"Хүн шоргоолж" хочтой Мьянмар бүсгүй

2020-08-05, 15:38
26,163

Мьянмарын 23 настай оюутан бүсгүйн зургийн доор үргэлж олон сэтгэгдэл бичигдсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь бүсгүйг фотошоп хэрэглэж хэтэрхий хиймэл харагдаж байна гэж буруутгажээ. Гэвч Су ийм шүүмжлэлийг тоохоо больсон бөгөөд өөрийн биеийг хүн хараад итгэмээргүй өвөрмөц гэж боддог ажээ. Ингээд түүний биед яг ямар учир байгааг сонирхоцгооё!

"Хүн шоргоолж" хочтой Мьянмар бүсгүй
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Мьянмар бүсгүйн бүсэлхийн тойргийн хэмжээ 34,8см юм.

Су Наиныг харсан хүмүүс түүнийг амьдрал дээрээ зурагнаасаа илүү галбиртай харагддаг болохыг дуу нэгтэйгээр хэлдэг. 

Ийм нарийхан бэлхүүстэй болохын тулд ихэнх эмэгтэйчүүд дасгал хөдөлгөөн хийж хоолны дэглэм бариад ч нэмэргүй байдаг. Су өөрийн бүсэлхийн талаар хэлэхдээ: "Надад зүгээр л аз таарсан, энэ бол удмын сугалаа", гэжээ. Мэдээжийн хэрэг тэр бусдын л адил өөрийн гоо үзэмждээ анхаардаг, гэвч бусдаас нэг их ялгарахаар зүйл хийдэггүй байна. 

"Би эрүүл бас зөв хооллодог, тийм учраас надад санаа зовох зүйл байхгүй. Би өөрийнхөө гадаад үзэмжийг сонин гэж бодохгүй байна". 

Су Наин өөрийг нь шүүмжлэгчдэд дургүй ч түүний үзэсгэлэн гоог бишрэх хүн ч цөөнгүй бий. 

"Би өөрийн зургаа цахим сүлжээнд нийтлэж магтаал, урмын үг авах дуртай. Ихэнх хүмүүс намайг сайхан харагдаж байгаа гэдэгтэй санал нийлдэг".

 

Харамсалтай нь Су Наины бүсэлхий дэлхий дээрх хамгийн нарийхан биш учир түүний нэр Гиннесийн номд одоогоор дурдагдаагүй байгаа юм. Этель Гарнер гэх Их Британийн эмэгтэй Су Наинаас 1.5см-ээр нарийхан бүсэлхийтэй ажээ. Гэвч Этель өөрийн ихэнх цагийг корсет зүүж өнгөрүүлсэн тул хүмүүс ихээхэн шүүмжилдэг. Су Наинд боломж бий бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()