Эрчүүдэд таалагддаггүй бүсгүйчүүдийн хувцас

Эрэгтэй, эмэгтэй хүн хоёр өөр гаригаас ирсэн гэж дэлхий даяар ярьдаг билээ. Гоо үзэсгэлэнгийн талаар бидний бодол ихэнхдээ хоорондоо таарч тохирдоггүй. Тэгвэл бидэнд таалагддаг ч эрчүүдэд таалагддаггүй хувцаслалтаас танд хүргэе. Гэхдээ сонголт зөвхөн таны гарт гэдгийг санаарай.

Эрчүүдэд таалагддаггүй бүсгүйчүүдийн хувцас
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Бойтгон гутал

Уг гутал хамгийн жижиг, үнсгэлжин мэт хөлийг ч гурван размераар том, өргөн харагдуулна шүү дээ. Хэрвээ та бүдүүн шилбэтэй бол энэ гутлын зүг рүү харах ч хэрэггүй.  Бойтгон гутал өмссөн үед эрчүүдийн толгойд дулаахан, тав тухтай байдал гэсэн бодол огт орж ирэхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ энэ ямар том хөлтэй юм бэ гэсэн бодол орж ирдэг гэдгийг санаарай.

Бойтгон гутал

2 Бариу ретуз

Богино түрийтэй гутлан дээр өмссөн, урт цамц эсвэл даашинзаар халхалсан бариу ретуз мэдээж эрчүүдэд таалагдана. Хамгийн гол нь  шилбэ ил гарсан, дотуур хувцас гэрэлтсэн, дээгүүр нь урт цамц эсвэл даашинз өмсөөгүй бариу ретуз эрчүүдэд төдийлөн таалагддаггүй байна.

Бариу ретуз

3 Хэт доор салтаатай өмд

Томдсон живх мэт харагдаж байгаа энэхүү өмд таны ташааг сайхан харагдуулах нь юу л бол.

Хэт доор салтаатай өмд

4 Өндөр суудалтай өмд

Бэби долл даашинз, “ампир” загварын бэлхүүстэй цамц, даашинз, хөхнөөсөө доош өргөсөх бэлхүүсгүй даашинз гэх мэт энэ бүх зүйл эрчүүдэд огт таалагддаггүй бөгөөд эдгээр хувцсыг өмссөн эмэгтэйчүүд тэдний бодлоор жирэмсэн эмэгтэйтэй адил харагддаг гэнэ. Үүнээс гадна өндөр суудалтай шорт нь өгзгийг хавтгай харагдуулдаг аж.  Харин өндөр суудалтай жийнсэн өмд нь “ээж”-ийн хувцастай адилхан байдаг гэнэ шүү.

Өндөр суудалтай өмд

5 Хэт зузаан ултай гутал

Энэ төрлийн гутал нь малын туурайг санагдуулдаг бөгөөд зузаан ултай гутал өмссөн бүсгүйг харсан эрэгтэй: “Хөөрхий тэр яаж бүтэн өдрийн турш ийм том гуталтай явдаг юм бол” гэж боддог гэнэ.

Хэт зузаан ултай гутал

6 "Оверсайз" хувцас

Том пиджак, бойфренд өмд, жийнсэн мөрөвчтэй өмд гээд энэ бүх зүйл эрчүүдийн нүдэнд эмэгтэйлэг бус харагддаг аж.  Үүнээс гадна хэт том нүдний шил зүүсэн эмэгтэй тэдний нүдэнд харь гаригаас ирсэн биет мэт харагддаг гэнэ шүү.

"Оверсайз" хувцас

7 Богино өмд

Хэдийгээр зуны улиралд бүсгүйчүүдэд эвтэйхэн санагддаг ч эрчүүдийн хувьд тийм ч таатай биш байдаг аж.

Богино өмд

8 "Чийдэн" банзал

Бүсгүйчүүдийн галбирыг тодотгож чаддаггүй учир бариу банзал шилдэг сонголт хэвээр байсаар байна.

"Чийдэн" банзал

9 Галбиржуулагч дотуур хувцас

Бүсгүйчүүд өөрийн бие галбирыг цэгцтэй харагдуулахын тулд галбиржуулагч дотуур хувцсыг сонгох болсон билээ. Гэхдээ эмэгтэй өөрийн тансаг даашинзыг тайлахад дотроос нь "муми" мэт бие галбир гарч ирвэл эрчүүдэд ямар санагдах бол. Тиймээс хэрвээ болзооны дараа романтик үдшийг өнгөрүүлэхээр төлөвлөж байвал энэ төрлийн хувцаснаас татгалзаарай.

Галбиржуулагч дотуур хувцас

10 Эцэст нь:

Нэхмэл зуны гутлыг сонгох хэрэггүй. Энэ нь эрчүүдийн тархийг бүр гашилгаж орхидог гэнэ шүү.

Эцэст нь:

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()