ тэрээр Паттитай 14 жилийн өмнө хүүхэдтэй болсон ба түүний эхнэр хожим тус харилцааг олж мэджээ. Патти хосуудад 20 жилийн турш ажилласан билээ. Арнолдын гэргий Шриверийн 4 хүүхдийн хамгийн отгон гэдсэндээ байх үед Патти хөл хүнд болжээ. Арнолд хүүг 7, 8 нас хүрч өөртэй нь төстэй харагдаж эхлэх үед өөрийнх нь хүү гэдгийг мэдсэн ба ээж хүү хоёрт 2010 онд байр худалдан авч өгсөн байна.

Милдред Бэна болон Арнолд Шварценеггер

9 Анне Болейн болон 8-р Хенри

8-р Хенри Арагоны хатан Катеринтай гэрлэсэн байхад нь Анне Болейн түүнд сээтэн хаяж эхэлжээ. Олон жилийн турш хаан Болейныг өөртөө дурлуулахаар оролдсон боловч бүсгүй үргэлж түүнийг үгүйсгэж байв. Хааныг өөрийн гэрлэлтээ цуцлуулахаас нааш дотно харилцаанд орохоос татгалзаж байв. Шашны тэргүүн түүний гэрлэлтийг цуцлахгүй асуудлыг даамжруулаад байх үед хаан Английн Англикан сүмийг байгуулан гэрлэлтээ хүчингүй болгож, Болейныг хатны суудалд суулгах боломжтой болжээ. Тэд 1532 онд нууцаар гэрлэн, 1533 онд албан ёсоор хурим хийжээ. Болейн өөрийн ахыг оролцуулан олон эртэй нууц амрагийн харилцаа үүсгэж байсан хэмээн буруугаар гүтгэгдэн 1536 онд цаазлуулсан байна. 

Анне Болейн болон 8-р Хенри

10 Кристен Стюарт болон Руперт Сандерс

2012 онд алдартай найруулагч Руперт Сандерс болон "Twilight" цувралын жүжигчин Кристен Стюарт нар тун дотно байдалтай зогсож байх нь папарацциудын дуранд өртөн, шуугиан дэгдээж байсан нь саяхан. 

Тухайн үед тэр хоёр "Snow White and The Huntsman" кино зураг авалтын дагуу уулзсан ба найруулагч тухайн үедээ гэрлэсэн, харин жүжигчин бүсгүй өөрийн хамтран ажилласан Роберт Паттинсонтой үерхэж байсан юм. Сандерс тус асуудлыг "хормын учрал" байсан гэж хэлсэн бөгөөд "Хэрвээ хормын учралаас болон хүмүүсийг кино урлагийн салбараас хөөх юм бол хэн ч үлдэхгүй" хэмээн нэмжээ. Түүний эхнэр Либерти Росс 2013 онд гэрлэлтээ цуцлуужээ.

Кристен Стюарт болон Руперт Сандерс

11 Шакил О'Нил болон Ванесса Лопез

2010 онд сагсан бөмбөгийн домог Шакил О'Нил залуу бүсгүй Ванесса Лопезтой холбоотой шүүхийн асуудалд орооцолдсон юм. Тэд 5 жил нууцаар уулзаж байсан ч, хөл хүнд болсон асуудал үүсэхэд харилцаа нуран унажээ. Эхнэр нь Шакилаас салсан ч гэсэн Ванессатай хүч нэгтгэн ихээхэн хэмжээний мөнгө салгахаар шүүхдэж байсан байна.

Шакил О'Нил болон Ванесса Лопез

12 Бритни Спирс болон Кевин Федерлин

2004-2006 оны хооронд Бритни өөрийн бүжгийн багийн залуу Кевинтэй амрагийн харилцаа үүсгэжээ. Тэр үед залуу Шар Жаксон гэх бүсгүйтэй болзож байсан ба бүсгүй Федерлиний хоёр дахь хүүхдийг тээж байсан юм. Жаксон түүний Спирстэй үүсгэсэн харилцааг үерхэл салгаж байгаа биш, гэр бүлийг салгаж байгаа мэт байсан хэмээн хэлсэн байна. Спирс болон Кевин шуугиан дууссаны дараа буцан нийлж хоёр хүүхэдтэй болсон ч, харилцаа удаан үргэлжлээгүй ажээ.

Бритни Спирс болон Кевин Федерлин

13 Женнифер Лопез болон Марк Антони

Тэд 2004 оны 6-р сарын 5-нд гэрлэсэн ба хосуудын харилцаа бүтэмжтэй үргэлжилж байсан ч хүмүүс Антониг гэрлэлтээ долоохон хоногийн өмнө цуцлуусныг анзаарахгүй өнгөрөөсөнгүй. Тэрээр өмнө нь Дэлхийн мисс Даяанара Торрестэй 2000 онд гэрлэсэн байсан боловч тэдний гэрлэлт 2003 оны 10 сард мисс бүсгүй гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаснаар дуусгавар болжээ. Хэдий Антони гэрлэлтийнхээ сүүл хэсэгт Лопезтай учир ургуулсан үгүй нь тодорхойгүй ч, түүний салалт болон удалгүй дахин гэрлэсэн байдлыг шүтэн бишрэгчид нь тайван орхисонгүй.

Женнифер Лопез болон Марк Антони

14 Девон Жэймс болон Тайгр Вүүдс

Тайгрын олон бүсгүйчүүдийг энэ жагсаалтанд оруулахгүй бол болохгүй. Насанд хүрэгчдийн кино жүжигчин Девон Жэймс гольфын тамирчны 15 дахь бүсгүй байжээ. Жэймс энэ бүхнийг радио ярилцлагын үеэр дэлгэсэн ба тамирчныг ширүүнээс гадна салан задгай, гутамшигтай хэмээн хэлсэн байна. Сүүлд бүсгүй хар тамхи болон биеэ үнэлэлтийн хэргээр баривчлагджээ.

Девон Жэймс болон Тайгр Вүүдс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()